Nissan Challenge Mongolia 2012 адал явдалт тэмцээн бүхий аялал

Nissan Challenge Mongolia нь баг тамирчдын авхаалж самбаа, хурд хүч, жолоодлогын ур чадварыг сорьсон тэмцээн юм.

“NISSAN CHALLENGE MONGOLIA-2012” тэмцээний багт тавих шаардлага:
- Нэг багт 4-5 оролцогч байх
- Багийн хураамж 50,000 төгрөг
- Ниссан 4х4 автомашинтай байх
- Багт мэргэжлийн авто спортын тамирчид оролцохгүй
- Багууд аяллын явцад өөрсдийн байр, хоол, шатахуунаа хариуцах
- Аялалд оролцох автомашин нь аяллын шаардлага хангах, техникийн бүрэн бүтэн байдлыг онцгойлон хангасан байх

“NISSAN CHALLENGE MONGOLIA-2012” тэмцээний хөтөлбөр:
2 өдрийн туршид газрын зурагтай ажиллах, бартаат замаар аялах, уулын дугуй, олс таталт, багийн мэндчилгээ, асуулт хариулт |тест|, оff-road extreme жолоодлого, техникийн болон жолоодлогын ур чадвар гэсэн 7 төрлийн тэмцээнд багууд өрсөлдөн оноо цуглуулах бөгөөд багийн нийлбэр дүнгээр эхний гурван байрыг шалгаруулж цом болон мөнгөн шагнал гардуулна.

“NISSAN CHALLENGE MONGOLIA-2012” тэмцээний шагнал:

Байр Шагнал
1-р байр 2’000’000₮ + Цом
2-р байр 1’500’000₮
3-р байр 1’000’000₮

Бүртгэл явагдаж байна Бүртгэлийг 4-р сарын 13-ны өдрийн 18:00 цаг хүртэл Ниссан төв дээр бүртгэнэ. Бүртгэлийн маягтыг Ниссан төвийн ресепшинээс хүлээн авна уу.


URL:

Сэтгэгдэл бичих