Сумаа тавиад нумаа нуух гээч нь болж байна
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монголын төрийг төлөөлж ард түмнээсээ уучлал гуйсан боловч тэрээр Монголын төрд хариуцлагагүй байдлыг бий болгож, эрх баригчид айдастай, ард иргэд итгэлгүй болж эхэллээ. Түүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихэд нь олон түмэн итгэл найдвар хүлээлгэж, УИХ дахь хүчтэй цөөнх, шударга ардчилсан Ерөнхийлөгч байж чадна хэмээн сонгосон бидний итгэл найдвар алдарлаа. Тэрээр өөрийгөө ”Малчны борог амьдрал”-аас төрсөн хүн гэж ярьдаг.
Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгч болоход нь таних танихгүй хүн бүр шахам л “Манай Элбэгээ” гэж ярьдаг байв. Монголчууд ямар их итгэл үнэмшил өвөрлөж түүнийг Ардчилсан Ерөнхийлөгч хэмээн орой дээрээ залж хүлээн авч сонгосон. Хүлээсэн, харсан гэтэл Тэр энэ бүхнийг нурааж орхив. Улс төрд удах тусам түүний зэс нь цухуйж байна уу даа.
Улстөрчийн хувьд амнаас нь гарсан “хий” бүр хариуцлагатай байх учиртай. Нийгэмд, намдаа хүлээн зөвшөөрөгдсөн, олон түмний тодорхой хэсгийг дагуулагчийнхаа хувьд үйлдэл бүр, үг бүхэн иь хариуцлагатай байх ёстой баймаар. Ц.Элбэгдорж 1992-1996 онд УИХ-д сууж байхдаа улсын нууц задалсан хэрэгт буруутгагдаж байсныг олон хvн гэрчилнэ.
Тэрээр хэлсэн үгэндээ орооцолдон төрийн нууцыг задруулах хууль бус үйлдлээсээ сургамж аваагүй бололтой. 2006 оны 12 дугаар сарын 8-нд Хүчний байгууллагынхан терроризмын эсрэг хамтарсан сургууль хийсэн юм. Өмнөговиос Улаанбаатарын чиглэлд нислэг хийсэн онгоцыг гэмт этгээдvvдээс чөлөөлөх ёстой сургууль байв. Гэтэл энэ сургууль анхных байгаад туршлагаггүй хандсанаас болж Монголд бөөн шуугиан дэгдээсэнийг саная.
Сонирхолтой нь тэр үед Ерөнхий сайд асан Ц.Элбэгдорж энэ боломжийг ашиглан “Ийгл” телевизийн ярилцлагад оролцож “Манайд террористууд халдлага хийхэд бэлэн байна. Гэхдээ Өмнөговийн онгоцонд биш олон улсын нислэг хийдэг онгоцонд хийх ёстой байхгvй юу” гэхчлэн өдөөн турхирч байв. Олон нийтийн тархийг уран vгсээрээ угаадгаараа алдартай түүний vг өөрийнх нь бодож байсанчлан vнэд хvрээгvй юм. Ерөнхийлөгч маань цагийн сайханд нисэхийн аюулгvй ажиллагаанд тэс хөндлөнгөөс оролцож явсан баримт байдаг юм.
1998 оны намар наймдугаар сард эрхэм Ц.Элбэгдорж Дундговь аймагт морилж, айраг цагаа эргvvлэн сумын Засаг даргатай ан гөрөө хийсэн шигээ явсан аж. Гэтэл гай газар дороос гахай модон дотроос гэгч болж анд хамт явсан Засаг дарга энэ vеэр аваарт орж амь нас vхэх сэхэхийн ирмэгт тулжээ. Сандарсан мань хүн тухайн vеийн ИНЕГ-ын дарга Н.Дагвыг “дарамталж” Адаацаг сум руу нисдэг тэрэг илгээхийг шаардсан байна. Н.Дагва дарга ч хэлсэн ёсоор нь МИ-8 нисдэг тэргээ хамгийн сайн нисгэгчдээ өгч Ерөнхий сайдын даалгаврыг биелvvлжээ. МИ-8 нисдэг тэргийг тус суманд очиход харанхуй болж, буух газаргvй нисгэгч нэлээн сандарчээ. Гэтэл Ерөнхий сайд гуай дөрвөн тvvдэг асаачихаад “Яг тэрний голд буу.
Юун сvртэй юм” ухааны юм ярьж нисгэгчийг загнаад зогсож байсан тухай учир мэдэх хvмvvс одоо ч ярьцгаадаг. Туршлагатай нисгэгч ослын буулт хийж зvрхлэлгvй буцсанаар аваарт орсон засаг дарга бурхан болжээ. Хамт явсан хvн нь нас барж, нисгэгчийг онгоцтой нь “золиослох” зvрхтэй явсан энэ хvн тухайн vедээ ямар ч хариуцлага хvлээгээгvй. Харин ч өчнөөн жил өнгөрчихөөд байхад зангаа өөрчлөх нь битгий хэл өнөөдөр тэрээр миний халаасанд бууны хонгио байна хэмээн хээв нэг зогсож байх.
Тэр үеэс л мань хүний улс төрийн тоглолтоо эхлүүлчихсэн байж. Уг нь Элбэгээ 2008 оны сонгуулиар бат ялна гэж итгэлтэй байсан. Гэтэл сонгуулийн үр дүн түүний хүссэнээр болоогүй учир засгийн эрх мэдлийн булаалт болгож хувиргасны гор одоо хөвөрч байна.
Нийгмийг тогтворгүй болгох янз янзын үйлдлийн цаана нууц ноёнтон та байгааг одоо монголын ард түмэн нийтээр мэддэг болсон. Таныг өмөөрч байгаа Ардчилсан намын үргэлж улс орны хөгжлийн эсрэг зүйл ярьдаг хэдхээн нөхдүүд л дэмжих биз. Гэвч бас цаг нь болохоор таныг хаяад явж чадах барьцгүй улс гэдгээ Эвслийн засгийн газраас гарснаар нотлоод өгсөн. Энэ 2012 оны Сонгуулийн дараа та төмөр хөшигнийхөө цаанаас гарч шинэ бүрэлдэхүүнтэй Шүүхэд 7-р сарын 1-нийг зохион байгуулсан нүглээ илчлэх байх гэж найднам. Хүссэн хүсээгүй хуулийн өмнө иргэн бүр тэгш байх зарчим үйлчлэх нь мэдээж.
7-р сарын 1-нд буун дуу гарахаас өмнө Ц.Элбэгдоржийн халаасанд байсан бууны хонгио хаанаас гарч ирсэнээс эхлэн хэргийн учрыг хөөн тайлах ёстой. Үнэхээр цагдаа хүн буудсан юм уу гэдгийг тогтоох ёстой атал хэргийн гол эзэн Элбэгээ, Батзандан, Магнай гэсэн хүмүүсийн тэр үеийн үйлдлүүдийг сэргээн тогтоолгон, цагдаагийн дарга нар бус харин ч тэд шүүхийн өмнө толгой гудайн зогсож байх ёстой бус уу. Шүүх, прокурор зөвхөн нэг хүнд үйлчилж байгааг таслан зогсоож шударга нээлттэй жинхэнэ ардчилсан тогтолцоотой хуулийн засаглалыг шинээр байгуулах цаг болжээ. Ингэхийн тулд 2012 оны сонгуулиар “хэн нь хэн бэ” гэдгийг нухацтай шүүн тунгааж зөв сонголт хийцгээе та минь ээ.
Улс төрийн зорилготой алив үймээн самуунд буруутан нь хэн байдгийг тодруулах гэсэн судалгаанаас үзэхүл санал асуулгад оролцогчдын 80-90 хувь нь ялагдсан намын удирдлага, өдөөн турхирагчид байдаг аж. 7-р сарын 1-ний хэрэг явдлын сургамж бидэнд ойр, тэр үеэр амь насаа алдагсад болон хөнгөн хуумгайгаасаа болж хэрэгт сэжиглэгдэн саатуулагдаж буй хүмүүсийн ар гэрийнхний нулимс хатаагүй, сэтгэлийн шарх аниагүй байна. Тэр үймээн самуун шиг үйл явдал битгий болоосой, хэрэг үнэн мөнөөр шийдэгдэх цаг ирнэ гэсэн итгэл найдвар хүн бүрийн сэтгэл, зүрхэнд байсаар байна. Элбэгээ таныг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихэд бид дэмжсээн, тэр ч байтугай өвөг дээдэс нь Шинжаан-Уйгараас гаралтай хэмээн гүтгүүлж телевизээр нүдэндээ нулимс мэлмэрүүлж байхад өр зүрх шимширч дагаад уйлж байсан шүү. Гэтэл одоо та хэн болчихоо вэ?
Ө.Уянга
zuunii medee
URL: