Т.Билэгтийг Д.Сүрэнхорынх шиг ирээдүй хүлээж байгаа юу

НИТХ-ын дарга Т.Билэгт ор сураггүй болоод нэлээд удлаа. АНУ-д эмчлүүлж байгаа гэх мэдээлэл байгаа ч үнэн эсэх нь эргэлзээтэй байна. Гэр бүл нь ч Монголд байхгүй байгааг бодоход түүнийг ямар нэг зүйлээс айгаад зугтчихав уу гэх хардлага нийгэмд бий болчихжээ.

50 нас гарчихсан эр хүний хувьд бие нь чилээрхэж бололгүй л яахав. Тэглээ гээд олон нийтэд мэдээлэл ч өгөлгүй алга болчихно гэдэг чинь түүнийг хардах үндэслэл мөн. Өчигдөр АТГ-аас Н.Энхбаяртай холбоотой асуудлаар мэдээлэл өгөхдөө “Улаанбаатар таймс” сонины хувьчлалын асуудалд НИТХ-ын дарга Т.Билэгт холбоотой байж болзошгүй учраас сэжигтнээр татан шалгаж байгаа гэж хэлсэн. Тэгэхээр Т.Билэгт дарга шоронд орохоосоо айгаад гадагшаа зугтчихсан юм биш үү.

Манай улсад урд нь төсвийн мөнгийг идчихээд гадагшаа зугтчихсан хүмүүс байдаг. Энгийн жишээ л гэхэд ҮХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Д.Сүрэнхор байна. Гадаадад орогнож байгаад баригдаж ирээд шоронд сууж байгаа. Т.Билэгтийг Д.Сүрэнхорынх шиг ирээдүй хүлээж байгаа юм биш байгаа.

Б.ЭНХМӨНХ


URL:

Сэтгэгдэл бичих