Сангийн сайдын цадахыг мэдэхгүй шунал
“Викторизон” ХХК-тай байгуулсан гэрээнд хүүхэд, залуучуудын иргэний боловсролыг дээшлүүлэх төслийн сургалтыг 2011 оны нэгдүгээр сараас 12 дугаар сар дуустал нэг жилийн хугацаанд 39980,0 мянган төгрөгөөр хийж гүйцэтгэх талаар тусгасан байна.
Гэрээнд англи хэл компьютерийн хосолсон хоёр сарын, англи хэлний дагнасан нэг сарын, комьпютерийн 14 хоногийн, элсэлтийн шалгалтад бэлтгэх англи хэл, математикийн хосолсон хоёр сарын, нягтлан бодох бүртгэлийн нэг сарын сургалтыг явуулан сургалтад нийт 552 хүн хамруулахаар тусгасан байна. Гэтэл тус компани гэрээт ажлын гүйцэтгэлийг гаргахдаа нэг суралцагчийн сургалтын зардлыг 1000 төгрөгөөр нэмэн 666,0 мянган төгрөг, төсөлд тусгагдаагүй ноёд хатагтай нарын сургалт явуулан бизнес эрхлэгчдийг үнэ төлбөргүй сурган 5530,0 мянган төгрөг нийт 6196,0 мянган төгрөг зарцуулжээ.
Энэхүү “Викторизон” ХХК-ийн захирал Энхжаргал гэгч бүсгүй Сангийн яамны сайд Д.Хаянхярваагийн нууц амраг гэдгийг Дархан даяараа ярьдаг. Энхжаргал нь Д.Хаянхярваагийн сонгуулийн ерөнхий менежерээр ажиллаж байна. Тэрээр 300 сая орчим төгрөгийн тендерийг хууль бусаар хувьдаа авсанаас баримтаар одоо 40 сая нь илрээд байна. Сангийн сайд Д.Хаянхярваа, Дархан-Уул аймгийн засаг дарга Г.Эрдэнэбатад дээрээс нь чиглэл өгч, наад хүндээ тендерт шалгаруулаад өг гэсэн аман захирамж өгсөний дагуу Дархан-Уул аймагт зарлагдсан тендерүүдийг Энхжаргалд өгдөг бодит процесс үүсээд байна.
Баримт2. Төрийн өмчийг хувьдаа завшилт
Сангийн яамны сайд Д.Хаянхярваа нь Дархан-Уул аймгийн засаг захиргаанд олон жил ажиллаж, 1992-2000 он хүртэл 8 жил Аймгийн санхүүгийн хэлтсийн дарга, 2000-2008 онд Дархан-Уул аймгийн Засаг даргын албыг хашсан. Энэ хугацаандаа Дархан-Уул аймгийн олон газрын өмч хувьчлал Д.Хаянхярваагийн гараар хийгдсэн. Үүнээс цөөхөн хэдийг дурьдахад:
1. Монгол улсын орон нутагт цорын ганц байсан хамгийн том, Монгол Улсад хоёр дахь том хуримын ордонг Д.Хаянхярваа дарга, Иргэдийн хурлын дарга Л.Гүнчин 2 хуйвалдаж, Гэр бүл судлаач Л.Нарантуяа гэгч эмэгтэйд хууль бусаар хувьчилсан. Ийнхүү хийсэн хуйвалдаанаар нийт зах зээлийн үнэлгээгээрээ 100 гаран сая төгрөгийн төрийн өмч үнэгүйдүүлэн, Д.Хаянхярваа, Л.Гүнчин нар хувьдаа завьшжээ. Дархан-Уул аймгийн залуусын гал голомтоо бадраадаг, ариун голомтыг Л.Нарантуяа нь хуримын ордонг үлгэр жишээ болгоно гэж хувьчилж аваад солонгосчуудад Есүс Христийн сүм болгон худалджээ. Энэ үйлдэлдээ цадаж ханахгүй Д.Хаянхярваа, Ж.Сүхбаатар нар дахин хуримын ордон барина хэмээн тендер зарлаж мөнгө хувьдаа дахин завшихаар төсөвлөн явна.
2. Дархан-Уул аймгийн төрөх газар хэмээх Дарханы иргэд 3 үеээрээ мэндэлж, энэ ертөнцөд хүн болдог Ариун өргөөг Сангийн яамны сайд Д.Хаянхярваа нь хувьчилж аван, өөрийн өмчийн обьект болгосон. Өөрийн өмчийн обьект болгохдоо зохиомлоор барилгын чанарыг муутгаж тонуулан, үнэгүй хувьчилж аван хувьдаа завшсан. Одоо энэхүү Ариун өргөө балгас болон хувирч энд мэндэлсэн болон, ажиллаж байсан иргэдийн зүрхэнд нулимс, сэтгэлд гуниг хураан хүйтэн хөндий дүнсийж байна. Энэ үйлдэлдээ цадалгүй өөрийн мэдэлд үнэгүй авсан энэхүү обьектийг 350 сая төгрөгөөр зарна хэмээн Дархан аймгийн ТВ, ФМ радио болон, Д.Хаянхярваагийн хувийн телевиз ДБС ТВ-р байнга зарлаж байна.
Д.Хаянхярваагийн сүйтгэсэн Дархан-Уул аймгийн төрөх газар
3. Орон нутгийн мэдээллийн хамгийн том телевиз байсан Орон нутгийн өмчит төрийн байгууллага болох “Дархан Мэдээллийн төв”-ийг, радио релейны дамжуулан цацах байгууламжийн хамт /Нийт үнэлгээ нь 1,5 тэрбум төгрөг/ Дархан-Уул аймгийн мэдээллийн албаны хэлтсийн дарга А.Түвшинбаттай хуйвалдаж хувьдаа үнэгүй авч, өөрийн мэдлийн болгожээ. А.Түвшинбатын аав Монгол Улсын гавьяат багш С.Амгалан Д.Хаянхярваагийн алдарт 800 сая төгрөгийн хэрэгийн “Х.Баатархүү” бүлэглэлийн 800 саяын хэрэгт есөн удаагийн үйлдлээр холбогдон тэнсэн харгалзах ял авсан байдаг юм.Одоо А.Түвшинбат нь “ДБС” телевиз буюу албан ёсны нэршилээр болох “Дархан Мэдээллийн төв”-ийн захирал болжээ. Одоо энэхүү телевизээр дамжуулан өөрсдийгөө өмгөөлсөн хууль бус үйлдлийг дарагдуулан нууж, бохир мэдээллийг цацан үнэн нүүр царайгаа хаацайлах авралын хэрэгсэл болгожээ. Радио релейны орон нутгийн аварга системийг залгиснаар Дархан-Уул аймгийн шугамын радио буюу нам давтамжийн цацалтын аппаратын амыг барьжээ. Одоо “ДБС” телевиз буюу албан ёсны нэршилээр болох “Дархан Мэдээллийн төв”-ийг Д.Хаянхярваа 50 хувь, А.Түвшинбат 50 хувь эзэмшиж байна. Төрийн өмчийг Үнэгүйдүүлж аван, үнэд хүргэж болдгийн үлгэр жишээг энэ 2 үлгэр жишээ үзүүлж чадаж байна.
Д.Хаянхярваагийн хувьдаа үнэгүй завшсан ДБС телевиз
Төрийн өмчийг үнэгүйдүүлж үнэгүй авсан Дахин Дамжуулгын 768 сувгийн Релей, Станц
4. Дархан хотын худалдаа үйлчилгээний обьектууд Д.Хаянхярваагийн гараар орсон. Үүнээс.
a. Дархан-Уул аймгийн 4-р багийн нутаг дэвсгэрт орших, Дарханчуудын нэршиж заншсанаар “Оросын шилэн давхар худалдааны төв”-ийг мөн сурсан аргаараа үнэгүйдүүлэн Өөрийн төрсөн дүү Д.Дарамбазарын нэр дээр хувьчилж авчээ. Одоо энэ байрыг ХААН банкинд үйлчилгээний зориулалтаар түрээслэж ашиг олон, Мөн баар цэнгээний газар, архины худалдаа эрхлэн бохир мөнгөний уурхай болгожээ.
b. Шинэ Дарханы хуучин хороололд орших Дарханчуудын нэрлэж заншсанаар “2 давхар дэлгүүр”-ийг үнэгүй хувьчилж аван Солонгос иргэдэд Есүс Христийн сүм болгон өндөр үнэ хүргэн худалдсаж ашиг олжээ.
2 давхар дэлгүүр Солонгос эзэнтэй “Ариун-Итгэл” сүм болж хувирсан нь
c. Төмөр замын 4-р байрны хажуудах 3,4-р ТП-г өөрийн мэдэлд шилжүүлсэн. 1 бүр нь 50 сая төгрөгийн үнэлгээтэй эдгээр ТП буюу Тог дахин нягтруулах төхөөрөмжүүдийг өөрийн болгож авчээ.
d. Хуучин Оросын цэргийн анги байсан Батальон буюу Орос цэргийн хотхон дахь шувуун фабрикийг хувьдаа завшсан. Бодит үнэлгээ нь 100 сая төгрөг.
e. Орос ах нарын байгуулж өгсөн “Зарубеж Строй” хэмээх үйлдвэрлэлийн бүхэл бүтэн хотхон байсан. Энд маш олон үйлдвэрүүд оршин үйл ажиллагаагаа явуулж байлаа. Үүнд:
i. Модны ДОЦ хэмээх мод боловсруулах үйлдвэр – 1 тэрбум орчим үнэлгээтэй
ii. Төмрлөг бэлдэц боловсруулах үйлдвэр – 1,3 тэрбум төгрөгийн үнэтэй.
iii. Ацетелин кислородны монгол дахь цорын ганц үйлдвэр – 8 тэрбум төгрөгийн үнэлгээтэй. Үүнийг Болорсайхан гэгч өөрийн мөнгийг бэлтгэдэг найзтайгаа хамтран үнэгүй хувьдаа завшсан.
iv. Асфальт, бетоны үйлдвэр – 45 тэрбум төгрөгийн өртөгтэй.
