ЭРЭЭНД МОНГОЛ ЯНХНУУД ХОНОГИЙН 200 ЮАНИЙ VНЭТЭЙ БАЙНА
БНХАУ-ын Євєрмонголын єєртєє засах орны Эрээн хот руу ганзагын наймаанд явдаг монголчууд Эрээнийг
ёстой эрээн алаг болтлоо хєгжсєн, vнэн тасархай гзж ирээд л хєєрцєглєхийг олонтаа сонсож бас зарим сонин хэвлэлээс уншиж vзлээ. Миний бие ч тэрхvv vнэн тасархай, vлэмж тансаг Эрээнд нь дєрвєн жил орчим мантууг нь зооглож байгаад саяхан ирсэн нэгэн. Vнэндээ тэнд хэд гурван єндєр байшин, хиймэл нуур, хэнд ч, яагаад ч юм сайхан сэтгэгдэл тєрvvлэх гэснээ ч юм уу хvчээр бордож ургуулсан ваартай хийгээд тохойруулж зассан таримал цэцэг, бодлогоор барьсан богинохон хэмжээний засмал зам, худалдааны нvсэр том гэхээсээ мєнгє юvлэх гэсэн зориуд босгосон арилжааны сvлжээ дэлгvvрvvдийг эс тооцвол тасартлаа хєгжсєн юм vнэндээ байхгvй. Манайхан л Эрээнийг Замын-Vvдтэйгээ жишиж ойлгох нь их байдаг учраас тэр. Манай тухайн тєр засгийн удирдлага алсын хараатай бодлого барьж хатуу зогссон бол наймаачид маань єєрийнхєє нутагт хятадуудын барааг голсон шиг доош нь хийж зогсох байсан юм даа. Тэгсэн бол єнєєдєр “тансаг” Эрээний тухай биш “гоё” Замын-Vvдийн тухай ярьж байхгvй юу? За энэ ч яахав, нэг тиймэрхvv. Гэхдээ манай Замын-Vvд 15 жилийн ємнєхєє бодвол хєгжсєєн, маргах юмгvй. Тэнд єнєєдєр 20 мянган хvн амьдарч єдєртєє хоёр мянга орчим зорчигчид бууж суун, дамжин єнгєрч байна. Манай улсын томоохон боомт хот болон єргєжсєн нь vнэн.
Гучаад жил, за бараг дєч шахамын ємнє Хятадын дарга Дэн Сяопин Эрээнийг монголчуудын хєрєнгєєр хєгжvvлнэ гэж хэлж байсан нь єнєєдєр зарим талаараа биеллээ олж байгааг ч нуух юун. “…Хvний нутагт явахдаа єєрийн нутгийн нэрийг хайрлаж яв. Хvний нутгийн тэнгэрийн єнгє нь хvртэл єєр шvv” хэмээсэн нэгэн айхтар бодууштай vг байдаг. Гэтэл нутгийнхаа нэрийг ёстой нэг “хайрлах” гээчийг vзvvлж єгч байгаа хvмvvс бол Эрээнд очиж биеэ vнэлж яваа монгол хvvхнvvд болоод байна.
Гэр орныхондоо болохоор Хятадад элдэв курс дамжаа, сургууль соёлд сурч яваа гэж хэлчихээд янхандаж ємхий хужаа нарын дор гиншин хэвтээ монгол хvvхнvvд тэнд ёстой нэг л нутгийнхаа нэрийг бузарлаж дуусч байна даа. Ингээд дээрхийн vнэн баталгаа болгож Эрээнээс баривчлагдан ирсэн Отгонтуяагийн эмгэнэлт тvvхийг єгvvлэхийг зорьлоо. Тэрээр ярихдаа, -Ганц сар ажиллаад л тав зургаан зуун мянган тєгрєгтэй болоод ирнэ ш дээ гэсэн болохоор нь л итгээд явсан юм. Тэгэнгvvт л тэд нар дорхноо надад гадаад паспорт гаргуулаад л наймдугаар сарын 2-нд Замын-Vvдийн вагонд суулгасан. Надтай хамт нийтдээ долоон охин Эрээн явсан.
Бид бvгдээрээ л єндєр цалинтай мертлєє их амархан ажил оллоо гэж баярлацгааж явсан. Харин очоод тэдний ярьж байснаас тэс
єєр орчин хvлээж байсан болохоор гайхсан даа. Эндээс биднийг дагуулж явсан Номин гэдэг хуvхэн биднийг Кэтин гэж нэрлэдэг газар байрлуулж єгсєн єдрийн маргаашнаас эхлэн ганц нэгээр нь єєр єєр бааранд суулгаж худалдаж эхэлсэн. Тэнд ємнє нь зvс царайг нь хараагvй монгол охидууд ч олон байсан. Анх єчнєєн сайхан юм ярьж байсан хvн очингуутаа хятад нєхєртэйгээ нийлж биднийг зодож нvдэн элдвээр харааж, эсэргуvцэл vзvvлснийг нь босч чадахгvй болтол зоддог байсан. Бид хичнээн гуйгаад яаж ч чадаагvй. Хэл усыг нь ч мэдэхгvй газар, таньж мэдэх хvнгvй болохоор vнэхээр яаж ч чаддаггvй юм билээ. Биднийг єдєр болгон байнга охидууд єгдєг баарнууддаа машинаар аваачиж єгнє.
Тэнд нь биднийг хvчээр бvжиглvvлж орж ирсэн хятадууд нь хуруугаар заахад л хvчээр єгч явуулдаг. Сvvлдээ биднийг єєр буудал руу зарж єєрсдєє шинэ охидуудыг авчирдаг юм билээ. Биднээс ємнє ч зєндєє олон охидыг аваачиж єєр Кэтины эздэд зарж байсан гэсэн. Номингийн нєхєр Ли Зан гэж нэг хужаа євгєн бий. Тэр євгєн очингуут л бидний гадаад паспортыг хураагаад авчихсан. Явна гэвэл Номин бидний паспортыг шатаана гэдэг.
Ерєєсєє л ямар нэг байдлаар явна гэх юм бол биднийг єр ширээ тєл гэж зоддог байсан. Надад тусалсан хvн тэндхийн цагдаа нарт мэдэгдээд Замын-Vvдээс цагдаа нар тийшээ очиж шалгалт хийгээд хэдэн хvvхдийг нааш нь авчирсан юм. Номин, Лу Зан хоёр биднийг хооронд нь юу ч яриулдаггvй юм. Ярьвал зоддог байсан. Биднийг хулхидаж аваачаад худалдсан Номин гэгч нь 1981 онд тєрсєн хvvхэн /Бvтэн нэр нь Буянзаяа/ Эндээс олон охидыг цуглуулж байгаад бичиг баримтыг нь
янзлаад вагонд чихээд л Эрээн ордог юм. Тэр Номинг нь Эрээнд эрэн сурвалжилж байгаа болохоор энд ирчихсэн явна гэсэн. Том алаг нvдтэй, баруун хацар дээрээ том сорвитой.
Буянзаяа нь ИБМУТ-ийн ойролцоо л охидууд гаргана гэсэн зарынхаа дагуу зосгож байгаа байх. Биднийг анх явахад гэрийнхэндээ Дархан, Эрдэнэтийн хооронд том зочид буудал шинээр нээгдэж байгаа, тэнд цагаан хэрэглэл энэ тэр угаадаг уйлчлэгчээр ажилд орно гэж хэлээрэй гэсэн. Надтай хамт явсан охидууд бvгд л 85-90 оны хvvхдvvд байсан. Мэдээж vнэхээр боломжийн амьдралтай айлын хvvхдуvд ингэж хол явахгvй ш дээ.
Би тэнд хоёр сар шахам vйлээ vзэж байж ирлээ. Гэрийнхэндээ хэлээгvй ээ. Ямар нvvрээрээ хэлэх юм бэ? Амьд мэнд ирсэн минь л аз. Тэнд чинь цагаар бол 100 юань, хоногоор 200 юань байдаг. Нэг удаа 100 юанаар явуулахдаа 50 юанийг нь тэр баар нь авдаг. Зарж байгаа хvн нь 20-ыг аваад бидэнд 30 юань л vлддэг. Нэг ёсондоо тавхан мянган тєгрєгєєр л охидын биеийг vнэлvvлдэг гэсэн vг.
Тэгсэн хэрнээ байрны мєнгє гэж 1500, хоолны мєнгє гэж 800 юань суутгаж аваад таардаг. Тvvн дээрээ эндээс явсан, паспорт гаргасан гээд бодохоор тэнд очсон л бол эргэж ирнэ гэхэд эргэлзээтэй. Миний мэдэхгvй, хараагvй олон сайхан охин єрєє дарж дуустлаа тэнд л байна. Юугаа ч мэдэхгvй насанд хvрээгvй жаахан охидууд мєнгєнд хууртаад ганцхан сар ажиллаад л гэр орондоо тав зургаан зуун мянган тєгрєгтэй ирнэ гээд явдаг.
Би ч гэсэн хорь гарчихсан хэрнээ л итгээд явсан шvv дээ. Би одоо гэнэн жаахан охид бvсгvйчуvдэд тийм заранд, тийм хvмvvст битгий итгээрэй л гэж хэлмээр байна даа. Тэр паспорт гаргадаг Буянзаяа нь 80 мянгаар гадаад паспорт гаргадаг гзж мэдсэн хvн нь ярьж байна лээ. Заримыг нь адил тєстэй хvмvvсийн иргэний vнэмлэх ашиглаж паспорт гаргадаг гэсэн.
Номин, Лу Зан хоёр vнэхээр єрєвдєх сэтгэлгvй улс. Хvн л юм чинь євдєх, зовох янз бvрийн юм гарна шvv дээ Тэгэхэд хэний юу євдєх тэдэнд ямар ч хамаагvй. Биений юм ирчихсэн байхад гаатай нойтон салфетка чихvvлээд шууД ор гэнэ. Тэр ч байтугай бид нарыг Кэтин дотроо унтаж байхад хvмvvс хаалга тогшилгvй ороод ирдэг. Тэгэнгvvт Номин, Бу Зан хоёр бидний хєнжлийг сєхєєд нvvр царай, биеийг vзvvлээд авъя гэсэнд нь єгєєд явуулдаг.
Тэр хvмvvс нь мєнгийг нь єгсєн л бол болоо. Аваачаад зодож нvдсэн ч хамаагvй. Хоногоор явсан ч гэсэн .оройдоо буцаад ирэх юм бол харин ч ємнєєс зодцог. Нэг удаа би vхтлээ зодуулаад хаширсан. Хоногоор бол єчигдрийн явсан мєнгє, бие байхгvй болж єр нэмэгддэг. Єдєрт гурав юм уу тvvнээс олон хvнтэй явах тохиолдол гарна. Зарим тохиолдолд группэн секс хийхийг шаарддаг.
Ингэж явахад Монгол залуучууд хааяа тааралддаг юм. Туслах хvн олдохгvй шvv дээ. Харин надад аз таарч нэг сайхан сэтгэлтэй монгол залуу тааралдаж намайг авч явснаар би тvvнд бух унэнээ уйлан, хайлан байж хэлээд тусламж хvссэн юм. Номин, Лу Зан хоёр Эрээнд Хуандингу нэртэй байрны 33 тоотод бидэнтэй хамт байрладаг байсан юм. Бvсгуйн гунигт тавилан ийм байлаа. Уншигч та охидоо хаана, юу хийж явааг сайтар хянаж байхгvй бол хvний наймаа газар авсан энэ цаг vед ийшээ-тийшээ элдэв заранд хууртагдаад явчих вий дээ.
URL: