“Даяар Монгол”-ын нэрээр дээрэм хийсэн бүлэг хүмүүсийг шалгаж эхэлжээ

“Даяар Монгол” хөдөлгөөний нэрийг барин удаа дараа дээрэм, тонуул хийсэн бүлэг хүмүүсийг Эрүүгийн цагдаагийн газраас шапгаж эхэлжээ. Тэд өнгөрсөн жилээс эхлэн тус хөдөлгөөний нэрийг барин гаднын хөрөнгө оруулалттай компаниас их хэмжээний мөнгө нэхэж, дарамталсан нь ил болоод байгаа аж. Үүнээс гадна тэд хөдөө орон нутагг ашигт малтмапын олборлолт явуулж байгаа компани, аж ахуйн нэгжүүдийг айлган сүрдүүлж, дээрэм хийсэн байна. Тэдний эл үйлдлийн талаар “Даяар Монгол” хөдөлгөөнийхөнд халдлагад өртсөн хүмүүс болон энэ тапаар мэдээлэл авсан иргэд дуулгаснаар хөдөлгөөнийхөн тодорхой шалгалт явуулж эхэлжээ.

Үүний дүнд хэсэг бүлэг хүмүүс тэдний нэрийг барин, хууль бус үйлдэл хийж явдгийг олж мэдсэн байна. Ингээд тэднийг зохих газарт шалгуулахаар хандсаны дагуу ЭЦГ энэ хэргийг өнгөрсөн сараас эхлэн шалгаж эхлээд байгаа аж. Тус хөдөлгөөнийхөн өчигдөр энэ тапаар сэтгүүлчдэд мэдээлсэн юм. Мөн байгуулагдаад 10 жил болохдоо нэг ч удаа хууль бус үйлдэл гаргаж, танхайрсан удаагүй гэдгээ онцолж байлаа.

Эх сурвалж: ” Монголын үнэн”


URL:

Сэтгэгдэл бичих