Хятадын сайт руу довтлох нь нэмэгджээ

Хятадын Батлан хамгаах яамны сайт болон цэрэг стратегийн байгууллагын сайт руу гадаадын хакерууд халдлага үйлдэх явдал он гарснаас хойш нэмэгдлээ гэж тус улсын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Ян Юнжунь өчигдөр мэдэгдэв.

Түүний ярьснаар он гарснаас хойш эхний гурван сард холбогдох сайт руу дайралт хийсэн тоо сард дунджаар 80 мянгад хүрсэн байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 4.1 хувиар өссөн үзүүлэлт аж. Ян Юнжунь “Бид улс орнуудтай харилцан итгэлцлийг нэмэгдүүлэх, интернэтийн орон зайн аюулгүй байдлыг хамгаалсан гэрээ хэлэлцээр байгуулах хүсэлтэй байна” гэж онцолжээ.

Хятадын цэрэг батлан хамгаалахын салбарын хөгжил сүүлийн үед өсөн нэмэгдэж байгаагийн хэрээр гадаадын хакеруудын дайралт олшров. “Хятадын талын зэмлэл нь харилцан итгэлцлийг улам ээдрээтэй болгоно. Иймээс бид интернэтийн аюулгүй байдлыг хамгаалсан хамтын ажиллагаа өрнүүлэхийг хүсч байна” гэж Ян Юнжунь цохон тэмдэглэжээ. Гэвч АНУ, Канад, Их Британи, ОХУ гэх мэт цэрэг батлан хамгаалахын салбар өндөр хөгжсөн улсуудын холбогдох сайт руу Хятадын талаас байнга дайралт хийдэг. Гэвч үүнийг Бээжингийн эрх баригчид хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд хараа хяналтгүй хакеруудын хийсэн үйлдэл гэж тайлбарладаг аж.

Т.Арьяа


URL:

Сэтгэгдэл бичих