Хүүхдийн парктай айлсах Шангрилла-II
Монголыг монопольдсон “MCS”-тэнгүүдэд атаархал төрөв. Яагаад гэхээр хаа ашигтай бизнес, сул мөнгө хэвтэнэ тэр бүгдийг шүүрч байгаад атаархаж байгаа юм л даа. Ялихгүй байж юун дээгүүр зантай юм бэ хэмээн бүү бодоорой. Үнэндээ мөнгийг босгож, бас мөнгө олж болох бүх гарцыг нээж харж чаддагаараа тэд гаргуун юм. Ямар сайндаа л нэг хэсэг “MCS”-ийн ерөнхийлөгч Ж.Оджаргалыг ерөнхий сайд болгоё гэсэн “хоржоонтой мессеж” хэвлэлийн хуудаснаа тарахав дээ. Бас ч бодож болох л хувилбар.
Mongolian Corruption System. Энэ үг зүгээр ч нэг гараагүй нь лавтай. “MCS”-ээр овоглосон бүх зүйл ногоон гэрлээр бүтдэг болохоор улс орноо олигтойхон шиг аваад явчих овсгоотой амьтан, “MCS”-тэнгүүд шиг зальтай этгээд олдохгүй байгаа болохоор л хэвлэлийнхний шидсэн чулуу байх. Магтаал зонхилсон нийгэмд бусдын алдаа оноог нь дэнсэлж, хэлж сануулж байх нь сэтгүүлзүйн үүрэг. Гэтэл монопольдогчид бүр давраад дандаа магтуулж байхын тулд хамтран ажиллах нэрийн дор хэвлэл мэдээллийн хэрэгслийн амыг таглах сайхан арга сэдэж гэрээлсэн нь олонд ил болж байгаагүй шуугиан тариад авлаа. Тэгэхээр Монголд эрүүл сэтгүүлзүй буй болоход олигархи цөөнх том саад болж буй нь илт байна. “MCS-тэнгүүдийн халаасанд улстөрчид нь хэвлэлтэйгээ хамт орчихсон байна. Өнөөдөр бид ийм л нийгэмд амьдарч байна.
Мөнгөнд хахсан олигархи Ж.Оджаргал магадгүй дараа нэг өдөр нөхөр, эхнэрүүдийг хамтад нь худалдаж авах тоглоом сэдэхийг үгүйсгэхгүй. Ингэж л эрээ цээрээ алдаж байна. Хүүхэд тоглох газаргүй болголоо гэж хоосон хашгичаад нэмэр алга. Аль хэдийнэ хүүхдийн паркийн газрыг худалдаж аваад Шангрила гэж хятадын тансаг зочид буудлыг сүндэрлүүлэхээр ажиллаж байна. Хятад боссуд нь монголд ирэхээр буух газар алга гэж голоод байхаар нь хятад буудал оруулж ирсэн гэх яриа үнэний хувьтай. Шангрила буудал нь хятадын тэрбумтан Р.Куокын эзэмшилд байдаг. Кока кола, тайгер пиво ч бас тэрнийх. Р.Куок Хонгконг, Макаог хятадад нэгтгэчихээд одоо өөр нэгтгэчихмээр улс юу байна гэж хайж явдаг ч гэлцдэг.
Олигархиуд монголын баялгийг цөлмөж, идэж, үрж барахгүй их мөнгө хураасан болохоор одоо тэдэнд хууль үйлчлэхгүй.Дархан цаазат газар болох Богд уулын оройг хусаж, өөрсдийн цэнгэх зугаацах газрыг бариад, Туул голыг бараг худалдаад авчихлаа. Хүссэн газраа орон сууц, амралт зугаалгын газар, дээдсийнхний зугаагаа гаргах Гольфийн талбай гээд юу эсийг байгуулж байна. Нэг өглөө сэрэхэд танайхыг гэртэй чинь худалдаад авчихлаа гэвэл гайхах хэрэггүй болж.
“MCS” бизнесийн салбарт цэврээр өрсөлдөөггүй, дандаа том том төсөл нэртэй “луйвар”-ын аргаар ажил явуулж төр болоод, тогтоол шийдвэр зэргийг лоббидох, хахуульдах зэргээр давуу эрх олж бусад бизнесийн өрсөлдөгчдөө шахдаг тулдаа өдий зэрэгт хүртлээ томорсон гэх олны ам ортой бололтой. Өөрөөр хэлбэл төрийн эрх мэдэлтнүүдтэй сүүжирч байгаад бизнесийнхээ таатай орчинг бүрдүүлж цөм хийдэг гэсэн үг юм. 2000 оноос хойш төрөөс зарлагдсан 2334 тенперийн 1882-ыг нь тэд авчээ. 2000 оноос хойш аль нам засаг барьсныг хүн бүхэн мэдэж байгаа. МАН бол олигархиудын гол тэжээл, хөрөнгийг нь арвижуулагч болох нь харагдаж байна. Үүнд шудрага бизнесийнхэн нь ам муутай байх нь ойлгомжтой.
“MCS” -тэй холбоотой бас нэгэн гажуудал бол газрын наймаа. Тэд үүнд гаршсан. Яагаад гээч. Монголын улс төрд тэдний халаасны хүмүүс байгаа болохоор бүх зүйл нь ногоон гэрлээр. Нийслэлийн төвд өнөөх хятад Куокын хөрөнгөөр асар том барилгыг сүндэрлүүлж авлигын анхдагч бараа, гарын бэлэг зардаг тансаг дэлгүүрүүдийг нээж чадсан. Энэ газрыг хэрхэн үнэ цохиж авсан нь одоо хэр тодрхойгүй. Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн хашааг тойрон тансаг зэрэглэлийн барилгууд сүндэрлэсээр байна. “MCS” группийн барьж буй “Шангрила-II” зочид буудал бас л гай тарьж монгол хүүхдүүдийн тоглоомын газраас хумсалсан. Тэд уг нь хүүхдүүдтэй л дээ. Гэхдээ хүүхдүүд нь Монголын парк дээр биш гадаадын нөгөө гоё “Дисней лэнд”-д тоглодог болохоор монголын жирийн олон хүүхэд тоглох газаргүй болох нь тэдэнд огт хамаагүй байх нь аргагүй юм. Олигархи Ж.Оджаргал , Л.Энх-Амгалан нар Хотын төвийн “А” зэрэглэлийн бүхий л газрыг авсан байдаг. Сдортын ордны зүүн талд Л.Энх-Амгалан эхнэрээ эррхүүлэх ордонг хятадуудаар бариулж, гарсан хэл амыг шуудай мөнгөөр дарж байгаа тухай мэдээлэл гараад л тасарлаа.
Экс ерөнхийлөгч П.Очирбат яагаад ард түмний барьж өгсөн байшинг газартай нь “MCS”-д өгчихсөн юм бол? Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулах Ухаа худаг төсөлд түүний “Тэнгэрийн цаг” компани 6,1 хувийг эзэмшдэг. Тэгэхээр эд холбоотой байж таарах нь. Энэ мэтчилэн хотын төвийн бүх газарт MCS-ийн хаягтай барилгууд сүндэрлэж байна.
“MCS”-тэнгүүд эрх мэдэл, хөрөнгөө хадгалж үлдэхийн тулд ирэх сонгуульд олон олигархийг сойж байгаа аж. Тэд бооцоог цаг үргэлж өөрсөдөд нь боломж олгож, баяжуулж ирсэн МАН дээр тавьжээ. ЭБЭХ-ний сайд, Д.Зоригт, УИХ-ын гишүүн Ц.Мөнх Оргил, Ерөнхий сайд Сү.Батболд, БОАЖ-ын сайд П.Цогтбаатар, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, ЗГХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатар гээд байнга дэмжэг хэд дээрээ нэмээд дэд захирал Л.Энх-Амгалан, Л.Элдэв-Очир нарыг сонгуулахаар бэлтгэж мөнгөө төсөвлөж байгаа ажээ. Мөн МАН-ын хоёрдугаар ээлжийнхэн дунд “MCS” нөлөөтэй байгаа. Баахан дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга нарыг өөрсдийн нэрийн өмнөөс турхирахаар бэлтгэж байгаа гэсэн мэдээлэл байна. Зорилго нь ирэх сонгуулиар МАН-ы засаглалыг хадгалах, улам ихээр хүүдийлэх гэдэг нь тодорхой.
П.Дөлгөөн-Од /гэрээт нийтлэл/
URL: