Монголын бус Казакстаны хэл, соёлын төлөө санаа тавьдаг сайд асан Ч.Куландаг эх орноосоо урвасан хэргээр шалгах ёстой юу?

Боловсрол, Соёл Шинжлэх Ухааны дэд сайдаар ажиллаж байсан АН-ын ҮЗХ-ы гишүүн Ч.Куланда Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хамт Японд айлчлах үеэрээ Монголын бус Казакстан улсын соёл, хэл судлалын чиглэлээр ажиллахаар идэвхтэй санаачилга гарган, өөрийн төрийн сайдаар ажиллаж буй улсын нэр хүндийг унагасан тухай хэвлэлээр олонтаа гарч байсан билээ.
Сайд асан Ч.Куланда үүнийг үгүйсгэж, миний эсрэг хар пиар хийж байна гэх мэтээр ярьсан ч уг яриа болсныг илчилж, Японы судлаач Кимүра Аяако албан ёсоор захидал илгээснийг sonin.mn өчигдөр нийтэлсэн.
Кимүра Аяако захиандаа :
“эгэхэд эрхэм дэд сайд маш сайнаар хүлээн авч, манай сургуулийн талаар өөрөө эхлээд асуусан. Би маш баярлаад Куланда сайдын сайхан сэтгэлгээнд талархан сургуулийнхаа монгол хэлний хичээлийн тухай болон ер нь Япон дахь Монгол судлалын байдлыг ярьсан. Эрхэм дэд сайд надад хийж чадах юм байвал тусалнаа гэж сайхан дэмжлэгийн үг хэлж өгсөн.
Харин тэгэхэд эрхэм дэд сайд надаас ” Казах хэлний хичээл танайд байна уу?” гэж асуусан. Монгол Улсын дэд сайд хүнтэй монгол хэлний ирээдүйн тухай ярьж байхад тэрээр казах хэлний тухай надаас асуусанд би их гайхсан. Тэр хүн казах үндэстэн хүн тул казах хэлний тухай асуух нь зүй ёсны юм. Өөр аргагүй. Би “Казах хэлний хичээл манай сургуульд байдаг эсэхийг сайн мэдэхгүй” гэж хариулсан. Тэгэхэд Эрхэм дэд сайд маань “Мэдэхгүй гэж байх ёсгүй биз дээ. Танай сургуульд казах хэлний тэнхим байна уу? Казах хэлний хичээл байгаа биз дээ? Хэн зааж байна?” гэж асуусан. Би “Үнэхээр мэдэхгүй. Хэн нэгэн зааж байж магадгүй боловч би сайн мэдэхгүй нь ээ” гэхэд “Чи яагаад мэдэхгүй байна ?” гэсэн, Тэгэхэд би “Одоо бид монгол хэлний тухай ярьж байна. Казах хэлний тухай бол би мэдэхгүй нь ээ. Казах хэлний хичээл байж магадгүй. Гэвч би үнэхээр сайн мэдэхгүй. Манай гуравдугаар гадаад хэлний хичээлийн дотор казах хэлнийх байдаггүй. Хэн нэгэн хүн зааж байгаа байх. Гэвч би сайн мэдэхгүй тул казах хэлний хичээл бол тогтмол хичээлийн хувиар нээгдээгүй байж магадгүй.” гэсэн. Би яг тэгж хариулсан. Тэгэхэд дэд сайд “Яагаад чи мэддэггүй юм бэ? Ямар сонин юм бэ. Яагаад танай сургуульд Казах хэлний тэнхим байхгүй байгаа юм бол ? Танай сургууль Казах хэлний тэнхим нээхгүй юм уу? Казах судлал чухал шүү дээ. Танайхан Казах хэлний тэнхим нээгээч” гэсэн. Тэгэхэд би “Би яаж мэдэх вэ? Ямар хэлний тэнхим нээхийг манай сургууль л мэддэг. Надад тийм эрх байхгүй. Тэнхим нээх тийм амархан биш. Манай сургуульд монгол хэлний тэнхим ч нээгдээгүй байхад казах хэлний тэнхимийн тухай яриад яах юм бэ, Та? Би Монгол хэлний тэнхим нээгдээсэй гэж олон жил мөрөөдөж зүтгэж яваа хүн шүү дээ. Монгол хэлний тэнхим бий болоогүй байхад Казах судлалын тэнхимийн тухай надад яриад яах вэ” гэхэд Куланда дэд сайд “Танай сургууль яагаад Казах судлалын тэнхим нээдэггүй юм бэ? Казахстан бол Монголоос том шүү дээ гэсэн” хэмээн болсон үйл явдлын тухай дэлгэрэнгүй өгүүлсэн байсан юм.

Монгол улсын  төрийн албаны тухай хууль, Засгийн Газрын тухай хуулийг уландаа гишгэсэн энэ эмэгтэй УИХ-ын сонгуульд нэр дэвших гэж буй бөгөөд үүнээс урьтаж Тагнуул, цагдаагийн байгууллага түүнийг эх орноосоо урвасан хэргээр шалгаж болзошгүй тухай эх сурвалж өгүүллээ.

Э.Эрхэм


URL:

Сэтгэгдэл бичих