“Тэнүүн Огоо” компанийн автобусны жолооч хүүхэд дайрчээ
“Тэнүүн -Огоо” гэх том оврын автобус эрхлэгчдийн компанийнхан асуудлаас ер салахгүй юм аа.
Саяхан буюу энэ сарын 25-26 нд шилжих шөнө тус компанийн жолооч ажилтай Лхагвасүрэн нь 7 настай Т гэх жаахан хүүг том оврын тээврийн хэрэгслэлээрээ дайрч гэмтээсэн байна
Эл хэрэг явдал Баянгол дүүрийн харьяа нутаг дэвсгэр болох аравдугаар хорооллын автобусны буудлын замд жолооч Лхагвасүрэн нь нь Daewoo 45-47 УНБ том оврын автобусаараа хоёрдугаар ангийн сурагч болох 7 настай Т-г дайрч гэмтээсэн байжээ.
Хэргийг харьяа дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна. Эл өдөр нэлээд хэдэн хүүхэд дайрч гэмтээсэн авто тээврийн хэрэг бүртгэгдсэн байна.
URL: