АН-ын хатагтай Ардын намын дэд сайдыг амлаж авчээ

Дорнод аймаг 2 мандатттай болсон ч нэг нь л лав эмэгтэйчүүдэд ноогдох нь. Учир нь эмэгтэйчүүдийн квот нэрээр хоёр намаас хоёр хүүхэн өрсөлдөхөөр болжээ.

МАН-аас шинэхэн дэд сайд Б.Ундармаа Дорнодоос бүр салахаа больсон.  Яамны ажлаа гаргуунд нь хаяад уулзалт семинар зохион байгуулж байгаа нэрээр тойрогоо “тойгдох” ажилд улайн цайм ороод байна.

Үүнд нь АН-ын ҮЗХ-ийн гишүүн Б.Мөнхцэцэг тун дургүй байгаа.  Өмнөх сонгуульд өвдөг шороодсон тэрээр энэ жил даагаа нэхэх санаатай тул АН-аас УИХ-ын гишүүн П.Алтангэрэл тэр хоёр нэр дэвших өндөр магадлалтай гэнэ.  УИХ-ын гишүүн Д.Одбаярын зүрх нь үхэж энэ сонгуульд оролцохын оронд нэр дэвших эрхээ элчин сайдаар наймаалцахаар намын удирдлагтатайгаа тохироо хийж эхэлсэн. Тэгвэл П.Алтангэрэл гишүүн НХХ-ийн дэд сайд Н.Номтойбаяр юмуу Засаг дарга Ц.Жанлав хоёрын нэгтэй тулж таарна.  Дорнодын МАН-ын хороо нь “танихгүй бурханаас таньдаг чөтгөр дээр” Засаг даргаа гаргаж ирэх биз.  Харин БСШУ-ны дэд сайд “Бишрэлт”-ийн Б.Ундармааг АН-ын Б.Мөнхцэцэг амлаж авчээ.  Ирэх сонгуулиар Дорнодод АН-ынхан бүх мандатыг авна хэмээн мөрөөдөж суугаа.  Хэрвээ П.Алтангэрэл Ц.Жанлавыг, Б.Мөнхцэцэг Б.Ундармааг хаяж чадвал шүү дээ.

NUUTS.MN С.Хажидмаа


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих