БНХАУ 1.6 сая хоригдолтой

БЭЭЖИН. /АП/. Одоо Хятадад 661 шорон байдаг ба тэдгээрт 1,64 сая хоригдол ял эдэлж байна. Энэ тухай БНХАУ-ын Хууль зүйн сайд У Айнин Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн хурлын Байнгын хорооны хуралдаан дээр үг хэлэхдээ мэдэгдсэнийг Синьхуа агентлаг уламжлав.Сайдын хэлснээр, Хятадын шоронгуудыг хамгаалахаар 300 мянган цагдаа ажиллаж байна.Тус улсын хорих газрын тухай статистикийн мэдээлэл хаалттай байдаг боловч сайдын өгсөн мэдээллийг сүүлийн үед анх удаа нийтэлж буй баттай баримт гэж үзэж болох аж.Хятадын эрх баригчид хорих газрыг хууль зөрчсөн гэмт этгээдүүдийг үр дүнтэй засан хүмүүжүүлэх байгууллага хэмээн үзвэг байна. Сүүлийн үед БНХАУ-д хоригдлуудад тэнсэн харгалзах ял оноох тогтолцоог өргөн нэвтрүүлж, тэднийг драагийн буюу цагдаа болон олон нийтийн хяналтад шилжүүлдэг болжээ. Үүний сацуу тус улсад терроризм, мансууруулах бодисын наймаа, авлига, татвараас зайлсхийх, зэвсэг хадгалсан зэрэг онц хүнд гэмт хэрэг үйлдсэн хүмүүст цаазаар авах ял оноодог хэвээр байна.
З.Амгалан

Эх сурвалж: “Монцамэ”


URL:

Сэтгэгдэл бичих