Өнөөдөр хонь өдөр
Аргын тооллын дөрөвдүгээр сарын 16. Сумъяа гариг. Билгийн тооллын 25. Гурван хөх мэнгэтэй улаагчин хонь өдөр. Өдрийн наран 06.15 цагт мандан 19.45 цагт жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, мал худалдан авах, мал түгээхэд сайн. Хануур, төөнүүр хийлгэх, нохой худалдан авахад муу.
Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зуун хойш мөрөө гаргавал зохистой.
URL: