Чехүүд талбайн эздийг “гомдоож”, шөвгийн дөрөвт үлдлээ

Шайбтай хоккейн ДАШТ-ий шөвгийн наймын тоглолууд өндөрлөлөө. Урьд шөнө болсон тоглолтод В хэсгийн хоёроор шалгарсан Швед, гурваар гарсан Чехийн багууд учраа таарч тоглосон. Уг тоглолтод Чехүүд талбайн эзэн хүчирхэг өрсөлдөгчөө 4:3-аар хожиж, шөвгийн дөрөвт үлдсэн сүүлийн баг боллоо. Тоглолт 3:3-аар тэнцэж явах үед цаг дуусахаас 29 секундын өмнө Милан Михалек гоол хийн, талбайн эздийг шооконд оруулжээ.
Чехийн дараагийн өрсөлдөгч нь Канадыг хожсон Словакийн шгшээ байх юм. Хагас шигшээгийн нөгөө тоглолт нь ОХУ-Финландын хооронд болно. Хагас шигшээ тоглолт энэ сарын 29-нд болно.


URL:

Сэтгэгдэл бичих