СЕХ-НЫ ГИШҮҮНИЙ ТОМИЛГОО УИХ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА…

СЕХ-ны таван гишvvний бvрэн эрхийн хугацаа дуус­гавар болжээ. Тиймээс УИХ-ын сонгуулиас ємнє дээрх асууд­лыг шийдэх учиртай. Ингэх­дээ Ерєнхийлєгч Ул­сын дээд шvvхээс гурван ги­шvvнийг, хоёрыг нь УИХ-аас нэр дэвшvvлэн сонгоно. Ерєн­хийлєгч, Улсын дээд шvvхээс томилох хvмvvсийн нэр тодор­хой болж. Харин УИХ-аас ямар хvн санал болгох эсэхээ єнгєрсєн баасан гаригийн Тєрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэл­цэв. Тус Байнгын хорооны дарга Ж.Сvхбаатар СЕХ-ны гишvvнээр Гаалийн ерєнхий газрын дарга Д.Цэвээнжав, Їндэсний статистикийн хороо­ны дэд дарга Б.Эрдэнэсvрэн нарын нэрийг тогтоолоор оруулж ирэв.

Ингэж Байнгын хорооны дарга дур мэдэн хоёр хvний нэрийг тогтоол болгон оруулж ирсэн нь гишvvдийн дунд хэрvvлийн алим болгох нь тэр. Уг нь, МАН, АН нэг, нэг хvн санал болгох ёстой байж л дээ. Гэтэл Ж.Сvхбаатар Байнгын хорооны даргын эрх мэдлээ ашиглан ийнхvv оруулж ирсэн нь хууль зєрчсєн vйлдэл гэлээ. Байнгын хорооны гишvvдтэй, тэр тусмаа АН-ынхны саналыг авалгvй хоёр хvний нэр тогтоол болгон оруулж ирснээ Ж.Сvхбаатар гишvvн “Байнгын хорооны ажлын хэсгийнхэн л хуралд бэлд гэж хэлсэн чинь тогтоол оруулаад ирж” гэж тайлбарлав.
Ч.Сайханбилэг гишvvн “Манай намын бvлгээс н.Пv­рэв­сvрэн, Їндэсний ста­тис­тикийн хорооны дарга С.Мэнд­сайхан нарыг улираан ажиллуулах хvсэлтэй байгаа. Гэтэл Байнгын хорооны дарга тогтоол гаргаж хоёр хvний нэр оруулж ирж байгааг ойлгохгvй байна” гэв. УИХ-д ИЗНН-ыг тєлєєлдєг Д.Энхбат гишvvн “Манай намаас ч гэсэн хvн санал болгоно. Гэхдээ тэр энэ нам гэхээсээ илvvтэй энэ ажлыг сайн хийж чадах, иргэний нийгмийн тєлєєллєєс санал болгоно” гэсэн юм.

АН-ынхан Тєрийн бай­гуулалтын байнгын хорооны даргын дур мэдэн оруулж ирсэн хоёр хvнийг дэмжих боломжгvй гэж vзэн хурлын бэлтгэл ажил хангалтгvй гэсэн vндэслэлээр хойшлуулах санал гаргав.
Эл асуудлыг нэгдсэн чуулганаар хэлэлцэхээр оруулж ирэхэд УИХ дахь АН-ын бvлгийн дарга Ч.Сайханбилэг завсарлага авч буйгаа зарлалаа. Баасан гаригийн чуулганаар Монгол Улсын эдийн засаг, санхvv, тєсвийн тєлєв байдлын талаархи мэдээлэл, Боловсролын тухай хуульд нэмэлт єєрчлєлт оруулах, Донорын тухай, Усны тухай болон Монгол Улсын иргэнд газар ємчлvvлэх тухай хуульд нэмэлт єєрчлєлт оруулах тухай хуулийн тєсєл зэрэг нэр заасан таван асуудлыг хэлэлцэх байсан ч АН-ын бvлэг завсарлага авснаар дараагийн чуулганаар хэлэлцэхээр болж хойшлуулав.

ardchilal


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих