Засгийн газар буруу үнэ тогтоодог байснаа саяхнаас мэджээ

ЭБЭХЯ, АМГ-ын нүүрсний үнээ хардаг сайт нь www.coal-world.net . АМГ 7-14 хоног тутам, харин салбарын яам сар бүр энэ сайтыг харж байгаад үнээ зарлаж, зарласан үнээрээ татвар авдаг аж. Гэтэл нүүрсний компаниуд тэр үнээр нь өгч чаддаггүй гэнэ. Учир нь энэ сайт Хятадын гүнд байгаа нүүрсний үнийг тавьдаг юм байна. Нүүрсний үнэ урд хөршийн хувьд цаашлах тусам өндөр болдог аж. Ямар ч бүтээгдэхүүний хил дээрх үнэ бага байдаг, цаашлах тусам эрэлт нь өндөрсдөг, зардал нь өсдөг гэх зэрэг олон шалтгаан байдаг бололтой. Буруу эх сурвалжаар үнээ тогтоодог байснаа Засгийн газар саяхан л мэджээ. Төрийн өмчийн “Эрдэнэс Таван толгой”-н үйл ажиллагаа эхлэх үеэр л жишиг үнийнх нь ханш зөрүүтэй байсныг олж мэджээ. Наанаа хямд өгөхөөс аргагүй, цаашлах тусмаа элдэв зардал ороод үнэ нь өсдөгийг мэдсэн дарга нар одооноос л үнийг өөрчлөх талаар ярьж эхэлсэн гэнэ. www.coal-world.net-ийн нүүрсний үнийг баримтлахад нөлөөлсөн зүйл нь “Зарим экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний үндэслэл болгох Монголбанкны болон зах зээлийн эх сурвалжийн нэрс”-ийн жагсаалт юм байна. Энэ жагсаалт нь Засгийн газрын “Биржийн нэр зарлах тухай” тогтоолын хоёрдугаар хавсралт гэнэ.

Ц.ТҮВШИН

Тус мэдээллийг бусад хэвлэл мэдээллийн байгууллага хуулбарлан нийтлэхийг ХАТУУ хориглоно.

ӨДРИЙН СОНИН-МЭДЭЭ.МН


URL:

Сэтгэгдэл бичих