Эдгээр үйлдвэрүүдийн нэгдэл болох “Зарубеж строй” буюу Үйлдвэрийн бүхэл бүтэн районыг Тухайн үед Дархан хотын Ардчилсан намын дарга, Гаалийн ерөнхий газрын дарга байсан “Хаадуудын” Мөнхбат гэгчтэй үгсэн хуйвалдаж, засаг даргын эрх мэдэлдээ дулдуйдаж, албан тушаалаа урвуулан ашиглаж, хувьдаа завшин аваад хэсэгчилэн зарж зүйл дуусгасан.
Баримт3. Орон нутгийн тендерийн будлиан
Дархан-уул аймгийн засаг дарга байхдаа Өөрийн гарын хүмүүс болох Үйлдвэр худалдааны хэлтсийн дарга Г.Эрдэнэбат/Одоо Дархан-Уул аймгийн засаг дарга/, Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын дарга Баяраа, Баяраагийн эхнэр Санхүү хэлтсийн нягтлан /Одоо төрийн сангийн ня-бо/ Нансалмаа нар бол баг болон, хөрөнгө мөнгө завшиж сурсан хүмүүс юм. Эднийг Дарханчууд “Учиртай 4 толгой” хэмээн нэрлэх болжээ.
Энэхүү дөрвөл өөрсдийн энэхүү сүлжээг улам хамгаалан Д.Хаянхярваа УИХ-ын гишүүн болонгуут Өөрийн нөгөө толгой болох Г.Эрдэнэбатыг Дархан-Уул аймгийн засаг дарга, Нансалмааг төрийн сангийн ня-бо-гоор тус тус дэвшүүлэн томилжээ.
Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын дарга Баяраа, төрийн сангийн хэлтсийн дарга Нансалмаа нар нь эхнэр нөхөр бөгөөд, Д.Хаянхярваагийн 800 сая төгрөгийн хэрэгт орооцолдож, тухайн мөнгөнөөс идсэн нь хуулийн байгууллагаар тогтоогдож шүүхээс ял оноогдсон боловч одоо хүртэл үүрэгт ажлаа хийсээр байна.
Дархан –Уул аймгийн Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Будхүү нь тендерийн комиссын дарга боловч Учиртай 4 толгой сурсанаараа ажиллаж, нэг мэдэхэд тендерийн комиссын хурал болсон, шийдвэр нь энэ байна. Чи гарын үсгээ зурчих хэмээн тулган дарамтлах болжээ. Ил цагаандаа гарсан энэ үйлдлийн дарамт доор Будхүү дарга нь ажлаа солихоор шийдээд байна.
Ийнхүү бүх тендерийг Энэ учиртай 4 толгой болон тэдний үр хүүхэд, гэр бүлийн хүмүүс авдаг жишиг Дархан-Уул аймагт тогтоод байна.
Жишээ нь: Нийтийн аж ахуй үйлчилгээний газартаа бүрэн автомат цас цэвэрлэгч машин авахаар 80 сая төгрөгийн тендергүйгээр нийлүүлэх давуу эрхийг Д.Хаянхярваа сайдын томилсон Дархан-Уул аймгийн засаг дарга Г.Эрдэнэбат охин, хүргэн 2 тоо өгчээ. Тэд гэтэл 15 сая төгрөгний үнэтэй универсал энгийн трактор шахсан Нийтийн аж ахуй үйлчилгээний газартаа байна. Энэхүү универсал энгийн трактор нь ашиглах боломжгүй бөгөөд Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын хашаан дотор хог болон, зэврэн хэвтэж байна.
Дархан-Уул аймгийн засаг Г.Эрдэнэбатын охин, хүргэн 2-н Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт шахсан универсал трактор
Баримт4. Орон нутгийн орон сууцны тендер
Дархан хотын төвд А зэрэглэлийн бүс газар Спорт цогцолбор барих зориулалттай 4,5 тэрбум төгрөгийгн тендер зарлагдсаны Химон Констракшн ХХК авсан боловч туслан гүйцэтгэгчээр Сангийн сайд Д.Хаянхярваагийн хуурай дүү, дархан нутгийн унаган хүү Нэмэхээ гэдэг залуугийн хувийн компани барьж байна. Энэхүү тендерийг Хаянхярваа, нэмэхээ нар тохиролцон тендер зуучилсаны хувийг авч өгөхөөр тохиролцож, авч өгчээ.
amjiltcom
URL: