Бат-Үүл бол сүүлчийн Мохикан

Ардчилсан хувьсгал бол монголын ард түмний өмч. Бид цаг үеээ даган тайван замаар өөрчлөлт хийж чадсан. Энэ хувьсгалд идэвхитэй оролцож явсан тухайн үеийн залуучууд бол яах аргагүй гавъяатнууд. Үүнтэй маргах шаардлагаггүй.

Ардчилалыг монголд авчирсан гэх шалтгаанаар Ардчилсан намынхан түүнийгээ өмчлөх гэдэг нь ч зүйн хэрэг. Нөгөө талаас одоо болтол намаа өмөөрч захиалгат жагсаал хийж буй залуучуудтай нам\ МАН, МАХН\ ардчиллыг хөгжүүлэх, хамгаалах нөхцөл яаж бүрдэх вэ дэ. Тэд ердөөл эрх ашгийнхаа төлөө ардчилал гэсэн нэрийг ашигладаг.

Тэхээр монголын ардчилал, хувьсгалын замаар олж авсан ардчилал маань хэний гарт, ямар хүмүүсийн үзэл санааны хамгаалалтанд байх нь ойлгомжтой. Өөрөөр хэлбэл ардчилсан намынхан л энэ нэр төр, ойлголтыг бататгаж хамгаалж явах ёстой болж таарна. Гэтэл энэ нам нэг удаа засгийн эрхэнд гарсанаас хойш ардчиллагчидын ихэнхи өмчийн эзэд болсон бөлгөө. Тэд бол одоо зүгээрл эрх ашгийн төлөө зүтгэгчид, тэдэнд ардчилал одоо гай болж эхэлсэн нь бол үнэн юм. Бат-Үүл харин томоохон өмчлөгч болоогүй. Түүнд бизнесийн эрх ашиг байхгүй. Тийм ч учираас тэр одоо ардчилал гэж ярьдаг ганц хүн нь болжээ энэ намаас.

Эрх ашиг, Үзэл санаа хоёр шал өөр зүйл. Үзэл санаа гэдэг бол ардчилал, хэрэгжилт, зарчим, үнэнч байх явдал, шударга хандлага. Үзэл санаа бол хатуу. Түүнд үнэнч үлдэхийн тулд хувь хүн нэлээд зүйлээ золиослох ёстой. Харин эрх ашиг бол зөөлөн, хувирамтгай, ард түмэнд гэхээс илүү хувь хүн, хэсэг бүлэгт хамаарагдах зүйл. Shopkeeper”s Spirit \ түцнийй ухаан\ гэж англиар доромж маягаар хэлдэг. Нэгэнт эрх ашгийн эргүүлгэнд орсон ардчилагч нэр зүүсэн нэгэн бол хэнч биш. Зүгээр л нэг түцний эзэнээс ялгагдах зүйлгүй. Түцнийхээ ард ороод биеээ засах энүүхэнд. Ийм л хор хохиролтой.

Ер нь монголын ардчилал юу болоод байгаа юм бэ. Нийтэд ямарч ашиг өгөөгүй, хүнийг маш доогуур үнэлдэг, хэдхэн капиталистууд нийгмийн бүтээж буй, оршиж буй баялагийг хувааж эзэмшидэг, иддэг. Энэ нь цаашлаад хөгжих, улам гүнзгийрэх хандлагатай. Ийм л болчихсон зүйл. Хамгаалах гээд байгаа зүйл нь ийм л болчихсон. Ардчилал, хүмүүнлэг ардчилал гэж ярих ч хэрэг алга, хүний дургүй хүргэнэ.

Бат-Үүл үнэндээ юу хамгаалаад байгаагаа сайн мэдэж байгаа. Түүнээс өөр ардчилалыг минь тэд булшлах нь гэж айдаг хүн үгүй болов, сүүлийн үед. Гэхдээ тэд гэж хэнийг хэлнэ вэ, ард түмнийг үү? тэмцэгчидийг үү? ардчилагч найзуудаа юу? эсвэл ах намынхан уу? Лав л өнгөрсөн хугацаанд бол Монголын ардчилалд хамгийн их хор учруулж буй хүмүүс бол тантай маш ойр буй хүмүүс юм шүү.

Эх сурвалж http://www.ireport.mn/read/1609.shtml


URL:

Сэтгэгдэл бичих