Ерөнхийлөгчийн томилгоо үндсэн хууль зөрчжээ
МУ-ын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УЕПГ-ын даргаар Д.Дорлигжавыг томилсон нь МУ-ын үндсэн хууль зөрчсөн үйлдэл гэж зарим хүмүүс үзэх болжээ. Үндсэн хуулийн тавин зургадугаар зүйлийн З.-т “Монгол Улсын прокурорын байгууллагын тогтолцоо, зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гэсэн байдаг.
Харин прокурорын байгууллагын тухай хуульд “Улсын ерөнхий прокурор, түүний орлогчоор гучин таван нас хүрсэн, хуульчийн мэргэжлээр арваас доошгүй жил ажилласан Монгол Улсын иргэнийг томилно” гэсэн заалт байдаг. Гэтэл иргэн Д.Дорлигжав нь хуульч мэргэжлээр 10 жил ажиллаагүй, хуульчийн сонгон шалгаруулалтад ч орж байгаагүй хүн юм байна.
Хуульзүйн сургуулийг дүүргэсэн хүнийг хуульч гэдэггүй бөгөөд хуульд заасан сонгон шалгаруулалтад тэнцэж, гэрчилгээ авсан этгээдийг л хуульч гэдэг юм байна. Гэтэл Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хуульч биш, хуульчаар 10 жил ажиллаагүй хүнийг томилсон асуудал нь МУ-ын үндсэн хууль болон бусад хуулийг зөрчсөн үйлдэл болжээ.
Иймд хуульч Э.Эрдэнэжамъян МУ-ын үндсэн хуулийн цэцэд энэ дагуу гомдол гаргаж, хянаж үзэхийг хүсчээ. Хэрвээ цэц гомдлыг үндэслэлтэй гэж үзвэл Д.Дорлигжав хугацаанаасаа өмнө суудлаа өгнө хэмээн үзэх хүмүүс бишгүй байна.
chuhal
URL: