Д.ЦООДОЛСЭНГЭЭГ “ТO BE OR NOT TO BE” ШОУНД УРЬЯ

Тэр их авьяастай юм. Ой тогтоолт, нүүрний ху­вирал, өөр юу ч билээ, үнэхээр авьяастай байж магадгүй нөхөр ажээ, Д.Цоо­долсэнгээ гэдэг цагдаа.

Та нар харсан биз дээ, Ерөнхийлөгч асан Н.Энх­баярыг баривчилсны мар­гааш АТГ сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн дөө. Тэр хурал дээр мань хүн авч өгч байна аа.

АТГ-ын байцаагчид /цагдаа ч юм уу, бүү мэд/ Н. Энхбаяр даргыг баривчлахдаа галт зэвсэг хэрглэсэн тухайд галзуу тайлбар хийв.

Тэр ярьж байна. “Бид нар очсон чинь тэд нар буу гаргаад, тэгээд тэр бууг нь…” гээд л. Хүүхэд байхад манай ангид Гомбо гэдэг учиргүй их кино ярьдаг хүүхэд байв. Янз бүрийн киноны нэр олоод сонсчихно, эсвэл өөрөө бодоод олчихно. Тэгээд л ярьж гарна даа. Худлаа гэдгийг нь мэдсээр байж бид сонсоод л суудаг байж билээ. Одоо бодоход хүү­хэд юм болохоор сонир­хоод байсан юм даг уу даа.

За, энэ ч яахав. Гэхдээ Авлигын Цо хэлтсийн дар­гын яриаг сонссон чинь манай өнөөх Гомбо санаанд ороод. Төсөөлөн бодох чадвар энэ тэр нь аргагүй л урлагийн хүнд баймаар авьяас.

Сураг сонсох нь ээ, удирдлагаас нь “Та нас тогтсон, туршлагатай цаг­даагийн алба хаагч, танд үнэмшинэ, ингэж яриа­рай” гэсэн шиг байгаа юм. Мань хашир ч тангараг өргөж, олон жил энэ албыг хашсаны хэрэг юу билээ. Бас жаахан авьяас нь хэрэг болж, даргын даалгаврыг аятай­хан биелүүлж чадав.

Харин АТГ болон Цо дарга ганц зүйл дээр алдаа хийж орхисноо тэр үед мэдсэнгүй. Яриад байгаа газартаа очоогүй, тэр үед нь огт байгаагүй Цо даргыг яриулчихаж. Зүй нь, ту­хайн үйл явдлыг хараагүй, өрнөж байхад нь байгаагүй хүн чинь юу мэдэхэв дээ. Энэ бол логикийн том алдаа. Гэсэн ч ард түмэн, олон нийт Д.Цоодол­сэнгээгийн ярьс­ныг үнэн гэж бодох ёстой гээд хүчээр ойлгочихсон хэрэг.

Монголчууд тэнэг биш, харин тун дажгүй худлаа ярьсан Д.Цоодол­сэнгээгийн авьяасыг хөг­жүүлэх тухай ярьцгааж байна.

UBS телевизээр гардаг “Тo be or not to be” гэдэг шоу байдаг даа. Драмын авьяастныг илрүүлэх зо­рилготой тэр шоунд Д.Цоо­долсэнгээг сойгоод үзвэл дажгүй амжилт гаргана гэж олон хүн үзэж байгаа аж. Н.Сувд, Ч.Най­дандорж гээд лут авьяастнуудад тоогдоод СУИС-д үнэгүй суралцах эрхээр шагнуулах ч юм бил үү, хэн мэдлээ.

zuunii medee


URL:

Сэтгэгдэл бичих