Английн шүүх шийдвэрээ гаргаж, Б.Хурцыг Германд шилжүүлэх боллоо

Английн  Вестминстер хотын дээд шүүхээс монгол улсын  иргэн ноён Хурцыг Европын холбооны баривчлах актын дагуу Герман улс руу шийлжүүлэх шийдвэрийг гаргажээ. Шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэж болох Европын холбооны баривчлах актаар бол Б.Хурц нь төрийн албан хаагчийн амь насыг хөнөөсөн гэдэгт сэрдэгдэж  байсан монгол улсын иргэний эрх чөлөөнд хууль бусаар халдан хулгайлсан хэргийн улмаас эрэн сурвалжлагдаж байв. Түүний өмгөөлөгчийн шүүхэд гаргасан эсэргүүцэлд “Ноён Хурц 2003 онд Франц улсын нутаг дэвсгэрээс Д.Энхбатыг хулгайлан Берлинд хүргэхдээ муужруулах бодис хэрэглэн авч явсан ба түүнийг Монгол улсын нийслэл Улаанбаатарт хүргэх ажлыг гардан  зохион байгуулсан бүрэн үндэслэлтэй.
Ноён Дамирангийн  Энхбат нь 1998 онд  сайдын албанд нэр дэвшигч Санжаасурэнгийн Зоригийн амь насанд халдсан гэж сэжиглэгдсэн аж.
Шүүхийн шийвэрт  “Ноён Хурцыг  чанд хамгаалалтанд оруулж  холбогдох бичиг баримт , хүлээлгэн өгөлцөх актуудыг бөглөн нийт  17 хоногийн дотор шилжүүлэн хүлээлгэсүгэй.” гэсэн байна. Зарим сайт болон хэвлэл мэдээллийн хэрэгсэлд дурьпдсанаас иш татвал:

Түүний өмгөөлөгч Алун Жонс ноён Хурцыг халдашгүй дипломат эрхтэй байсныг дурдаж тэрээр Монголын Үндэсний Аюулгүй байдлын ажлын албаны дарга хүнийг Хитроу онгоцны буудал дээр 9 сард баривчилсан явдал нь буруутай үйлдэл гэдгийг  илэрхийллээ.
Ноён Жонс , улс төрийн дээд түвшинд явагдах яриа хэлэлцээрт ноён Хурцыг урьсан явдал нь гадаад явдлын яамнаас зохион байгуулсан ажил гэж хэллээ. Цааш нь хэлэхдээ, улсын аюулгүй байдлын зөвлөх хүндэт Питер Рикеттс , зохион байгуулалттай гэмт хэргийн эсрэг тэмцэх албаны дарга Ульям Най  нартай биечлэн  уулзах албан ажлын визтэй ирсэн хэмээв.
Ерөнхий шүүгч, ноён Хурцыг албан ёсны айлчлалаар тун чухал хүмүүстэй яриа хэлцэл хийхээр ирсэн гэдэгт эргэлзэхгүй байгаа боловч Герман улсын баривчлах ордерийн дээрх заалтуудыг хараад гайхаж байгаагаа нуухгүй байна гэв.
Шүүгч хурлын төгсгөлд : **Миний бодоход  Монголын төр засаг ноён Батын Хурцыг халдашгүй бүрэн эрхтэйгээр зорчиж байсан гэж үзэж байгаатай  Нэгдсэн Вант Улсын төрийн албаныхан санал нийлж байгаа.
Гэвч Европын холбооны саатуулах баталгаа ( European Arrest Warrant) нь баривчлах ажиллагаанаас ангид халдашгүй бүрэн эрх байдаг үгүйг хардаггүй гэдгийг дурдая хэмээжээ.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих