Чингис хааны байлдан дагууллын талаарх сөрөг дүгнэлт хийжээ

АНУ-ын Вашигтоны Карнегийн нэрэмжит институти-ын мэдээлж буйгаар Чингис хаанаар удирдуулсан Их Монголын арми  13 болон 14-р зууны Евроазийн нутаг дэвсгэрийн экологийн байдлыг урьдчилан таамаглаж байгаагүйгээр хүнд нөхцөлд оруулсан гэж дүгнэсэн байна.

Чингис хааны байлдан дагууллаас болж тухайн үеийн евроазийн хүн амын тоо нэлээдгүй их хэмжээгээр цөөрсөн. Мөн байгалийн залуу ой моддыг ихээхэн хэмжээгээр сүйтгэсэн бөгөөд хүний хөл хүрээгүй газруудын онгон дагшин байдлыг асар ихээр алдагдуулсан, ногоон байгууламжуудыг цар далайцтай хэмжээгээр талхалсан гэж үзсэн аж.

Эдгээр шалтгаануудаас улбаалан санаанд оромгүй их хэмжээний ойролцоогоор 700 сая тонн карбоны диоксидийг агаар мандлаас арчиж хаясан, устгасан гэжээ. Тиймээс евроазийн нутаг дэвсгэрийн цаг агаарын байдлыг хүйтэн сэрүүн болгосон гэж үзжээ. Сонирхолтой нь, энэ дүгнэлтийг хийхдээ анх Кристофер Колумб Америк тивийг нээгээд хожим болсон үйл явдалтай ихээхэн хэмжээгээр жишиж үзэн энэ дүгнэлтийг хийсэн ажээ.
Ц.Тулгаа

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих