Х.Баттулгын 17 чингэлэг спирт хэрхэн ус болсон түүхийг дэлгэнэ
“Монголын үнэн” сонины энэ оны дөрөвдүгээр сарын 25-ны дугаарт гарсан “Х.Баттулга: Н.Энхбаярын араас бусдыг нь явуулаач” гэсэн нийтлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Баттулга тус сониныг шүүхэд өгч, нэр төрд халдсан хэмээн 100 сая төгрөг нэхэмжилжээ.
Түүнчлэн тус нийтлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Баттулга гүжир гүтгэлгийн нийтлэл бичиж, олон нийтэд тараасан гэдэг үндэслэлээр уучлалт гуйж, бусад өдөр тутмын хэвлэлээр залруулга гаргахыг “Монголын үнэн” сониноос шаарджээ. Тус сонины ерөнхий эрхлэгч Ж.Мөнхбат “Бидний зүгээс энэ их мөнгийг төлөх боломжгүй, тэгээд ч хэвлэл мэдээллийн хэрэгслийг улс төр, эдийн засгийн цагдан хяналтад оруулах гэсэн оролдлого хэмээн үзэж байна.
Үнэн үг, үзэгнээс өөр зэвсэггүй жирийн сэтгүүлчдийг ажлаа хийх нөхцөлийг нь хангаж өгөх хэрэгтэй гэдгийг санууллаа. Ирэх даваа гаригт нэхэмжлэлээ татан авахгүй бол X.Баттулга гишүүнийг АТГ-т таван үндэслэлээр шалгуулна” гэдгээ энэ үеэр мэдэгдлээ.
Түүнийг 17 чингэлэг спирт хэрхэн ус болсон түүхээс эхлээд Баянгол зочид буудал, Худалдаа хөгжлийн банк, “Мах импекс” компанийн хувьчлалын асуудал сүүлд өргөн барьсан архи, спиртийн үйлдвэрийн эздийг сонгуульд оролцуулахгүй байх тухай хуультай холбоотой олон баримтыг бүх нийтэд дэлгэхээ илэрхийллээ. Түүнчлэн “Монголын үнэн” сонинд ямар нэгэн халдлага гарвал УИХ-ын гишүүн Х.Баттулгыг хардах болно гэсэн юм.
Тайчир gonwews
URL: