“Чингис хаан” нисэх буудал онгоц хүлээж авч чадсангүй

“Чингис хаан” олон улсын нисэх буудалд өчигдөр нэг ч онгоц газардсангүй. Хаврын хавсрага эхэлж, Улаанбаатарын орчимд хойноосоо хүчтэй салхитай байсан тул өчигдрийн 20:00 цаг хүртэлх бүх нислэгийг цуцалжээ.
Уг нь энэ өдөр Сөүл, Бээжингээс онгоц хүлээж авах ёстой байсан аж. Гэвч онгоц газардахад боломжтой салхины хурд таван м/сек-ээс илүүгүй байх ёстой. Харин өчигдөр секундэд 10 м хүрч хүчтэй салхилснаас үүдэн Бээжингээс ирсэн онгоц газардаж чадалгүй буцжээ. Түүнчлэн Богд ууланд түймэр гарсны улмаас Нисэх орчимд утаа ихтэй байсан нь нислэгт нөлөөлсөн байна.

Г.Анир


URL:

Сэтгэгдэл бичих