ЗАСАГ ДАРГА НАРЫГ НАМНАХ СОНГУУЛИЙН …

Б.Алтанцэцэг
Засаг дарга нар хуулийн байгууллагын vvд сахиж, дээлээ нємрєх нь хэвийн vзэгдэл болов. Тэднийг тєсвийн хєрєнгө хувьдаа ашиглаж баяжаарай, ах дvv, хамаатан садандаа тендер єгєєрэй, хууль бус vйлдлийг хєхиvлэн дэмжээрэй, орон нутгийн хєгжлийг хойш нь чангаагаарай гэж томилдоггvй нь лавтай.

Гэтэл єнєєгийн Засаг дарга нар vvнийг хэрэгжvvлээд, тєр, ард тvмнийхээ тєлєє ажиллах vvргээ биелvvлэхгvй байгаа гэхэд буруудахгvй. Тєрийн хуулийг уландаа гишгэсэн нь шvvхээр хvртэл нотлогдчихоод байхад “Би буруугvй. Намайг хэлмэгдvvллээ, гvтгэлээ” гэж тайлбар тавих нь бvр ч эгдvvцэл тєрvvлнэ.
Тєсвийн хєрєнгийг зvй бусаар зарцуулж, хувьдаа завшсан хэргээр шvvхээс хамгийн сvvлд Увс аймгийн Засаг дарга Э.Цасчихэрт гурван жил, ИТХ-ын дарга Д.Батсайханд хоёр жил хорих ял оноож, тэдний тєрийн албанд ажиллах эрхийг хоёр жил хассан юм.

Баянзvрх дvvргийн шvvх удахгvй Сонгинохайрхан дvvргийн Засаг дарга Ц.Болдын албан тушаал эрх мэдлээ урвуулан тєсвийн мєнгийг “идсэн” хэргийг шvvнэ. Тvvний араас яг ийм vндэслэлээр шvvгдэгчийн ширээний ард суухаар дарааллаа хvлээсэн аймаг, дvvргийн Засаг дарга нар ч бий. Тухайлбал, Ховдын Г.Нямдаваа, Архангайн Ё.Баа­­тарбилэг, Дорнодын Ц.Жан­лав, Говь-Алтайн Ш.Ам­галанбаяр, Хєвсгєлийн Л.Цэ­рэнжав, Булганы М.Оюун­бат, Дорноговийн П.Ганхуяг, Євєрхангайн Д.Тогтохсvрэн, Баянзvрх дvvргийн Б.Батзориг гээд Засаг дарга нарын жагсаалт vргэлжилнэ. Тэд одоохондоо АТГ-т байцаагдаад явж байгаа. Нэг хэсэгтээ л Засаг дарга нартай холбоотой зарга тасрахгvй нь.
УИХ-ын ээлжит сон­гуультай холбогдуулан тэд­нийг бодлогоор хуулийн байгууллагаар шалгуулж, “намнаж” байна гэсэн хардлага ч олны дунд бий. Дээр нэр дурдсан Засаг дарга нар МАН-ын харьяалалтай.

Удахгvй болох УИХ-ын сонгуульд єр­сєлдєх тойрог авах, жагсаалтад нэрээ оруулахын тулд МАН-ынхан дундаас нэгийгээ хууль хяналтынханд матсан гэж хэлэх нэгэн ч байна. Ингэж асуудлыг улс тєржvvлээд єнгєрєлгvй буруу зvйл хийж, хууль зєрчсєн л бол Засаг дарга байна уу, Ерєнхийлєгч байна уу бvгд л хариуцлага хvлээх ёстой. Хууль, шvvхийн ємнє хэн ч байсан тэгш эрхтэй. Хэрэв дээрх засаг ноёдууд хариуцлага vvрэлгvй хэргээс мултарвал улс тєртэй холбож ойлгохоос єєр аргагvй.


Одоогийн 21 аймгийн Засаг дарга дунд УИХ-ын 2008 оны сонгуулиар УИХ-ын гишvvний сэнтийд сууж чадаагvй нь ч бий. Тухайлбал, Ховдын Г.Нямдаваа, Дорнодын Ц.Жанлав, Дорноговийн П.Ганхуягийг дурдаж болно. Тэд ээлжит сонгуулиа хvлээж, Засаг даргын суудалд тvр тухалсан.
Засаг даргын албан тушаалаа УИХ-ын гишvvн рvv дэвших шат дамжлага мэтээр тєсєєлдєг болоод удаж байна. Тєв аймгийн Засаг дарга Ц.Энхбат, Сvхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурь, Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуяг, Архангайн Засаг дарга Ё.Баатарбилэг, Сэлэнгийн Засаг дарга Ж.Эрдэнэбат нарыг УИХ-ын сонгуульд нэрээ дэвшvvлнэ хэмээн аль эртнээс бэлтгэж эхэлсэн сурагтай. Сонгууль хаяанд ирсэн энэ vед Засаг дарга шиг эрэлттэй албан тушаалтан байхгvй гэх. Тэднийг сонгууль будлиантуулдаг ажилд гаргууд гэж тодорхойлох нь ч байна. Сонгууль зохион явуулах тойрог, хэсгийн хороонд ажилладаг олонхи хvн тэдний гар доорхи ажлтнууд нь байдаг учраас хардах эрх бий. Тэд бол сонгуулийг зохион байгуулж сурсан мэргэжилтэн л гэсэн vг.


Ингэхэд Засаг дарга гэж хэн бэ. Аймаг, нийслэл, сум, дvvрэг, баг, хорооны Засаг дарга бол харьяалах нутаг дэвсгэртээ тєрийн удирдлагыг хэрэгжvvлэх vvрэгтэй засаг тєрийн тєлєєлєгч. Їндсэн хуульд заасны дагуу Засаг даргад Иргэдийн тєлєєлєгчдийн хурлаас нэрийг нь дэвшvvлж, дээд шатны Засаг дарга буюу Ерєнхий сайд томилж байгаа. Тиймээс Засаг даргад нэрийг нь дэвшvvлэх хvнээ сонгохдоо Иргэдийн тєлєєлєгчдийн хурлын тєлєєлєгчид болон баг, хорооны Иргэдийн нийтийн хуралд оролцогсод бvх талаас нь судалж, vнэхээр ард тvмний итгэлийг дааж чадах, тэднийг тєлєєлж ажиллах чадвар, мэдлэг, боловсролтой эсэхийг нь анхаарах учиртай. Гэтэл танай нам, манай нам гэж талцаад, бєєн хэрvvл тэмцэл болж, эцэст нь нэг Засаг дар­га томилуулдаг уламжлал тог­тоод удлаа.

Тэр нь хэдхэн сар ажиллаад тєсвийн мєн­гийг зvй бусаар зарцуулж, шам­шигдуулсан хэргээр шvv­хээс “Бvгд найрамдах” уншуулсан тохиолдол ч цєєнгvй.
Энэ бvхнээс vзэхэд, Засаг даргын албан тушаалд vvрэг, хариуцлагаа ухамсарласан, иргэдийнхээ тєлєє гэх сэтгэлтэй, орон нутгаа хєгжилд хєтлєх хvн томилогдох нь єдрийн од мэт болжээ.

ardchilal


URL:

Сэтгэгдэл бичих