С.Баяр сонгуульд биш хуриманд бэлдээд завгүй явна

Улстөрийн “тогоонд” бага залуугаасаа л “чанагдсан” экс Ерөнхий сайд С.Баяр дөрвөн охинтой “баян” аав. Тэрээр охидуудынхаа мэдлэг боловсролд тун их анхаардаг бөгөөд гурван том охиноо багаас нь л АНУ-д амьдруулж, нэлээд томоохон сургуулиудад сургасан.

Тиймдээ ч тэрээр өөрийнхөө хувийн амжилтаас илүүтэйгээр охидуудаараа бахархаж, бардамнаж явдаг нэгэн. Түүний том охин Баагий нь өнгөрсөн жил нэгэн томоохон уул уурхайн компанид ажиллах урилгаар эх орондоо ирсэн.

Экс ерөнхий сайд С.Баяр ч охиноо ирэхэд ихээхэн хөл хөөр болсон бөгөөд амьдрах байр, идэх хоол, унах унаа гээд бүхий л зүйлийг нь бэлдэж өгсөн гэнэ лээ. Аавынхаа бахархал бардамнал болсон Баагий бүсгүй ч багаасаа эрдэм номын мөр хөөж, алс холын АНУ-д биеэ даан амьдарч байсан бөгөөд бүхий л зүйлийг бусдын оролцоогүйгээр шийддэг нэгэн аж.

Тэрээр оюутан байх цагаасаа л нэгэн англи залуутай үерхэж байсан бөгөөд тун удахгүй хуримаа хийхээр төлөвлөжээ. Харин асуудал бүхэнд нухацтай хандаж, аавыгаа баярлуулдаг охин нь харь улсын иргэнтэй хуримлах гэж байгаад ноён С.Баяр дургүй байсан ч зөвшөөрөхөөс өөр яалтай. Тиймээс охиныхоо хуримыг зуны эхэн сард АНУ-д хийхээр төлөвлөөд байгаа аж. Хэдийгээр сонгууль дөхөөд улстөрчдийн “шоу” эхэлсэн ч экс Ерөнхий сайдын хувьд охиныхоо хуриманд юу юунаас илүү анхаарал тавьж байгаа гэнэ лээ.

Н.Хувьзаяа  secret


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих