Ард түмний хөрөнгөөр хөлжсөн “Тэрбумтнууд”ын санаархал…
Тун удахгүй болох УИХ-ын 2012 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн талаарх таамаг нилээн олон янзын хувилбартайгаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр тархаад байна. Гэвч энэхүү мэдээллүүд нь зөвхөн өнөөгийн парламентын хамгийн олон суудалтай МАН, АН-аас нэр дэвшигчдийн талаарх таамаг байгаа бөгөөд уг нь ирэх сонгуульд оролцохоор СЕХ-нд бүртгүүлж албан ёсны батламжаа 11 нам, 2 эвсэл гардсан. Тэдний нэр дэвшигчид болон мөрийн хөтөлбөр амлалт гэх зүйл сонсогдохгүй байгаа нь ирэх сонгууль иймэрхүү дүр зургаар өнгөрч магадгүй бололтой байнаа. Нөгөө талаас тэрхүү нэрсийн жагсаалтаараа улс төрийн томоохон намууд ард иргэдийн анхааралыг өөр зүгт чиглүүлэх, хандлагыг мэдрэх гэсэн далд зорилго агуулж байгаа ч үгүйсгэхгүй.
Энэ сонгууль буюу нэг удаагийн сонгуулиар Монголын төр цэвэршиж тунгалагшина гэж байхгүй ч аливаа шинэчлэгдэж буй бүхэн өмнөхөөсөө арай давж байх учиртай.
Гэтэл энэ сонгуульд нэр дэвших хүсэлтэй зарим эрхэмүүдийн нэрсийг дуулаад УИХ гэдэг чинь хууль тогтоох байгууллага болохоос биш улаан цагаандаа гарсан луйварчид, хуйвалдагчдын үүр уурхай юм уу? Тэр нөхдийн нэрийг дэвшүүлж буй намууд нь хэний? юуны? эрх ашиг, сонирхолын төлөө, “нам нийлж, сэм хуйвалдана” вэ?
Улс төр, мэдээ мэдээллийн www.uls.mn сайт Монгол улсын язгуур эрх ашиг, тусгаар тогтнол, аюулгүй байдалд хор уршиг учруулж мэдэх нам улс төрийн хүчин, нэр дэвшигчдийн талааарх мэдээ мэдээллийг ард иргэд, уншигч олон та бүхэнд хүргэж байх болно.
Мон Уран ХХК-ны захирал Б.Наранхүү гэж дэлхий даахгүй болтлоо баяжсан нөхрийн тухай үлгэр домог шиг яриа өрнөдөг. Мань хүн өнөөгийн нөхцөлд ингэж хөрөнгөжсөн төрийн нэрээр хийсэн булхай луйвар, эрх мэдэлтнүүдийн нөлөөгөөр ийм түвшинд хүрсэн нь тодорхой байдаг. Гэтэл үүндээ ханаж цадалгүйгээр Монгол төрийн алтан сэнтий өөд АН гэсэн халхавч бамбай өмсөн луйврын хөрөнгөнөөсөө хаа нэгтээ дусаадаг Дундговь аймгаасаа нэр дэвшихээр зэхэн араа шүдээ хурцалж байгаа Б.Наранхүү өөрийгөө сайтар нуувчилаад нэр дэвшүүлэх үйл ажиллагаа дуустал нутгийнхаа Б.Мөнхболор гэх залууг тоглоомын хүүхэлдэй болгон нэр дэвшигч болгон харагдуулж байгаа нь мөн л өөрийнх нь “но”-той үйлдлээс эмээсэн хэрэг байх. Эрт нэр дэвшиж байгаа нь илэрвэл асуудал бишдэнэ дээ.
Энэ тэгээд цэвэр улс төр мөн үү?
www.uls.mn Н.Сээбэр.
URL: