Францын Ерөнхийлөгч Засгийн газрын тэргүүнээ томиллоо
Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд Засгийн газрын тэргүүнээр Жан-Марк Эйрог томиллоо. Шинэ Засгийн газраа ойрын хугацаанд бүрдүүлэх нь тодорхой юм. 62 настай Жан-Марк Эйро хорь гаруй жил Нант мужийн засаг захиргааг тэргүүлж ирсэн байна. Үүнтэй зэрэгцэн 15 жилийн турш тэрээр Үндэсний хурал дахь Францын Социалист намын бүлгийг удирдаж иржээ. Олландыг Ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараа Засгийн газрыг Атлант мужаас парламентын доод танхимд сонгогдсон гишүүн Луара тэргүүлнэ гэж үзэж байсан юм. Энэ албан тушаалд томилогдох боломжтой хүмүүсийн нэрс дотор Социалист намын нарийн бичгийн дарга Мартин Обри, Олландын сонгуулийн кампанит ажлыг тэргүүлсэн Пьер Московини гэх мэт багтсан байна.
Гэвч Ерөнхийлөгч оюутан ахуй цагаас үерхэж ирсэн Жан-Марк Эйрог илүүд үзжээ. 1997 онд Эйро зургаан жил тэнсэн харгалзах ял эдэлж байжээ. Учир нь төрийн мэдлийн гэрээг Социалист намын гол ивээн тэтгэгч болсон үйлдвэрийн даргад шилжүүлсэн хэмээн буруутгажээ.
Д.ЦЭРЭНДОЛГОР
URL: