УЛС ТӨРИЙН НАМУУДТАЙ ХИЙСЭН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТЫН ТЭМДЭГЛЭЛ

МАХН-ын дарга Н.Энхбаярын өчигдөр хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр тараасан 226 хуудас протоколыг хүргэж байна.

д/д Огноо Баримт бичгийн товч утга
1 Товъёог
2 2008.07.03 МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ НАМБАРЫН ЭНХБАЯРААС УЛСЫН ИХ ХУРАЛД СУУДАЛТАЙ УЛС ТӨРИЙН НАМУУДЫН УДИРДЛАГАТАЙ ХИЙСЭН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТЫН 2008 ОНЫ 7 ДУГААР САРЫН 03-НЫ ӨДРИЙН ХУРАЛДААНЫ
3 2008.07.04 МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ НАМБАРЫН ЭНХБАЯРААС УЛСЫН ИХ ХУРАЛД СУУДАЛТАЙ УЛС ТӨРИЙН НАМУУДЫН УДИРДЛАГАТАЙ ХИЙСЭН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТЫН 2008 ОНЫ 7 ДУГААР САРЫН 04-НИЙ ӨДРИЙН ХУРАЛДААНЫ ТЭМДЭГЛЭЛ
4 2008.07.04 УЛСЫН ИХ ХУРАЛД СУУДАЛТАЙ БОЛОН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УЛС ТӨРИЙН НАМУУДЫН
У Р И А Л Г А
5 2008.07.05 - МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ НАМБАРЫН ЭНХБАЯРААС УЛСЫН ИХ ХУРАЛД СУУДАЛТАЙ УЛС ТӨРИЙН НАМУУДЫН УДИРДЛАГАТАЙ ХИЙСЭН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТЫН 2008 ОНЫ 7 ДУГААР САРЫН 05-НЫ ӨДРИЙН ХУРАЛДААНЫ ТЭМДЭГЛЭЛ

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ НАМБАРЫН ЭНХБАЯРААС УЛСЫН ИХ ХУРАЛД СУУДАЛТАЙ УЛС ТӨРИЙН НАМУУДЫН УДИРДЛАГАТАЙ ХИЙСЭН

ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТЫН 2008 ОНЫ 7 ДУГААР САРЫН 03-НЫ ӨДРИЙН ХУРАЛДААНЫ

Тэмдэглэл

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ НАМБАРЫН ЭНХБАЯРААС УЛСЫН ИХ ХУРАЛД СУУДАЛТАЙ УЛС ТӨРИЙН НАМУУДЫН УДИРДЛАГАТАЙ ХИЙСЭН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТЫН ТЭМДЭГЛЭЛ

2008 оны 7 дугаар сарын 03-ны өдөр

Улаанбаатар хот

Монгол Улсын Ерөнхийлөгч Намбарын Энхбаяр санаачлан Монгол Улсын Их Хуралд суудалтай улс төрийн намуудын удирдлагуудтай хийсэн Зөвлөлдөх уулзалт 2008 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 17.20 цагт болов.

Зөвлөлдөх уулзалтыг Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр нээж, удирдав.

ХЭЛЭЛЦСЭН НЬ:

Н.ЭНХБАЯР: -За та бүхнийхээ амар амгаланг айлтгая. Улсын Их Хуралд суудалтай улс төрийн намуудын удирдлага, төлөөлөлтэй уулзъя гэсэн санаачилгыг түрүүн гаргасан. Ардчилсан нам, МАХН, бусад намууд ч гэсэн өнөөдөр улс оронд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулж улс төрийн намууд уулзаж, санал бодлоо хуваалцаж, зөв зүйтэй шийдэл, гарцад хүрье гэсэн саналыг илэрхийлж байсан. Ингээд өнөөдөр энэ уулзалтыг хоёр дахь уулзалт гэж ойлгож болох байх. Үүнийг түрүүчийн болсон уулзалтын бас нэг үргэлжлэл гэж ойлгож байна. Ингээд миний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн та бүхэнд их баярлалаа.

Өнөөдрийн энэ уулзалтанд Улсын Их Хурлын дарга, мөн Ерөнхий сайд гэдэг утгаараа ч гэсэн Лүндээжанцан дарга, Баяр дарга нарыг оролцоорой гэсэн урилгыг хүргүүлсэн. Хүлээн авч хүрэлцэн ирсэнд баяртай байна.

Улс орон маань өнөөдөр эвтэй нэгдэлтэй, үүссэн нөхцөл байдалд зөв зүйтэй дүгнэлт өгч, гарах гарцаа хамтдаа эрж хайх ёстой. Би Ерөнхийлөгчийн хувьд аль нэг талд нь оролгүй та бүхнийхээ санаа бодлыг сонсож, эндээс зөв зүйтэй гарц олохын тулд хамтран ажиллая гэж уриалах гэж байна.

Ингээд түрүүн болсон уулзалт дээр ярьж, харьцангуй хүлээн зөвшөөрч тохирсон нэг асуудал байгаа. Түүнийгээ та бүхэндээ сануулаад, энэ уулзалтыг

эхэлье гэж бодож байна. Тэр юу вэ? гэхээр улс оронд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулж аливаа төвөгтэй асуудлыг зөвхөн эе эвийг хичээж, зөвшилцөл, ойлголцлын замаар шийдье, ард иргэд амгалан тайван байхыг уриалъя гэсэн ийм уриалга дээр улс төрийн намууд, яах вэ тэр харьцангуй богино, шахсан хугацаанд болсон уулзалт учраас 100 хувь гараа өргөөд шийдчихсэн асуудал биш гэхэд, бүгдээрээ толгой дохиж ойлголцсон гэдэг утгаар нь би сануулчихъя. Ингээд энэ зарчим хэвээрээ байгаа байх гэж бодож байна. Үүнийгээ баталгаажуулаад уулзалтын төгсгөлд дахин сануулаад, ийм уриалгыг ард иргэддээ, өөрсдийн намын гишүүд, дэмжигчиддээ, сонгогчиддоо хандаж гаргах байх гэж найдаж байгааг илэрхийлье.

Би аль нэгэн асуудлыг тулгаж ярих зүйл байхгүй. Бэлтгэл хангах гэдэг үүднээс намууд руу манай улс төрийн зөвлөх, Тамгын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Долгоржав зөвлөх ярьж, ямар асуудлыг ярих вэ? гэдэг тал дээр санал бодол асуусан.

МАХН бол зөвлөлдөх уулзалт дээр тодорхой байр суурь, саналаа илэрхийлье гэсэн байгаа.

Ардчилсан нам зөвлөлдөх уулзалт дээр тодорхой байр суурь, саналаа илэрхийлье гэсэн байгаа.

Эх орон намын Ерөнхий нарийн бичгийн дарга Чулуунбаатар сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөөгүй байна. Улсын Их Хурлын сонгуулийг бүхэлд нь дахин явуулах саналтай байна. Ингэхдээ сонгуулийн системийг өөрчилье гэсэн саналтай байна гэсэн саналыг илэрхийлсэн байна билээ. Эх орон намын санал уу, Чулуунбаатар даргын санал уу? гэдгээ Эрдэнэбат дарга бусад хүмүүс ярих байх гэж бодож байна.

Иргэний зориг нам зөвлөлдөх уулзалт дээр тодорхой байр суурь, саналаа илэрхийлье гэсэн байна.

Үндэсний шинэ нам, Цолмон дарга Улсын Их Хурлын сонгуулийн маргаан бүхий тойрог, хэсгүүд дээр дахин санал хураалт явуулах хэрэгтэй гэсэн байр сууриа илэрхийлсэн байна.

Бүгд найрамдах намын Жаргалсайхан дарга үүссэн нөхцөл байдлыг зөв үнэлж, улс төрийн намуудын ялгаа, зөрүүтэй үзэл бодол, байр суурийг Монгол Улсын Ерөнхийлөгч нэгтгэн зангидаж, энэ талаар хүчтэйхэн үгээ хэлэх хэрэгтэй

байна гэжээ.

Миний хүчтэйхэн үг хэлэх яахав, хамгийн гол нь та бүхэн маань өөрсдөө байр сууриа нэгтгэж, намуудын байр суурь нэгдэж, УИХ-ын шийдвэр болох уу, төрийн институцүүдээр дамжуулж ямар нэгэн шийдлийн хэлбэрээр гарах уу? түүнийг та бүхэн маань хоорондоо идэвхтэй ярилцах байх гэж найдаж байна.

За, ингээд ийм маягаар бэлтгэл хангасан. Яг урьдчилж дэглэсэн сценари ерөөсөө байхгүй. Маш оновчтой саналуудаа ярилцаад, хамгийн гол нь та бүхэн маань бие биенийгээ сонссон, чагнасан ийм байдалтай оролцоосой гэж хүсч байгаагаа илэрхийлээд та бүхнийг санал бодлоо илэрхийлэхийг хүсч байна.

Б.ЖАРГАЛСАЙХАН: -Би эхэлчих үү?

Н.ЭНХБАЯР: -За тэг, Жаргалсайхан дарга.

Б.ЖАРГАЛСАИХАН: -Тэгэхээр манай нам, гурван нам байсан юм. Үндэсний ардчилсан нам, Эх орон нам, Бүгд найрамдах нам, Иргэний хөдөлгөөн энэ сонгууль шударга биш явагдлаа. Ийм учраас сонгуулийн шударга биш явагдаж байгаа байдлыг таслан зогсоож, энэ сонгуулийг дахин зарлаж хийлгэх, эсвэл энэ шударга бус үйл ажлыг дахиж илрүүлж гаргаж ирж тавья, сонгуулиа шударга болгоё гэдэг ийм асуудал тавиад, бид тайван замаар жагсаал хийж, шаардлага тавья гэдэг ийм хэлцлийг хийсэн юм.

Тэгээд бид дэмжигчдээ нэгдүгээр хорооллоос цуглуулж, тэндээс алхаж ирж, Сүхбаатарын талбай, МАХН-ын байранд ирсэн. Замдаа Сонгуулийн ерөнхий хороонд, ер нь сонгуулийн явцад маш олон шаардлага тавьсан боловч бүр санаатайгаар нэгийг нь ч авч хэлэлцээгүй, шийдээгүй. Энэ шударга бус байдлыг бид сүүлдээ аргаа бараад МАХН-д энэ шаардлагыг тавья. Энэ сонгуулийн маргаан, будлиан, булхайг таслан зогсоогооч ээ гэсэн. Ингээд дөрөв хагаст /16.30 цагт/ албан ёсоор бид цуглаанаа дуусгасан. Тэндээс би цагаан хоолойгоор албан ёсоор зарлаж хэлээд, залуучуудыг чулуу, элдэв юм шидэж болохгүй, одоо ингээд тарцгаая, МАХН-ын байранд цагдаагийн ажилтнуудтай орсон. Тэнд орж үүдэнд нь жаахан зогсож байгаад, МАХН-ын Даш-Ёндон гуайтай тааралдаж, тэнд жаахан ярьж зогсож байгаад тэгээд тэндээс гарч ирээд “За залуучууд аа, МАХН-ын байранд хэн ч алга аа. Бүгдээрээ шаардлагаа маргааш тавина. Өнөөдөр бүгдээрээ талбайд очиж цугларъя” гэсэн. Бараг тэнд шоудахаар шахуу юм яриад, би цагдаагийн ажилтнуудыг гуйж өөрийнхөө баазаас машин татаад, тайз, хөгжим талбай руу гуйж байж татаж оруулсан. Талбай дээрх арга хэмжээний зөвшөөрлийг дүүргийн засаг захиргаанд бид өдөр нь өгчихсөн байсан.

Бид дөрөв хагаст /16.30 цагт/ албан ажлаа дуусгаад, талбайд жаахан байж байгаад тэнд “Энэ асуудлыг одоо ингээд дуусгая”. Тэр үед Элбэгдорж гарч ирээд ярина билээ. “Залуучуудыг ингээд тарцгаая. Би Ерөнхийлөгч, Ерөнхий сайдтай энэ асуудлыг зөвшилцөнө, утсаар ярьчихлаа” гээд зарлаж байхыг нь би сонссон. Тэнд болсон юмыг нь би одоо өөрийнхөө сонссон, үзсэнээрээ л ярьж байна, ний нуугүй ярихад бол. За, ингээд би машин тэргээ тэндээс бүгдийг нь гаргаж холдуулж эхэлсэн. Яагаад? гэхээр нэлээн олон иргэд халамцуу харагдана лээ. Ер нь залуучууд сонгуулийн үр дүнд урьд хоёр шөнө маш дундуур байсан шүү дээ. “Ерөөсөө залуучуудад бол энэ арай дэндлээ гэсэн уур амьсгал бол энэ янзаараа бол сонгууль дуусахад Хувьсгалт нам 60 суудал авах гэж байна цаана чинь бараг” гэсэн яриа газар авчихсан байсан.

Тэгээд тэр урд хоёр, гурван өдөр бэлтгэчихсэн залуучууд маань нэлээн их сэтгэлийн хөдөлгөөнтэй тэр талбай дээр цугларсан харагдсан, ер нь бол тэнд байж байгаа уур амьсгал бол. Тэгэхдээ харамсалтай нь бид ингээд энэ ажлыг тараагаад явахад хэн харин үүнийг цааш нь ингээд үргэлжлүүлэх вэ? Хэн үүнийг ингэж галдан шатаах ажил болгож хувиргав? ерөөсөө.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих