Элсэлтийн шалгалтын хураамжийн мєнгє хаашаа ”урсдаг” вэ
Ц.Оюунсайхан гэгч Боловсрол соёл шинжлэх ухааны яамны харьяа Боловсролын vнэлгээний тєвийн захирал байх vедээ элсэлтийн хураамжийн 400 орчим сая тєгрєгийг завшсан хэргээр шалгагдаж, хэрэг нь нотлогдох нь тодорхой болмогц хил гараад явчихсан гэнэ. Энэ талаар хуулийнхнаас тодруулахад, Тийм хэрэг Нийслэлийн прокурорт хянагдаж байсан санагдаҗ байна. Єєр мэдээлэл алга” хэмээсэн. Мєн зарим эх сурвалжийн хэлснээр тvvний хэрэг мєрдєн байцаалтад байх vед тэр хил гарсан талаар ч хэлж байлаа. Ямартай ч сурагчид их, дээд сургуульд орох шалгалт єгєх vедээ Боловсролын vнэлгээний тєвд хураалгадаг элсэлтийн мєнгєнєєс 400 гаруй сая тєгрєг завшсан гэх Ц.Оюунсайханы хэрэг ийн замхрахад хvрээд байгаа гэнэ.
Тvvнчлэн элсэлтийн шалгалтын хураамжийн мєнгє хэрхэн зарцуулагддаг нь одоо хэр эргэлзээтэй байдаг аж. Тодруулбал, Боловсролын vнэлгээний тєвийн захирлаар ажиллаж байгаа Б.Энхбатад гэнэтийн шалгалт оруулбал Ц.Оюунсайханы хэрэг дахин давтагдаж магадгvй гэнэ. Учир нь хэдхэн сарын дотор дээрх газарт элсэлтийн шалгалтын бvртгэлийн хураамжийн мєнгє хэмээн хэдэн зуун сая тєгрєг орж ирдэг байна. Тухайлбал одооноос энэ жил шалгалтад орох хvvхэд залуус бvртгvvлээд эхэлсэн байна.
Тодруулбал, энэ жил нэг хичээлээр элсэлтийн шалгалт єгєхєд Боловсролын vнэлгээний тєвд 4800 тєгрєг хураалгах журамтай. Тэгэхээр ерєнхий боловсролын сургуулийн тєгсєх ангийн 40 мянга орчим сурагч энэ шалгалтыг єгнє гэж бодоход 192 сая тєгрєг болж байгаа бєгєєд нэг сурагч дунджаар дєрвєн хичээлээр элсэлтийн шалгалт єгєхєд 768 сая тєгрєг болно. Vvн дээр шалгалт єгсєн батламжийн дэвтрийн мєнгє 700 тєгрєг буюу 40 мянган сурагчийн 28 сая тєгрєг болж байна. Мєн элсэлтийн мєнгєнєєс гадна тєгсєлтийн мєнгє гэж авдаг гэж дуулдсан. Ингээд ирэхээр нэг тэрбум орчим тєгрєг 3-4 сарын дотор Боловсрол vнэлгээний тєвд тєвлєрдєг гэсэн vг л дээ. Vvнээс гадна хамгийн сонирхолтой нь Ц.Оюунсайхан захирлыг шалгах ажлын хэсгийн ахлагч нь тус тєвийн захирлаар одоо ажиллаж байгаа Б.Энхбат байсан гэнэ.
Тэгэхээр Боловсролын vнэлгээний тєвд ийм их мєнгє сул орж ирдгийг “хашир” урьдаар мэдчихээд Ц.Оюунсайханыг ажлаас зайлуулж, шvvх рvv явуулсны дараа єєрєє энэ мєнгєний эзнээр нь суусан юм биш vv гэх хардлага тєрvvлж байгаа юм. Хэрэв тийм бол Ц.Оюунсайхан холбогдоод байгаа хэргээ жаахан мартагнуулж байгаад Б.Энхбат захирал дээр гэнэтийн шалгалт оруулж хєгєє чирэх вий дээ. Харин дээрх мєнгийг хэрхэн зарцуулдаг талаараа Боловсролын vнэлгээний тєвєєс тайлбарлахдаа “Элсэлтийн шалгалт єгєх зарчим жилээс жилд шинэчлэгдэж байгаа. Тиймээс шалгалтын программ маш vнэтэй. Мєн шалгалт авах багш нар болон Боловсрол vнэлгээний тєвєєс томилсон элсэлтийн шалгалт авах комисст мєнгє их зарцуулагддаг” гэсэн юм.
Ц.Оюунсайхан даргыг эхлээд шалгаж эхлэхэд мєн ийм тайлбар єгч байсан гэнэ. Тэрбээр их, дээд сургуульд орохоор бэлтгэсэн сурагч нарт зориулж жилд 50-200 сая тєгрєгийн программ суулгадаг. Энэ программыг жил бvр шинэчлэх шаардлагатай байдаг гэх мэтээр тайлбарлаж байсан ч нарийн шалгаад иртэл Ц.Оюунсайхан дарга дvvгээсээ 50 сая тєгрєгийн жийп худалдаад авчихсан байсан гэнэ. Тэр vvнийг албан ажил залгуулдаг унаа гэж мэлзсэн ч Боловсролын vнэлгээний тєвийн захирал зэргийн дарга нар ажил хэргээ залгуулахдаа гурваас доош хєдєлгvvртэй 5-6 орчим сая тєгрєгийн машин унахыг Тєрийн ємчийн хорооноос зєвшєєрсєн байдаг аж.
Энэ мэт зєрчил нь ил цагаан болсоор Мэргэжлийн хяналтын ерєнхий газрын соёл, боловсролыг хариуцсан байцаагчид хавтас дvvрэн цаасан дээр Ц.Оюунсайхан даргын зєрчлийг тэмдэглээд салбарын яаманд хvргvvлсэн гэдэг. Энэ хэрэг одоогоос гурван жилийн ємнє гарсан явдал юм. Гэхдээ дээрх мєнгийг богино хугацаанд Ц.Оюунсайхан дарга ийн vрэн таран хийсэн нь учиртай гэнэ.
Тодруулбал, Боловсролын vнэлгээний тєв элсэлтийн шалгалтын єєрийн санхvvжvvлэлтээрээ зохион байгуулдаг бєгєєд энэ нь элсэгчдээр зардлыг гаргуулна гэсэн vг аж. Тэгэхээр дээрх 800 орчим сая тєгрєгийг элсэлтийн шалгалтыг амжилттай зохион байгуулсан нэрийдлээр нэг жилийн дотор даруй vрэхгvй бол vлдсэн мєнгийг нь Сангийн яам улсын орлого болгоод хураагаад авчихдаг юм байх.
Тиймээс улсын орлого болгохоос ємнє Боловсролын vнэлгээний тєвийн захирлын толгой ажиллах шаардлагатай болдог байна. Учир нь “Боловсролын vнэлгээний тєв нь хуулийн бие даасан байгууллага. Тиймээс бид дотоод ажилд орох эрхгvй” хэмээгээд элсэлтийн шалгалтын хураамжийн мєнгєнд салбарын яам болон бусад холбогдох байгууллагууд хяналт ер тавьдаггvй юм билээ. Гэхдээ Мэргэжлийн хяналтын газраас хяналт тавих боломжтой боловч тус газрын боловсролын асуудлыг хариуцсан долоон байцаагч байдаг бєгєєд тэд 130 гаруй аж ахуйн нэгжийг хариуцдаг байна. Тиймээс ажлаа хийж хvчрэхгvй байгаагаа хvлээн зєвшєєрдєг юм билээ. Хоёр жилд нэг удаа дээрх байгууллагуудыг шалгах ёстой ч зарим vед гурван жил болгож сунжруулдаг гэнэ.
Тэгэхээр элсэлтийн шалгалтын хураамж 800 гаруй сая тєгрєг хяналтгvй болж байгаа бєгєєд Боловсролын vнэлгээний тєвийнхний хэлснээр тестийн программ, шалгалт авахад зориулагдсан анги танхим, багш нарт нь л зарцуулагддаг юм байна гэж найдахаас єєр аргагvйд хvрч байгаа юм. Ингээд бид vvнийг баталгаажуулахаар Ховд аймгийн Боловсролын vнэлгээний хэлтсийг хариуцсан мэргэжилтэн Н.Батнасантай холбогдож тодруулахад “Єнгєрсєн жил элсэлтийн шалгалтын мєнгийг хурааж 10 орчим сая тєгрєг Боловсролын vнэлгээний тєв рvv явуулсан. Тэр мєнгє яаж зарцуулагддаг болохыг мэдэхгvй. Боловсролын vнэлгээний тєвєєс шалгалтын комисс ирдэг. Надад харагдсан ил зардал нь шалгалтад орсон багш нарт цагийн 5000 тєгрєг єгдєг. Манай аймагт шалгалт авах ангийг тvрээсэлж мєнгє єгдєгийг сайн мэдэхгvй юм байна” гэсэн юм.
Д.СVХБААТАР
Монголын мэдээ
URL: