ХҮЧТЭЙ, ХҮНДТЭЙ, ХӨӨРХИЙЛӨЛТЭЙ ЕРӨНХИЙЛӨГЧ НАР

Монгол Улс 1990 оны Ардчилсан хувьсгалаар нийгмийн өөрчлөлт хийж, 1992 онд Шинэ үндсэн хуулиа баталж,  парламентын засаглалтай орон болсон.
Шинэ Үндсэн хуулиар сонгож авсан “парламент”-ын засаглал нь үнэн хэрэгтээ дэлхийн парламентын засаглалтай улс орныхоос тэс өөр буюу хаана ч, хэзээ ч байгаагүй тийм өвөрмөц, монголчилсон хувилбар болсон нь монголчууд бидний илүү их ухаантайнх юм уу, аль эсвэл засаглалын ийм сонин хэлбэрийг гаднаас зориуд санал болгосныг нь тэнэгтэн хүлээж авсных юм уу бүү мэд. Хаана ч байхгүй ийм засаглалаар 20 жил явлаа.
Одоо бүр засаглалын жинхэнэ хямралд ороод байгаа нь шууд илэрч, засаг төр ард түмний хооронд хагарал бутралд хүрэхдээ тулаад байна.
Манай хөрш Орос улс Ерөнхийлөгчтэй, их хурал нь хоёр танхимтай пар-ламентын засаглалтай. Онцгой тохиолдолд Ерөн¬хийлөгч нь парламентаа тараах эрхтэй байдаг нь “Хүчтэй Ерөнхийлөгч”-тэй орны шинж юм. Тэдний Ерөнхийлөгч нь үнэхээр хүчтэй Ерөнхийлөгч.
Өмнөд хөрш болохоор Хятад улсын дарга буюу бараг хаант засаглалтай. Гэхдээ бүх ард түмний хуралдайгаа дөрвөн жилд нэг удаа хуралдуулж, улс орныхоо ирээдүйн зорилгоо тодорхойлдог “Хүндтэй Ерөнхийлөгч”-ийн засаглалтай. Тэдний дарга ч үнэхээр хүндтэй Ерөнхийлөгч.

Манай улс бас Ерөнхийлөгчтэй. Тэр хүн нь улс орондоо ард түмнээ гэсэн сэтгэлээр хандвал хийх ажил ихтэй, хийхээр санаж бодсоноо ард түмэндээ хүргэх хууль санаачлах хангалттай. Анхны Ерөнхийлөгч: “Хээгүй” гэгдэх дуртай П.Очирбат улс орныг “Бар улс” болгон архин далайд живүүлсэн. Алт хөтөлбөрийг хэрэгжүүлэх нэрээр улс орныхоо байгаль, дэлхий, газар шороог орвонгоор нь эргүүлж хаясан. Нефтийн бү¬тээгдэ¬хүүнээ гадныханд бүтээг¬дэхүүн хуваах нэрээр өнөөдрийг хүртэл өгөөд оронд нь нэг ч литр шатахуун аваагүй. Одоо чамлалтай их хөрөнгө, орд баялгийн эзэн болсон ч, хээгүй зангаараа гаднын ком¬паниудын зараалын морь, хөлсний ажилчин болчих¬сон, ёстой нэг “Хөөр¬хийлөлтэй Ерөнхиийлөгч”. Хоёр дахь Ерөнхийлөгч: “Хийгүй” гэгдэх дуртай Н.Багабанди найман жил, ард түмний буянаар төрийн өндөрлөгт зөөлөн сандал дээр тухлан сууж, хятад хэлний толь бичиг уншсанаас өөр юу ч хийгээгүй. Харин ч Эрдэнэтийн хөрөнгөөр өөрийн баялгийн анхны хуримтлалыг бүрдүүлсэн, төрийн албыг бизнес болгосон Анхдагч. Тэр ард түмний татвараар найман жил сайхан тэжээлгэж аваад, одоо Оюутолгойн Монголын талын ТУЗ-ийн гишүүн болон сууж, сар бүр 40.000 ам.дол-ларын цалин аваад, хаа¬яахан “Титэм үг” гэдэг маани өөртөө зориулан уншиж, нүглээ наминч¬лан шалчийж сууна.

Оюутолгойн ордыг ашиг¬лах гэрээ буруу, Монголын ард түмэнд ашиггүйг, тэр нутгийг гадныхан яаж экологийн сүйрэлд оруулж, ундны усгүй, малын бэлчээргүй болгож, ард олныг нь төрсөн газар шороон дээрээ харийнханд дарлуулсан “цагаачид” болгож байгааг мэдсээр байж өнөөдрийг хүртэл таг дуугүй суугаа, Монголын ард түмний эрх ашгаас урвачихсан бас нэг “Хөөр¬хийлөлтэй Ерөнхийлөгч. Гурав дахь Ерөн¬хийлөгч: Намбарын Энхбаяр нь XX дугаар зууны эцэст ардчиллын салхинд үлээгээд амь тавин алга болох гэж байсан МАХН-ыг амь оруулан, улмаар ард олны итгэл даах хэмжээнд хүргэсэн нь үнэн. Үүнийг тэр л чадсан, тэр үед намд нь өөр олигтойхон “лидер” огт байгаагүйг он цаг улирахуй, улстөрчид гэгчдийн өнөөгийн нүүр царай харуулж байна. Н.Энхбаяр тэрхүү гавьяагаараа Монгол төрийн гурван өндөрлөг гэгдэх Ерөнхий сайд, Улсын Их Хурлын дарга, Ерөнхийлөгчийн албыг хашсан. Төрийн өндөр албан тушаалд ажиллах хугацаанд хийсэн ололт¬той ажлуудыг нь үгүйсгэх хандлага, өөрсдөө түүний хэмжээнд ажиллаж чадаагүй, чадах ч үгүй, хоосон шүүмжлэгчдийн дунд байдаг ч, Н.Энхбаярыг “Их өрийн” асуудлыг шийдсэн ганцхан ажил гэхэд л Монголын өнөөгийн болон ирээдүйн хөгжилд, юуны тэр орц, микрофон, ямар их ашиг, боломж авчирсныг, эсвэл их богино ухаантан, эс бөгөөс бусдын амжилтад атаархагч нар л олж хардаггүй болов уу. Дашрамд хэлэхэд, хэрэв “Их өрийн” асуудал Монголын талд тэгж ашигтай шийдэгдээгүй бол Оюутолгой, Таван¬толгой аль эрт Оросын өрөнд /12 млрд.долл/ яв¬чихсан, өнөөгийн төрийн толгой том хулгайч нар түрүүвч ним¬гэнтэй явах байсан байх даа.

Н.Энхбаярыг намын¬хаа эрх ашгийг улс орны эрх ашигтай хутган айхтар алдаа гаргаж, Сү.Батболд, С.Баяр, Ц.Мөнх-Оргил, М.Энхболд гээд л тоолж баршгүй олон үл бүтэх хүнийг үл танин төрд шургуулж, эцэст нь өөрөө биш ч, тэдний үйлдсэн тоо томшгүй гэмт хэргүүдээс болж авилгын “Загалмайлсан эцэг” хоч хүртсэн нь бас үнэн. Н.Энхбаярын аварсан нам нь хоёр хөл дээрээ тэнцэн босоод ходоод гэд¬сээ эд, хөрөнгөөр дүүргэс¬нийхээ дараа, хөлийг нь дөрөөнд гарыг нь ганзганд хүргэсэн журмын нөхрөө нүдээ аниж, сэтгэлээ хаяж, худал унтаж байгаад хөсөрт хэвтүүлэн шоронд хийлгэв. Дашрамд бас дурдахад өнөөдөр МАН-ын удирдлага, Засгийн газарт ажиллаж байгаа хэнийг ч харсан бүгд л саяхан Н.Энхбаярыг бараг л эцгээ гэж зарлах нь холгүй, бүр дэлхийн хэмжээний том удирдагч, Азийн лидер гээд л үнсч, долоогоод л бөхөлзөн гүйдэг байсан хүмүүс байх юм. Эх орноо байтугай хань ижил, үр хүүхдээ ч төвөггүй түлхэж чадах ийм амьтдад бид улс орныхоо болон өөрсдийнхөө хувь заяаг даатгаад явж байна.

МАН-ынхан АН-ынхантай үгсэн тохиролцож, хагархай байшин, хажуугийн орц, хэдхэн микрофоноор авилга авсан, өмч хөрөнгө завшсан муу хүн гэж муухайгаар дуудаад, бусдын үйлдсэн хэргийг Н.Энхбаяр хийсэн болгож, энэ бол Монголд байгаа хамгийн том, хойшлуулшгүй шийдэх ёстой авилгын ганц хэрэг гэж ард түмэнд ойлгуулахыг их л хичээв. Н.Энхбаярыг барив¬чилсан үйл ажиллагаа нь МАНАН намын эрх мэдэл бүхий хэсэг этгээд өөрс¬дийн хийснээ, эх орон, ард түмнээсээ урваснаа нуух, ирээдүйн өрсөлдөгчөө дарах зорилгоор хийгдсэн, хэнд ч ойлгомжтой бузар үйлдэл болов. “Долдугаар сарын нэгний” гэгдэх тодорхой үйл ажиллагаанд С.Баяр, Ц.Элбэгдорж нар зонхилох буруутайг ард түмэнд ил болгосон учир, тэдний хань хамсаатан болох Ц.Нямдорж мэтийн этгээдүүд авилга хээл хахуульд автаж, түүгээр барахгүй авилга хээл хахуулийг нам дамжсан “аалзны тор”, төрийн ажил явуулдаг өдөр тутмын хэрэгсэл болгосныг илчлэн зарласан учир, өнгөрсөн он жилүүдэд гаргасан алдаагаа ойлгон гэмшиж, төрийн завхарлаас авилгаас ангижруулахыг өөрийн болон МАХН-ын тэргүүн зорилт болгон зар¬ласан Н.Энхбаяр түүнийг нухчин дарах, нуун устгах харгислалд өртөв.

Гадаадын эдийн засгийн алуурчдын гар хөл болсон төрийн өндөр албан тушаалтнууд, хууль хүчний эрх мэдэлтнүүдийн явуулгаар гянданд хоригдон тамлуулж байгаа Н.Энхбаяр “Хэлмэгдсэн Ерөнхийлөгч”. Дөрөв дэх Ерөн¬хийлөгч”: “Хошгоруулагч” хэ¬мээн өөрийгөө гайхуулан нэрлэсэн Ц.Элбэгдорж нь хориод жил ярьсан, хошгорсноосоо овжин шаламгай, түргэн шуурхай ангижран, хүүхэд байхаасаа л хүн хутгалж эрүүгийн аюултай элемент болохоо харуулсан, садар самуун, архичин, ардчиллын жинхэнэ дайсан С.Баяртай үгсэн хуйвалдаж, түүний гар хөл болж, эх орон, ард түмний эрх ашиг, газар нутгаа худалдах, түмнийхээ төлөө гэсэн эх орончдыг дарах бодолд нь хөтлөгдөн төрөл арилжив.

Төрийн өндөрлөгийн оройд ард иргэдийг хуурч мэхлэн, зандарч айлган, тийрч өшиглөсөөр очсон хоёр этгээд эх орныхоо баялгийг гаднын эдийн засгийн алуурчидтай нийлэн цөмлөж эхэлсэн, улсын хөрөнгийг их хэм¬жээгээр хамсаж завшдаг болсон нь гурван жилийн өмнөөс л олонд сонсогдож эхэлсэн /Оюутолгой, Эрдэнэт гээд л баримт, гэрч их л байдаг, дэлгэгдэх л болно/ Харин түүнд хүрэх эрх мэдэлтэй болохыг тулд сонгуулийн үр дүнг зориуд будлиантуулан засгийн эрх авсан, нэг талаар жагсал цуглаан удирдан зохион байгуулан, бусад нам, хөдөлгөөнүүдийг турхиран оролцуулж, нөгөө талаас энгийн жагсан, цугласан ард иргэдтэй яриа хэлэлцээр хийж ойлголцолд хүрэх төрийн үүрэгтэй атлаа ард түмнээсээ айн, өрөө байрны хаалгаа түгжин гөлөлзөн нуугдаж, телевизийн дэлгэцээр ард түмнийг мөргөлдөөнд уриалан сохолзон арчаа¬гүйтэж, өдөөн хатган, үймээн самуун санаатайгаар дэгдээсэн нь олонд саяхнаас тодорхой болж ирсэн. Эрх ашгийнхаа төлөө тэмцсэн ард түмнийг эргэж буруутган, энгийн ядарсан ардад төрийн төмөр нүүрийг үзүүлэн, жирийн ард иргэдийг зэвсгийн хүчээр буудан хороож, мянгаар нь баривчлан зуугаар нь хоморглон яллаж, шоронд хатааж байхад атгаг муу санаа гарган, ард нь бас л нуугдан үлдсэн Элбэгбаяр. Хэлмэгдсэн ард олныг Өршөөх хууль гаргана гэж хошгоруулаад зөвхөн төрийн өмч идсэн албан тушаалтнуудыг л өршөөсөн хууль гаргасан Элбэгбаяр. Хилэгнэсэн ард түмний сэтгэл санааг төөрөгдүүлэхийн тулд Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярыг ард түмнийх нь нүдэн дээр зориуд монгол хүнд байж боломгүй,

хамгийн балмад хэрцгий үйл ажиллагаа явуулан баривчлахдаа, хэрэв жирийн иргэд та нарыг ямар нэгэн асуудал гаргавал төрийн хүчээр ингэж барьж яллаж чаддаг юм шүү гэдгийг харуулах, айлган сүрдүүлэх давхар зорилготойгоор энэхүү үйл ажиллагааг явуулсан Элбэгбаяр. Сонгууль ойртоход сандран тэвдэж, Монгол Улсыг шинэ үеийн түүхэндээ анх удаа улс төрийн хоригдолтой болгосон Элбэгбаяр. Элбэгдорж Тусгаар Монгол Улсын Ерөнхийлөгч байсан хүнийг, хувийн хонзогнолоор шоронд хийж Монголын минь нэр, сүр сүлдийг гутаачихаад, ард олны харанхуй, ухаан мөчид цөөхөн хэсэгт бяр тэнхээгээ гайхуулж явна.

Элбэгдорж хууль, шүүхийг шинэчилнэ гэж худал хошгорч, үнэн хэрэгтээ, чадвар муутай хуульчдыг сонгон томилж, тэднийг хурууныхаа үзүүрээр хөдөлгөж, хүссэн хүнээ яллан бардамнаж явна. Элбэгдорж өөрийн хань хамсаатан, боловсрол тун тааруу боловч өмч хөрөнгө идэх, бусдыг хахуульдаж ашиглахдаа онцгой авьяастай, нэг бус гэмт хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж яваад тодорхой шалтгаанаар мултарч чадсан Дорлигжав, Хурц мэтийн этгүүдүүдийг хууль бусаар хууль хүчний хамгийн чухал албан тушаалуудад шахан томилуулж, хүүхэлдэй болгон ашиглан, хүний ёсноос гадуур хар үйлүүдээ хийлгэн хөх инээдээ барьж ядан баярлаж явна. Элбэгдорж хөөрхий, ядарсан ард түмнийхээ хэдэн төгрөгийг татвар нэрээр хаман авч, эхнэр хүүхдээ дагуулан хорвоо дэлхийгээр зугаацан баярлаж, би ардчилсан Ерөнхийлөгч гэж хошгорч явна. Элбэгдорж ажлын цагаар нисдэг тэрэг дайчлан хөвчийн хүрэн баавгай ангуучлан хядаж тун зав муутай явна. Ард түмэнтэйгээ амь нэг байна гэж хошгороод байсан Элбэгдорж уул нь сэтгэл гаргасан бол амлалтаа биелүүлэхэд, ард түмнээ ядуурлаас аврах, ажилгүйдлийг арилгах, эрүүл мэндийн болон хүнсний аюулгүй байдлыг хамгаалах, байгаль орчноо нэгэнт тулаад ирчихсэн сүйрлээс аврах, түүнийг Ерөнхийлөгч болсноос хойш онцгой ихэссэн арга ч үгүй юм даа, цааз¬луулах ял ямар ч байсан авахгүй юм чинь эмэгтэйчүүд, насанд хүрээгүй бяцхан үрсийг хүчиндэн, амь насыг нь бүрэлгэх гэмт хэрэгтэй тэмцэх гээд хууль санаачлагчийн хувьд хийх ажил их л байлаа. Харамсалтай нь өнгөрсөн гурван жилд юу ч хийсэнгүй. Хийсэн ганц ажил нь өмнөх Ерөнхийлөгчөө сүр дуулиантай баривчлав. Хамгийн хөөрхийлөлтэй, хамгийн хөгийн Ерөнхийлөгч.

Т.ЭРДЭНЭ ZUUNIIMEDEE


URL:

Сэтгэгдэл бичих