Ногоон намынхан Э.Зоригт даргаа хөөлөө

Монголын Ногоон намын “Намаа аврах үндэсний хороо”-ныхон өчигдөр хэвлэлийнхэнд хандав. Тэд ийн хэвлэл мэдээллийн байгууллагад хандах болсон нь намынхаа гадаад бодлогын дарга Э.Зоригтыг, Д.Энхбат гишүүний араас хөөх болсонтой холбоотой юм байна. Учир нь Э.Зоригт нь, Д.Энхбат гишүүнтэй сүлбэлдэн, НН-ын дотоод дүрэм хийгээд Улс төрийн намын тухай хуулийн хэд хэдэн заалтыг зөрчсөн хэмээн тус намын Дүрэм, ёс зүйн хорооноос ийм шийдвэр гаргаад байгаа гэнэ. Түүнээс гадна НН-ын “Намаа аврах үндэсний хороо” өнөөдөр Онц их хурлаа хуралдуулж гишүүд, дэмжигчидтэйгээ санал солилцохоор төлөвлөж буй ажээ. Мөн тэд өөрийнхөө намыг ямар нэгэн удирдах хүчингүй болсон гэж үзэж буй бөгөөд дотоод зохион байгуулалтынхаа асуудлыг ч энэ өдөр тодорхой болгох бололтой.


URL:

Сэтгэгдэл бичих