Умард солонгост хүн иддэг хүмүүсийг цаазлав
МОСКВА. /ВЕСТИ/. Сүүлийн жилүүдэд БНАСАУ-ын эрх баригчид хүн иддэг наад зах нь гурван хүнийг олны өмнө цаазалсан тухай Өмнөд Солоигосын хэвлэлд мэдээлжээ. Үүнийг дарсан тоо гэж сэтгүүлчид үзэж байна. Үлэмж хэсэг нь өлсөж буй тус улсад хүн идэх нь жирийн үзэгдэл болсон гэж Британийн Телеграф сонин мэдээлжээ.
Хил даван зугтаж чадсан Умард Солонгосын 230 орчим иргэн Өмнод Солонгосын тусгай албаны төлөөлөгчдөд ярьснаар, тэд хүний мах идсэн болон хүний мах худалдсан хүмүүсийг олны өмнө цаазалж байгааг нэг бус удаа харсан байна. Дэлхийн хамгийн хаалттай орны нутаг дэвсгэрт хүний мах иддэг тухай мэдээлэл Өмнөд Солонгосын хэвлэлүүдэд 1990 онд гарч байсан. Тэгэхэд хоёр сая гаруй хүн аймшигтайгаар өлсөж үхсэн гэдэг.
Өмнөд Солонгосын мэдээллийн Енхап агентлагийн Явээлснээр,БНАСАУ-д хүний мах идсэн сүүлийн тохиолдол өнгөрсөн онд Мусан хотод бүртгэгдсэн байна. Урьд нь 2006 онд Доксонг хотын оршин суугч эцэг, хүү хоёрыг хэргээ хүлээснийх нь дараа олны өмнө буудан хороожээ. 2009 оны 12 дугаар сард нэгэн эр эмэгтэй хүүхдийн аминд хүрч, идсэн тохиолдол бүртгэгдсэн байна. Хүнсний хангамж хотод нь эрс багассаны учир мань эр тийм алхам хийснээ мэдэгджээ.
Энэ нь БНАСАУ-ын Засгийн газраас явуулж буй эдийн засгийн шинэчлэл амжилтгүй болсонтой, инфляцэрс өссөнтэй холбоотой юм. Дүрвэгсдийн мэдүүлгийг шалгах ямар ч боломжгүй ч тэдний үг үнэн гэдэгт эргэлзэхгүй байгаагаа Өмнөд Солонгосын эрх баригчид тэмдэглэжээ. Түүгээр зогсохгүй, Умард Солонгост хүний мах иддэг хүний тоо үнэн хэрэгтээ хамаагүй олон гэдэгт БНСУ-ын тусгай албаны төлөөлөгчид итгэлтэй байна.
URL: