СОЛОНГОСЧУУД ч бас ГАДААДАД ажиллаж БАЙЖЭЭ…
За Солонгос улсад хирэндээ л олон музей үзэж сонирхож явлаа. Түүн дотроос бүүр нэг та бүхэнд заавал тайлбарлаж үзүүлэх юм шүү гэж бодогдсон музей бол энэ.
Солонгос гэдэг улс байнга л ийм хөгжилтэй, баян тарган, гаднаас хүмүүс очиж “харлаж” байдаг улс байгаагүй юм. Тэр байтугай тэд өөрсдөө гадаадад гэрээт ажиллах хүчнээр очиж ажиллаж байсан тухай түүхэн музей юм. Музейн сүүлийн хэсэгт одоо Солонгосчууд аль аль улсад хэрхэн амьдарч байгаа тухай өгүүлсэн байсан.
Энэ музейг анхны шилжин суурьшигчдийн 100 жилийн ойд зориулан байгуулсан юм гэнэ билээ.
Ерөнхийдөө Инчеоны боомт түүнээс цаашлан Солонгосын шинэ цагийн хөгжлийг бий болгоход энэхүү үйл ажиллагаа томоохон дэвшил болсон гэж үздэг ажээ.
Ингээд олон юм үл нуршин өөрийн буулгасан фото зурган дээр тайлбарлая.
Инчеоны Волмидо гэдэг эрэг байх юм. Тэндээс далай их сайхан харагдахаас гадна хиймэл арал дээр үүсэгсэн хорооллууд алсад дүнхийлдэх нь ч сонирхолтой аж. Энэ Вольмидо гэдэг эргийн дагуу бид нэг өдөр аялсан бөгөөд дээрх шилжин суурьшигчдийн музей ч энэхүү эргийн ойролцоо байх юм билээ.
Эргийн дагуу хүмүүс зугаалах орчныг бүрдүүлснээс гадна тоглоомын газарууд болон тухлаг зоогийн газар, бэлэг дурсгалын дэлгүүрүүд олноор байрласан байлаа.
Өмнө нь хэлж байсанчлан Зангуу бол эндхийн нэгэн бэлэг тэмдэг. Энэ харагдаж байгаа зангуу бол жинхнээсээ томхон хөлөг онгоцонд зүүгдэж явсан эд гэсэн шүү. Мундаг том эдээ. Энэ нөхөр л далайн гүнд нэг юманд тээгэлснээр онгоцыг ийш тийш явуулахгүй торгоож байдаг байх нь байна.
Энэ бол музейн гаднаас харагдах байдал.
Бүх хүнд үзэж танилцах боломжийг олгоно. Мэдээж ямар ч зогсоолгүй болсон байсан хөгжлийн бэрхшээлтэй биш жолооч энэ хэсэгт зогсохгүй. Бас л хэрэгжүүлмээр л юм байгаам даа.
Энэ түүх одоогоос 104 жилийн тэртээгээс эхлэсэн. Нэг үгээр бол Солонгосын хойг нэг улс байх үед гэсэн үг шүү дээ.
Тухайн цагт анх удаа Солонгосчууд амьдралаа сайжруулах, ажил олж хийх зорилгоор яг ийм усан онгоцоор Хавайн арлыг зорьж байсан байгаа юм. Нийтдээ 2000 гаруй хүмүүс нийт 17 усан онгоцтой хөдөлсөн гэж байсан байх. Магадгүй буруу тоо байж мэднэ.
Онгоцны макетийг мөн ч нарийн хийсэн байдаг шүү. Тухайн үедээ ямар газар очих, ямар хувь тавилан хүлээж байгааг ч мэдэхгүй хүмүүс зарим нь гэр бүлээ орхиод, зарим нь ч гэр бүлээ дагуулаад энэхүү онгоцны тавцан дээр сууцгааж байжээ.
Тухайн үед Инчеон хот нэг иймэрхүү л тоймтой хэдхэн байшинтай газар байсан байгаа юм.
Тухайн үед нэг иймэрхүү ачаатай иймэрхүү л хүмүүс байсан юм даг уу даа.
Магадгүй хоёр улсын хоорондын гэрээний дагуу явж байсан байх. Учир нь тэднийг очиход маш нарийн сайн бүртгэж авсан байх бөгөөд тэмдэглэлийг агуулсан түүхэн дэвтэр тэнд байсан.
Тэгээд ийм пайзаар дугаарласан байна. Энэ пайз нь нэг үгээр регистраци болдог байсан юм уу даа.
Хүүхнүүд нь нэг иймэрхүү орчинд иймэрхүү ажил хийж байсан юмдаг уу даа.
ХАрин эрчүүд нь иймэрхүү багажтайгаар иймэрхүү ажил хийж байсан ажээ.
Тухайн үедээ л бас технологийн дэвшил, соёлын хувьсал гээчийг бий болгон хэрэглэж байсан байгаа юм.
Хүүхнүүдийн хэрэглээ ч мөн адил ихээ сүрхий өөрчлөгдөн дэвшсэн байна. Цүхн, толь, кошлок гээд олон зүйлийг амьдралдаа бүтээлчээр тусгаж авсан.
Эхний ээлжний хүмүүс 4 жил болоод буцаж ирсэн бөгөөд мэдээж тухайн орноосоо соёл, технологийг нь ч бас аваад нутагтаа ирсэн байгаа.
Саяхныг хүртэл үйл ажиллагаагаа явуулж байгаад албан ёсоор хаагдсан энэхүү фирмийн бичгийн машааныг хэрэглэж байсан байх юм.
За мэдээж суурьшмал амьдралтай болоод ирэхийн цагт үр хүүхдээ сургах Солонгос сургуулийг бас тэндээ байгуулж байсны бодит ширээ, сандлыг аваачаад тавьчихсан байсан. БАруун доод өнцөгт харагдаж байгаа шилэн хаалттай ном их гоё шүү. Хажууд нь дарангуут хуудас нь эргэдэг элщктрон ном. Тэгэхдээ яг тэр үеийнхээр нь скайнардаад хийчихсэн юм билээ.
Мэдээж бас тэдэнд зориулсан сүм хийд, гэгээнтэн ламтан нар бий болж Библийг судалцгаасан. Хүнийг гэртээ байлгаж ажиллуулж, хооллож байгаа айл тухайн хүний хүссэнийг нь өгөхөөс гадна бас өөрөсдийнхөө хүссэнийг ч өгнө шүү дээ кккк
За энэ хэсгийг тайлбарлахад нь би болон манай багийнхан их гайхсан. Учир нь маш олон Солонгосчууд өөр өөр газар байрлан ажиллаж байсан бөгөөд маш их ажилтай тул хоорондоо уулзан танилцаж гэр бүл болох боломж байхгүй байсан байгаа юм. Тэгээд зургаар гэрлэх гэж нэг юм болдог байжээ. Ухаандаа тухайн хүнийхээ зургийг үзээд таалагдвал гэрлэе гэнэ. Тэгээд л өнөөх нь бүх юмаа баглаж аваад хүрээд ирнэ. Нэгэнт л суусан бол бандан тас. НАймаа буцахгүй гээд хэвтчихдэг байж. Энэ үед ямар алдаа гарч байсан бэ гэхээр нөгөө хүн нь өөрийнхөө залуугийн зургийг өгч явуулаад зөвшөөрүүлчихдэг байсан гэсэн. кккк. Таны зургийг нь харсан хүн мөөн мөн. Жаахан хөгширсөн л байна. Одоо тэр хамаагүй нэгэнт зөвшөөрсөн гэдэг байжээ…
За гэх мэтээр тухайн үед очиж байсан улс тус бүрд нь жижигхэн булан гаргаад тоо баримт дурдсан байсан. Далайгаараа зүүн тийшээ яваад Латин Америкийн улсуудаар их суурьшсан юм даг уу даа.
Энэ бас их гоё санаа байсан. харахад зүгээр хананд байгаа бариулууд татаад гаргаад ирэхээр тодорхой түүхүүдийг биччихсэн байдаг. Зайнд хэмнэлттэй, сонирхол татахуйц.
Зиа энэ нэг эмгэний хөшөө ихээ хүндтэй байранд байх бөгөөд хүмүүс гар барьж байгаа мэт зургаа авахуулдаг юм билээ. Чухам учирыг тунгаавал энэ эмгэн л санаачлага гарган дэлхийг тойрон байгаа Солонгосчуудаас хандив хөрөнгө босгон энэхүү музейг байгуулсан байгаа юм. Нээрээ сонирхуулахад одоо Өмнөд Солонгосын харъяаны 6 сая орчим хүн өөр улсад амьдарч байгаа юм гэнэ шүү.
Музейн үүдэнд нэг ийм амьтны чихмэл байсан. Ямар учир холбогдолтойгоор байгааг нь мэдээгүй л дээ.
Тэгээд боджээ байхад өнөөдөр Монголын маань залуучууд гадаадад очиж ажиллаж байна. Тэд маань ч бас л тухайн улсын соёл, технологийн шинэлэг бүхнийг сурч байгаа түүнийгээ мэдээллийн бүх хэрэгслээр болон биеэрээ Монголдоо импортлож л байгаа байх.Мэдээж бас хар бараан, болохгүй бүтэхгүй зүйлсээс наалдаад ирцэн ч байгаа л байх.
Хэзээ нэгэн цагт Монгол улс хөгжил өндөртэй орны тоонд ороод манайхруу бас л нэг орны нөхдүүд ирж ажилладаг болох байлгүй. Тэр үед өнөөдөр гэр бүлээ орхин, үр хүүхдээ өнчрүүлэн харь оронд амьдрал хөөж тэндээсээ оюуны болон санхүүгийн хөрөнгө оруулалт хийн эх орноо ядарч явах үед нь чадах чинээгээрээ дэмнэж байсан энэ олон залуучууудын энэ цаг үе мартагдаад өнгөрөх болов уу? гэж бодно. Хэн нэг нь санаачлага гаргаад үүн шиг музей байгуулан хойч үедээ Монголын нэн шинэ түүхийн нэгэн улбааг таниулж чадах болов уу? хэмээн горьдоно.
Солонгост байх үед уулзсан Монгол залуу хүн бүрээс л ажил, амьдрал, цаг хугацаа, мөнгө санхүүгийн “өндөр хариуцлагыг ухамсралсан” үнэр үнэртэж байсныг хэлэхэд таатай байна.
“Хариуцлагагүйн ЗУД” нүүрлэсэн Монголдоо буцаж ирээд өөрчлөөд өгөх цаг ирсэн шүү залуусаа…
URL: