85-тайдаа One dem ч гэх шиг үглэж дуулаад явж чадах уу, Quiza өвөө?

Хошин тойм

Нар салхи, цаг, бороо холилдсон сонгуулийн өмнөх өдрүүд үргэлжилсээр. Замын бөглөрөл, хүүхнүүдийн хов жив, эрчүүдийн өрсөлдөөн дунд бид дахин долоон өөр нар, зургаан ондоо сарыг үзлээ. Ингэхэд энэ долоо хоногт юу, юу болоод өнгөрчихөв?

445 сарын 7. Даваа гараг. МАХН-ын дэмжигчид Ганц худагийн гадаа шөнөжин хөгжим хангинуулсаар өглөөг угтав. Улс төрийн дисконы учир шалтгаан нь даргыгаа унтуулахгүй байх. Тэд “Н.Энхбаярыг даргыг унтуулж болохгүй. Хэрвээ унтчихвал дахин сэрэхгүй байх магадлалтай” хэмээн тайлбарлажээ.

Путин эргэж ирэв. Путин эргээд ирэв. Путин буцаад ирэв. Путин дахиад ерөнхийлөгч. Путин ажлаа авав. Путин тангаргаа өргөв. Путин тамгаа гардав. Ээх, Путин, Путин… Энэ өдрийн гол мэдээ энэ байлаа. Сүүлдээ манайхан хадуураад Путин л Энхбаярыг суллуулна гэж бичээд эхлэлээ. Өнөө бөөсний онигоо шиг. Бүх сэдэв, бүр Путин хүртэл тийшээ эргэх юм даа.

5 сарын 8. Мягмар гараг. Марихуан зэрэг мансууруулах бодисын хэрэглээг албан ёсоор хуульчилж өгөх хөтөлбөртэй нам нэр дэвшигчээ зарлалаа. Аль нам бэ гэвэл Америкийн либертар нам. Ерөнхийлөгчийн сонгуульд тоосоо өргөх Гэри Жонсон гуай ийм аймаар амлалт авчээ.

5 сарын 9. Лхагва гараг. Монголын чөлөөт бөхийн холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Д.Сумъяабазар хүүхнүүдийг магтаж, эрчүүдийг загнав. Олимпийн эрх авсан эрчүүдийн тоо бага байгаад түүний уур хүрч байна. Сонгууль дуусаад, наадам өнгөрөөгөөд, олимп үзээд, хичээл эхлээд, шинэ он гаргаад,  цагаан сар болгоод, ер нь дараагийн олимпийн өмнө зарим тамирчидтай хариуцлага тооцно гэв.

445 сарын 10. Пүрэв гараг. УИХ-ын дарга маш чухал нээлт хийсэн тухайгаа үнэтэй үг хэлэв: “Ус алтнаас үнэтэй. Алтыг хэрэглэхгүйгээр хүн 100 жил амьдарна. Харин усгүйгээр нэг өдрийг ч өнгөрүүлэхэд бэрх”. Браво, Дэмбэрэл дарга удахгүй “Титэм үг” тэрлэж магадгүй болжээ.

5 сарын 11. Баасан гараг. Швед  улсын Стокгольм хотноо монголчууд аж төрөн амьдардаг байжээ. Тэд баасан гарагт баахан баясан цэнгэмээр байжээ. Гавьяат жүжигчин Сарантуяагийн тоглолтыг үзмээр санагджээ. Санаснаар нь болж Сараа ирж тогложээ.

445 сарын 12. Бямба гараг. 85 настай, гавьяат жүжигчин, ахмад дуучин Соёлын төв өргөөнд тайлан тоглолтоо хийж байна. Тоглолтын нэр нь … “Маамуу нааш ир”. 85 настай, гавьяат жүжигчин Долгор гуай энэ дуугаар алдаршсан юм. Чи 85-тайдаа One dem ч гэх шиг үглэж дуулаад явж чадах уу, Quiza өвөө?

24tsag.mn


URL:

Сэтгэгдэл бичих