М.Энхсайхан: Ерөнхийлөгч асанг Ерөнхийлөгч л баривчлуулж чадах бус уу?

МУ-ын Ерөнхий сайд асан М.Энхсайхан өөрийн Facebook хуудсанд МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчилсантай холбоотой мэдээлэл оруулсныг нийтлэж байна.Тэрбээр бичихдээ:  “Өчигдөр АТГ-ын дэд дарга Б.Хурц, Э.Амарбат нар төрийн ордонд явж байжээ.Өчигдөр оройны 19 цаг 30 минутаас хойш болсон үйл явдлын гол дүрүүдийн нэг нь АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Амарбат байсан.

Тэрээр, экс Ерөнхийлөгч Н.Энхбаярыг баривчлах үйл ажиллагааг гардан удирдсан. Шаардлага гарвал зэвсэг хэрэглэж болно хэмээн эрс шулуун мэдэгдэж байсан түүний их зоригтой хөдөлж байгааг гайхах хүн олон байсан. Тэгвэл мань эр өчигдөр өдөр АТГ-ынхаа дэд дарга Б.Хурцын хамт төрийн ордонд явж байсан гэнэ.

Энэ нь түүнийг дээрээс зоригтой ажиллаж, Н.Энхбаярыг заавал саатуул хэмээн тушаасантай холбоотой бололтой гэж ордныхон шуугиж байна. АТГ нь прокуророор зөвшөөрөл, шүүхээр захирамж гаргуулсны цаана тус байгууллагуудыг ерөнхийд нь хариуцдаг хүн байгаа гэх хардлага үүнийг дагаад маш хүчтэй явж байна. Нээрээ ч Ерөнхийлөгч асанг одоогийн Ерөнхийлөгч л баривчлуулж чадах бус уу” гэсэн байлаа.

Э.Сүрэн


URL:

Сэтгэгдэл бичих