С.Дэмбэрэл: Зэвсэгт хүчин Монголын эдийн засгийн бас нэг салбар байх ёстой
Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын дарга С.Дэмбэрэлтэй манай суралжлагч уулзаж, зах зээлийн нийгэм хийгээд эдийн засгийн аюулгүй байдлын талаар ярилцлага өрнүүлснийг нийтэлж байна.
-Монгол Улс зах зээлийн харилцаанд шилжээд 20 гаруй жил улиран оджээ. Энэ нийгэмд Та өнөөгийн өндөрлөгөөс ямар үнэлэлт, дүгнэлт өгөх вэ?
-Зах зээлийн харилцаа гэдэг нь зах зээлийн зохицуулалтаар удирдагддаг ихэнх эдийн засгийн үйл ажиллагаа юм. Төр оролцох үедээ оролцдог, оролцохдоо үр ашигтай оролцдог, үйлдвэрлэгчид, үйлчилгээ үзүүлэгчид, хэрэглэгчдийн өдөр тутмын харилцаа нь зах зээл гэдэг тэр газар тогтож, энэ нь үл үзэгдэх хууль учраас зах зээлээр зохицуулагдаж байдаг ийм харилцааг л хэлээд байгаа юм.
Монгол Улсын зах зээлийн харилцаанд шилжсэн 22 жилийн хугацаанд янз бүрийн дүгнэлт хийж болно л доо. Өөрөөр хэлбэл 1990-1995,1996-2010, түүнээс хойших он гэх мэтээр хуваачихаж бас болно. Гэхдээ яг ингэж хуваасан юм бол байхгүй. Миний харж байгаагаар 1990-1996 он бол “Гэнэн зах зээл”-ийн үе байсан гэж болно. Энэ нь юу байв гэвэл зах зээл гэж нэг сайхан ногоон хөндий байдаг юм байна. Шилжилт гэдэг тэр уулыг нь давчихвал нөгөө ногоон хөндий нь их сайхан харагдана. Нөгөө уулаа бушуухан давчихвал зах зээл гэдэг нийгэмд хурдхан орчих юм байна гэсэн, зах зээлийг өнгөц ойлгосон гэнэн сэтгэлгээ реформын эхний жилүүдэд төрийн ч, улс төрийн намын ч, зах зээлд гарсан.
Миний хувьд энэ талаар нэг их ярьдаггүй. Харин мэргэжлийн бус хүмүүс, сэтгүүлчид л голчлон ярьдаг юм. Монгол Улсын эдийн засгийн өнөөдрийн загвар нь ямархуу байдалтай явж ирэв, яаж харагдаж байна гэвэл өнөөдөр эрдэс баялгийнхаа нөөц дээр суурилсан, түүн дээр тулгуурласан, гадагшаа чиглэсэн бүтэцтэй, экспортын баримжаатай эдийн засгийг бий болгох бодлого явж байна. Гэхдээ тэр бодлого нь алдаатай байна. Тэр алдаа нь юу юм бэ гэвэл, эдийн засгийн өсөлтөөс бий болсон баялгийг шударга хуваарилах гэдгийг буруу ойлгоод байна.
Өөрөөр хэлбэл тэгшитгэн хуваарилна гэсэн зарчмаар явж байна. Гэтэл дэлхийн эдийн засаг ямар чиг хандлагатай байна гэдгийг харах ёстой. Тэгвэл дэлхий өнөөдөр тогтвортой хөгжил, оролцоотой хөгжил, тэнцвэртэй хөгжил гэж ярьж байна. Энэ гурван үг өнөөдөр дэлхийн эдийн засгийн өсөлтийн бодлогын, хөгжлийн бодлогын тулгуур гурван зарчим болоод байна.
-Манай улс хоёр хершөөсөө эдийн засгийн хувьд хараат гэдгийг Та хүлээн зөвшөөрөх байх. Энэ байдал хэдий хугацаанд үргэлжлэх вэ. Аль эсвэл мөнхийн хараат байсаар байх уу?
-Бид өнөөдөр харилцан хамааралтай ертөнцөд амьдарч байна шүү дээ. Өнөөдөр импортоор ч гэх юмуу, ганцхан зэх зээлтэй байх нь тийм сайн биш. Монголчууд үйлдвэржилтийн бодлогыг тууштай баримтлах хэрэгтэй. Үйлдвэржилт нь гадаад зах зээл рүү чиглэхээс гадна Хятад, Оросын зах зээлээс авч байгаа төрөл бүрийн хүнсний болон хүнсний бус бүтээгдэхүүнийхээ үйлдвэрлэлийг дотооддоо хөгжүүлэхэд төрийн бодлогыг сайн чиглүүлэх шаардлагатай байна.
Жилдээ гучин миллиард төгрөгөөс жаран миллиард төгрөг бус, бүр хоёр зуугаас дээш их мөнгө төвлөрүүлэх бодлого явж байх ёстой юм. Дээр нь экспортыг хөгжүүлэх, дэмжих, экспортын салаалалтын хөтөлбөрүүдийг гаргаж ирэх ёстой. Үүнийг сүүлийн үед “Солонгоролт” гэсэн уран зохиолын хэллэгээр нэрлэх болсон. Энэ нь юу гэсэн үг вэ? гэвэл харилцан хамааралтай байж л энэ ертөнцөд эдийн засгийн шинж төрхөө авч үлдэнэ гэсэн үг. Тийм учраас ганцхан орноос хараат байж болохгүй.
Аюулгүй байдал гэж яриад байгаа нь зөвхөн цэргийн талаас нь том юм ярихдаа бус, эдийн засгийн тусгаар тогтнол, эдийн засгийн аюулгүй байдал зэргийг ярина. Энэ бүхэн нь тус, тусдаа өөр, өөр ойлголт. Хамааралтай эдийн засгийг аль болох хамаарлыг нь багасгах, гэхдээ битүү цагариг үүсгэж болохгүй. Бид тэртээ тэргүй энэ хоёр хөрштэйгээ худалдаа наймаа, бизнесээ хийсээр байх болно. Үүнээсээ давж Япон, Солонгос, Европын холбоо гээд явна. Европын холбоо Монголд 7200 бүтээгдэхүүнийг татваргүй оруулах эрх өгчихөөд хэдэн жил болов.
Тийшээ 72 бүтээгдэхүүн ч гаргаж чадахгүй. Энэ нь экспортыг дэмжих, хөгжүүлэх, гэхдээ уул, уурхайнх бус шүү. Хоёр жилийн өмнө бидний боловсруулаад өгсөн үндэсний хөтөлбөр одоо хүртэл батлагдаагүй байна. Тийм учраас бодлогын л алдаа харагдаж байна, бодлогоо л гарга. Бодлого гарсан цагт хувийн хэвшилүүдэд баримжаа үүсээд бүтээгдэхүүнээ гаргаж эхэлнэ. Жишээлбэл, Эрээнд манай нэг компани 4 тонн бууз гаргаад дорхноо л зарчихаж байна.
Гэтэл Монголын мах дэлхийд танигдаагүй, брэнд болж чадаагүй, органик мах гэдгийг дэлхий мэдээгүй л байхад шүү дээ. Бид саяхан Японд чацарганы ажлаар яваад ирлээ. Хүмүүс амсаж үзээд ийм ундаа монголд бүтээгдэхүүн ч гаргаж чадахгүй. байдаг юмуу гээд л гайхаж байх. Гэтэл үйлдвэрлэлийн боломж нь өнөөдөр экспортод гаргах хэмжээнд хүрээгүй байна. Айл өрх, компаниуд өөрсдийнхөө дотоод зах зээлийн хэрэгцээг хангах хэмжээнд л байна шүү дээ. Тийм учраас энэ бүхнээ яаж экспортод гаргах, дотоод зах зээлдээ энэ чиглэлээр яаж өрсөлдөөн үүсгэх вэ гэдгийг л бодолцох хэрэггэй болоод байна.
-Манай улс газрын тосны баялгаар тэргүүлэх орны тоонд орох болсон. Гэтэл бензин шатахуунаа гадаадаас авсаар л байна. Ийм сайхан баялагтай орон боловсруулах үйлдвэр барьж болохгүй юу. Эсвэл зориудаар хойшлуулшсаар байна уу?
-Үнэнийг хэлэхэд манай орон газрын тосны баялгаараа, нөөцөөрөө тийм их мундагт орохгүй, ямар ч байсан дотоод хэрэгцээгээ хангаад, тодорхой хэмжээгээр экспортлох нөөц байж магадгүй юм. Одоо хүртэл газрын тосны салбарт явуулж ирсэн бодлого хэд хэдэн алдаатай байсан. Нэгдүгээрт, сэтгэл санааны хувьд, оросоос мөнхийн хамааралтай гэсэн он жилүүд давамгайлж байсан.
Тийм учраас эдийн засгийн дипломатын үйл ажиллагаа авдаг, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нь явдаг, оросуудын Засгийн газарт гуйлт хийж, нөгөөдүүл нь харж үзье гэсээр явж ирсэн. Хоёрдугаарт, газрын тосыг дотооддоо үйлдвэрлэе гэсэн асуудал эхлээд байгаа эсэхийг нь мэдэх ёстой байсан. Тэгсний эцэст нөгөө “Дачин Тамсаг”-ын асуудал яригдах байтал нөгөө бүтээгдэхүүн өгөх гэрээ нь энэ талыг бодолцож хийгээгүй гэрээ. Одоо тэр нь нууц гэж явдаг. Саяны бензиний үнийн өсөлт биднийг шоконд оруулж, их зүйлийг мэдрүүлж өглөө шүү дээ.
Тийм учраас хамааралт байдлаасаа яаж гарахав гэдэг талаар илүү буурь суурьтай ярьж байх жишээтэй. Гэтэл энэ чиглэлээр хөрөнгө оруулах хувийн компаниудын эрх чөлөө бас хаагдсан. Одоо л дөнгөж газрын тосны үйлдвэр байгуулья гэсэн дуу хоолой гарч байна. Гэтэл энэ нь эдийн засгийн үр ашгийн түвшинд байж чадах уу, үгүй юу гэдэгт бас маргалдаж л байна.
Гэхдээ эдийн засгийн үр ашигтай гэхээсээ, улс төрийн үр ашигтай гэдгийг илүү харах ёстой. Тэртээ тэргүй бид ганцхан гол нийлүүлэгчтэй. Оросын Засгийн газар Монгол Улсыг юу гэж харна, бид түүгээр л явна шүү дээ. Оросын улс төрийн бодлого явж байна. Гэхдээ тусгаар улс юм бол, энэ улс орноос бага хараатай байя гэж бодож байгаа юм бол, заримдаа эдийн засгийн үр ашиг нь тааруу байсан ч улс төрийн үр ашиг нь, нийгмийн үр ашиг нь сайн бол өөр бодлого явуулж болдог.
Иймэрхүү бодлого цаашдаа явагдах байх. Хамгийн гол нь төр өөрөө зөв чиглүүлж өгөөд, эрх зүйн болоод удирдлага, зохион байгуулалтын орчныг нь бүрдүүлээд өгвөл хувийн компаниуд, гадны хөрөнгө оруулагчид хамтран ажиллах нөхцөл боломж бүрдэх юм. Тийм төсөл, хөтөлбөр ч байна. Ер нь таван жилийн дараа Монгол Улсад энэ чиглэлээр нэлээд ахиц гарсан байх болов уу гэж бодож байна.
Оюу толгой, Таван толгойн зүг гадна, дотногүй хүмүүс анхаарлаа хандуулах болсон. Хаиаг сайхан баялгаа гадныханд бараг зүгээр шахуу тавиад туучихлаа гэж халаглах хүмүүс ч цөөнгүй байна. Энэ тухайд Таны бодол…?
-За яахав дээ. Миний хувьд тэр гэрээ, хэлэлцээрийнх нь тухайд сайн, мууг нь мэдэхгүй. Одоогийн байдлаар Монгол Улсад асар их ажлын байрыг бий болгож, асар их мөнгийг төсөвт өгч байгаа. Цаашдаа ч их мөнгө өгөх юм гэнэ лээ. Монгол Улсын Засгийн газар 34 хувийг нь эзэмшиж байгаа гэсэн иймэрхүү мэдээлэлтэй. Гэхдээ стратегийн орд газрууд гээд 34, 51 хувь гэж яриад байх нь зөв юмуу. Энэ тал дээр бүх төрлийн татвар, түүний дотор экспортын татвар, байгаль орчны доройтолд оногдуулсан татвар зэргийг маш сайн аваад, энэ дээр нь төр алтан хувьцаа эзэмшигч байдлаар хяналтынхаа чиг үүргийг хэрэгжүүлээд явах нь зүйтэй юу, эсвэл төр өөрөө бизнес болоод, төр өөрөө хувьцаат компани байгуулаад, тэгээд олон түмэнд 1072 хувьцаа олгох нь компаний сайн засаглалын хэлбэр мөн үү гэдэгт би эргэлздэг.
Тийм учраас үүнд үнэмшдэггүй. Харин ямар юманд үнэмшдэг вэ гэвэл хувийн болоод дотоодын, гадаадын хөрөнгө оруулагчид, компаний нийгмийн хариуцлага, уул, уурхайн ил тод байдлын зарчмууд, нээлттэй байх зарчим зэрэг энэ бүхнийг төрийн хатуу хараа хяналтын дор хуульчилсан байдлаар лицензийн торонд хэрүүлчихэлгүй шиг төр өөрөө оролцохгүй хянаад явдаг ийм л бодлого цаашаа явбал Монголд ядахнаа хээл хахууль, компаний муу засаглал үүсэхгүй байх боломжтой гэж боддог.
Хэрвээ ийм байдлаар яваад байвал манай улс нэг их үр дүнд хүрэхгүй байх. Таван толгойн хувьд гэвэл 536 хувьцаа гээд л, 2008 оноос үүдэлтэй эрдэнэсийн хувь, эх орны хишиг ч билүү, энэ бүхнийг би буруу гэж боддог. Ард түмэнд хувьцааг тэгшитгэх байдлаар хуваарилж байгаа нь танд хүлээлт үүсгэхээс гадна өөрөө шударга биш зүйл. Яагаад гэвэл нийгмийн бүлгүүд, жишээлбэл хөгжлийн бэрхшээлтэй 130 мянган хүн байна. Дунд нь сан байгуулаад өгчихвөл хувьцаа эзэмшсэнээс хамаагүй илүү юм. Цэргийн хүмүүсийн хувьд сайн мэдэхгүй юм. Гэхдээ цэргийн хөгжлийн сан байгуулаад өгчихвөл өөрсдөө менежментээ хийгээд аваад явчих жишээтэй. Ийнхүү нийгмийн бүлэг хүмүүст, бүлэг бүрт нь тохирсон, тэдний хэрэгцээ шаардлага, сонирхол, хүсэл эрмэлзэлд нийцсэн бодлогыг явуулах шаардлага байна.
-Ер нь хоёр хөрштэйгээ цаашид ямар харьцаатай байвал зохилтой гэж Та үздэг вэ?
-Хөлд нь сууж, хүссэнээ ав гэсэн жижиг орны том дипломат бодлого байх ёстой. Өөрөөр хэлбэл хамгийн дээд зэргээр найр тавьсан уян хатан дипломат бодлого явуулах гэсэн үг. Ингэж байж л бидний тусгаар тогтнол баталгаажина. Өнөөдөр бид хий хоосон цээжээ балбаад үр дүнд хүрэхгүй. Монголын эдийн засгийг өөрчлөх чадвартай байх тусам хоёр хөрштэйгээ бидний өрсөлдөх чадавхи нэмэгдэнэ. Дэлхийн хэмжээний асар том хоёр эдийн засаг шүү дээ. Энэ хоёр том зах зээлийн боломжийг л дээд зэргээр авах ёстой!
-Эдийн засгийн аюулгүй байдлыг яаж хангах ёстой вэ?
-Маш товчоор хэлэхэд эдийн засгийнхаа өрсөлдөх чадварыг дээшлүүлж байж л хангана. Өнөөдөр Монгол Улсын өрсөлдөх чадвар зуу гаруй орноос маш доогуур явж байгаа. Здййн засгийнхаа өрсөлдөх чадварыг нэмэгдүүлье гэвэл үйл ажиллагаа явуулж, байгаа операторуудынхаа эдийн засгийнх нь эрх чөлөөг хангаж өгөх ёстой. Түүнээс бус эдийн засгийн аюулгүй байдлыг нүүрс хамгийн их гаргаснаар, эсвэл зэс хамгийн их гаргаснаар хангана гэдэг бол хамгийн, хамгийн гэнэн бодол.
-Та Монгол Улсын Зэвсэгт хүчний Олон улсын ажиллагаанд оролцдогийн ач холбогдлыг цэгнэж үздэг үү?
-Миний хувьд цэргийн алба хаагаагүй. Гэхдээ оюутан байхдаа цэргийн бэлтгэл сургуульд оролцож, карантинд гарч байсан. Олон улсын ажиллагаанд Монгол цэрэг оролцож байна гэдэг чинь бас л нэг экспорт шүү дээ. Өөрөөр хэлбэл сайн юман дээр Монгол орны имижийг бүрдүүлж байгаа хэрэг. Миний дээр ярьсан үндэсний брэндэнгийн гэсний нэг хэсэг нь Монголын цэргүүд Олон улсын хэмжээнд мэргэжлийн хувьд өндөр чадвартай, авхаалжтай сэргэлэн зэрэг нь ерөөсөө Монгол Улсыг харах бас нэг цонх юм. Хамгийн гол нь Монголын цэргүүд гадаадад экспортлогдож байна гэсэн үг. Тэр улс төрийнх нь тухайд бол би яаж мэдэхэв.
-Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний шинэчлэлийн талаархи Таны бодлыг сонсмоор байна. Цаашдынх нь чиг хандлагыг ямар байгаасай гэж боддог вэ?
-Мэдээжийн хэрэг Зэвсэгт хүчний шинэчлэл нь хангамжаасаа эхлээд харагдах ёстой байх.
Тухайн салбарт ажиллаж байгаа хүмүүс бол нийгэмд хэрэгтэй. Тэр нь мянган өдөр тэжээж … гэдэг биш. Хамгийн гол нь тэнд хүн гэдэг талаасаа их хөгжсөн байх ёстой. Өөрөөр хэлбэл цэрэгт явж байгаа залуус бүтэн жил идэх хоолон дээр очих биш, биеийнх нь хөгжлийг сайжруулахаас гадна боловсрол мэдлэгт нь их зүйлийг хийх хэрэгтэй. Энэ бол шинэчлэлийн нэг хэсэг болох байх. Залуучууд хөрвөх чадвартай болох ёстой.
Ер нь цэрэгт явсан хүн маш их зүйлд суралцаад ирдэг байх ёстой. Цэрэг бол мэргэжлийн боловсролын үргэлжлэл байх ёстой. Бүтээн байгуулалтын ажилд цэргийг хөлсгүйгээр оролцуулдаг бол буруу. Хоригдол, цэрэг хоёрт мөнгө бага өгөөд ажиллуулчихдаг юм шиг байна лээ. Тэр бол биш. Цэрэг, арми бол Монголын эдийн засгийн бас нэг салбар байх ёстой. Өөрөөр хэлбэл бас өрсөлдөх чадвартай байна гэсэн үг. Талхны ч юмуу маш олон жижиг үйлдвэрүүдийг байгуулж, чөлөөндөө гараад тэр үйлдвэртээ очиж ажилладаг байж болох шүү дээ. Түүнээс биш, цэл залуугаараа тэтгэвэрт гарчихаад гэртээ зүгээр хэвтээд байж болохгүй биз дээ.
Г.Батарнум
Эх сурвалж: “Соёмбо”
URL: