Дээдэс баярхаад л, Доодос ядуураад л байдаг МОНГОЛ ТОМЬЁОЛОЛ
Монголбанкныхан саяхан нэг мундаг баярхлаа шvv. Тэдний хэлснээс vзвэл, Монгол Улсын гадаад валютын нєєц єнгєрсєн онд 1.7 дахин нэмэгдэж, хоёр тэрбум 330 сая ам.доллар болжээ. Тэр 1.7 дахин гэдэг нь 960 сая “ногоон” юм байна. Эрхэм дэд ерєнхийлєгч эцэст нь “Тєв банкны бяр амтагдаад байна” гэсэн. Хэдхэн жилийн ємнє манай улсын гадаад валютын нєєц дєнгєн данган 400 сая ам.доллар байсансан. Тэр vед манайхан дээр доргvй л “пєєх, яасан их “ногоон”-той болоо вэ, яаж идэж барна даа” гэх шахуу юм ярилцаж байсан билээ. Гадаад валютын нєєцєє єсгєх шиг сайхан юм хаа байх вэ. Авдарт байгаа мєнгєний хэмжээ єсч байхад баярлахгvй хvн гэж байх уу даа, та минь. Гэтэл нэг л зvйл бидний сэтгэлийг гонсойлгож байна. Юу гэвэл, авдарт байгаа мєнгє єсєєд байдаг, амьдрал маань тэр хэрээр доройтоод байдаг. Хэргийн учир чухам vvнд л байна.
Нэгэн цагт Монгол Улсын Ерєнхий сайд байсан, нэртэй эдийн засагч Д.Бямбасvрэн “Монголбанкныхны хэлж буйгаар гадаад валютын нєєц 2002 оныхоос хэд дахин єсчээ. Гэтэл ард тvмний амьдрал тэр хэрээр дээшилж чадсангvй. Тэгэхээр хvний амьдралд хэрэг болдоггvй тэр их мєнгєєр юугаа хийх вэ” гэсэн утгатай зvйл ярьсан байв. Эдийн засагчдын хэлж буйгаар гадаад валютын нєєц нэмэгдэх гол эх vvсвэр нь олборлосон алтны єсєлт, гадаад худалдааны тэнцэл ашигтай байх vзvvлэлт гэнэ. Гэтэл алт олборлолт сvvлийн хэдэн жил буурсаар єнгєрсєн онд чvv ай 1.7 тонн болжээ. Нєгєє нэг vзvvлэлт болох гадаад худалдааны тэнцлийг авч vзвэл сэтгэл баясгах юм даанч алга. Vндэсний статистикийн хорооноос саяхан гаргасан албан ёсны мэдээнээс vзвэл гадаад худалдааны тэнцэл алдагдалтай гарчихжээ. 90 оронтой худалдаа хийсэн Монгол Улсын бараа эргэлт 556.8 сая ам.долларт хvрчээ. Экспорт нь 208.6, импорт 348.2 сая “ногоон” болов.
Энэ хоёрын зєрvv 139.6 сая ам. доллар. Хамгийн энгийнээр хэлбэл, бид бусдад энэ хэмжээний мєнгєє тавиад туучихжээ гэсэн vг. Уг нь єнгєрсєн оны єдийд гадаад худалдааны тэнцэл 31.5 саяын ашигтай гарч байжээ. Ингэхээр “ногоон” мєнгє маань тєчнєєнєєр єслєє гэж хєєрцєглєєд байх зvйл биш аж. Монголбанкны удирдлагын улс орны эдийн засаг, санхvvгийн байдлын талаар хэлж буй vгэнд итгэхэд туйлын бэрх. Наад зах нь инфляц. Тэдний хэлэхээр бол инфляц 13-14 хувьтай гарчээ. Vvнийгээ бидний хvлээж байснаас хоёр дахин бага гэж учирлаж байна. Уг нь, тэд инфляцыг 26-28 хувьтай гарна гэж тєсєєлж байсан бололтой. Гэтэл УИХ энэ vзvvлэлтийг нэг оронтой тоонд барина шvv гээд шийдвэрээ аль эрт гаргачихсан байдаг.
Бага ангид vздэг арифметикийн ухааны vvднээс vзвэл 13-14 хувиас адаглаад ес рvv ороход их амархан, бас их ойрхон. Яагаад гэвэл, нэг оронтой тоо 1-9-ийн хязгаарт багтдаг. Манай сайд, дарга нар, цаашлаад хууль тогтоох дээд байгууллага хvртэл инфляцыг нэг оронтой тоонд барина гээд байхад Дэлхийн банкны нєхєд нэг оронтой байтугай 25 хувьд хvрнэ гэж хэлж буй юм. Монголын дарга, эрхэм гишvvд тvмнээс тєгєлдєр ухаантай, гадаадын мэргэжилтэн шинжээчид энэ ертєн-цийн хамгийн адгийн усан тэнэг юм болов уу. Ингэж л ойлгогдож байна. Чухам хэн нь суутан бэ гэхээсээ бодит байдлыг багцаатай, хэн нь байнд ч vгvй, банзанд ч vгvй тєсєєлсєн бэ гэдгийг харах л vлдэж байна. Цаг хугацаа харвасан сум шиг єнгєрдєг юм болохоор тvvнийг vзтэл юу удах вэ дээ.Сайндаа ганц жил.
ardchilal
URL: