Оюутнууд “Баагий” нэртэй автомашин бүтээжээ

Оюутан, сурагчдын элсэлтийн шалгалттай холбогдуулан БСШУЯ нээлттэй хаалганы өдөрлөгзохион байгуулах байгаа аж.

Өдөрлөгийн үйл ажиллагааг сурвалжпахаар Сүхбаатарын талбайг зорилоо. Асар майхан, бөмбийсөн цагаан гэрүүд эгнүүлэн байрлуулсан байсан юм. Нээлттэй хаалганы өдрийг нээж БСШУ-ны сайд үг хэллээ.

Тэрээр “Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд боловсрол, соёл, урлаг, шинжлэх ухааны салбарт авч хэрэгжүүлсэн бодлого, арга хэмжээ, түүний үр дүнг иргэд, олон нийтэд сурталчлан танилцуулах үүднээс энэхүү арга хэмжээг зохион байгуулж буйг хэлэхэд таатай байна.

Засгийн газраас өнгөрсөн дөрвөн жилд боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хүн ам, нийгмийн эмзэг бүлгийн хүүхдийн боловсрол эзэмших нөхцөл бололцоонд гарч буй ялгааг арилгах, боловсрол, соёл, урлагийн үйлчилгээг бүх нутаг дэвсгэрт хүртээмжтэй, чанартай болгох стратегийг хэрэгжүүлэх үндсэн дээр хөдөөгийн хөгжлийг дэмжих, дотоод шилжилт хөдөлгөөнийг саармагжуулах бодлогыг баримтлан ажиллаж ирлээ.

Тухайлбал, боловсролын байгууллагад ажиллагсдыг таван жилд нэг удаа эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулах, өмчийн хэлбэр үл харгалзан ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш, удирдах албан тушаалтны мэргэшлииг улсын төсвиин хөрөнгөөр таван жил тутам дээшлүүлэх, 25 ба түүнээс дээш жил ажилласан бол тэтгэвэртгарахад 24сар, үүнээс сум, тосгон, багийн сургууль, цэцэрлэгт 10 жил ба түүнээс дээш жил ажилласан бол 36 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгохоор хуульчилсан.” гэсэн юм. Энэ үеэр МАН-ын дэргэдэх ахмадын хороо Сүхбаатар жанжны хөшөөнд цэцэг өргөлөө.

Гадаа дулаахан байгаа болохоор өдөрлөгийг зорин ирэх хүмүүсийн хөл хөдөлгөөн тасарсангүй. Их дээд болон Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвүүд, цэцэрлэг, Ерөнхий боловсролын сургууль, УДЭТ, Үндэсний дуу бүжгийн чуулга, Төв номын сангээд боловсролын бүхий л салбарынхан тэнд үйл ажиллагаагаа иргэдэд нээлттэй сурталчилж танилцууллаа. Талбайн дийлэнхийг Биеийн тамир, спортын дунд сургуулийн хүүхдүүдийн үзүүлэх тоглолтын тайз эзэлсэн байсан юм. Энгэрээрээ дүүрэн медаль зүүсэн хүүхдүүд энд тэндгүй зогсоно.

Түүнийг харсан хүмүүс лав тэднээр бахархмаар санагдаж байсан нь лавтай. Сагсан бөмбөг, уран гимнастик, дугуйн спорт, жудо, чөлөөт бөхөөр хичээллэдэг хүүхдүүдийн үзүүлэх тоглолтыг хүмүүс шагшин харж баясацгаана. Даам шатраар хүүхдүүд иргэдтэй халз тоглолт хийж байсан юм. 70 гарч байгаа болов уу гэмээр өвөө жаахан охинтой их л чармайн нухацтай нь аргагүй шатар нүүж байх юм. Олон эцэг эхчүүд гараараа дүүрэн сурталчилгаа танилцуулга барьсан харагдана. Хаврын элсэлтийн шалгалт дөхсөнтэй холбогдуулан их дээд сургуулиуд элсэлтийн журам зохион байгуулалтын талаар иргэдэд дэлгэрэнгүй мэдээлэл өгч байсан юм. Энд ирсэн иргэн БСШУ-ны холбогдолтой бүх талын мэдээллийг ганцхан өдрийн дотор авах боломжтой санагдлаа.

Ард иргэдийг мэдээллээр хангах явдал нь нээлттэй хаалганы өдрийн гол зорилго. Шинжлэх ухаан, технологийн салбарынхан энэ өдөр эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд нь өөрсдийн бүтээлээ сурталчлах үзэсгэлэн худалдаа явуулахаас гадна шинжлэх ухаан, танин мэдхүйн талаар хүмүүст сонирхолтой туршилтыг хийж харуулж байсан юм. Археологийн хүрээлэн археологийн олдворын музей, палентологийн төвөөс “Эртний амьтдын амьдрал” музейг оюутан, сурагчдад үнэ төл-бөргүй үзүүллээ. Харин соёл урлагийнхан энэ өдөр нийслэлд үйл ажиллагаа явуулдаг бүх музейг цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад үнэ төлбөргүй үзэх боломж олгов. Дуурь бүжгийг эрдмийн театр, Улсын филармони, Үндэсний дуурь бүжгийн эрдмийн чуулга, УДЭТ зэрэг үзвэр үйлчилгээний газрууд бүтэн жилийнхээ үзвэрийг 10 хувийн хөнгөлөлтэй үзэх карт олголоо. Мөн Үндэсний номын сан, Хүүхдийн ордон, Хотын номын сангууд тухайн өдөр үйлчлүүлсэн уншигчийн картыг үнэ төлбөргүй нээж өгч байсан юм.

Олны сонирхлыг татсан нэг зүйл бол оюутнуудын гараар боссон монгол машин. Механик инженерийн сургуулийн автын инженерийн ангийн төгсөх курсын дөрвөн оюутан димломын ажлаараа автомашин үйлдвэрлэжээ. Тэднээс машины талаар сонирхож асуувал “Гар аргаар хийсэн “Баагий” нэртэй машин. Соната-2 машины мотортой. 100-д 12 литр бензин зар-цуулна. Туулах чадварын хувьд бартаат замын зориулалттай. 10 секундэд 100 километр цаг хурдална. Бодит жин нь ердөө 500 кг. Бид зөвхөн гар аргаар хийсэн гэдгээрээ онцлог шүү” гэж машинаа магтаад амжсан юм. Ямартаа ч өдөрлөгийг зорин ирсэн иргэд харах үзэх зүйлтэй гар хоосон буцсангүй. Цэцэрлэгийн бяцхан жаалуудын хийж урласан бүтээлийг дэлгэн харуулжээ. Монгол эсгий дээр оёж хатгасан сонин содон бүтээлийг гадаадын иргэд ихээр сонирхож харагдана. Ховор ном зохиолын барааг эндээс л олж харж байна гэж нэгэн хүн ихэд олзуурхан Төв номын сангийн асарын өмнө номын хуудас эргүүлж зогслоо. Оюутан залууст зориулан сургалтын төрийн сангийн тогтолцоо, үйл ажиллагаа сургалтын төлбөрийн зээл, тусламж элсэлтийн ерөнхий шалгалтын талаар мэдээлэл өгч байлаа. Цэцэрлэгийн багачуулын урлагийн тоглолт, оюутан сурагчдын дуу хуур “Хонхны нулимс” дуу талбайг доргиож нэг ёсны томхон шоу тоглолт тэнд болж өндөрлөлөө.

Эх сурвалж: “Нийслэл таймс”

Л.Болорцэцэг


URL:

Сэтгэгдэл бичих