Нутаг минь намайг ХӨГЖИМ ШИГ ХӨГЛӨДӨГ
Завхан аймгийн Идэр сумын соёлын төвийн эрхлэгч, ая зохиогч В.Мягмарцэрэн “Дуулж амьдрах сайхан” нэртэй анхны бие даасан тоглолтоо нийслэлийн иргэдэд толилуулахаар бэлтгэл ажилдаа оржээ. Өчигдөр түүнтэй холбогдож тоглолтынх нь талаар тодрууллаа.
-Сайн байна уу. Таныг тоглолтоо хийх гэж байгаа гэж сонслоо. Тоглолтын бэлтгэл хангагдаж байна уу?
-Бие даасан анхны тоглолтоо нийслэлийн иргэдэд толилуулах гээд завгүй л явна. Тоглолт маань энэ сарын 14-нд Үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд болно.
-Хөдөө орон нутгаас, тэр дундаа сумаас нийслэлд ирж тоглолтоо хийнэ гэдэг амарг үй. Хэзээнээс ая зохиож эхлэв?
-Багаасаа л урлагт элэгтэй хүүхэд байлаа. СУИС-ийн Соёлын сургуулийг төгсөөд нутагтаа очсоноос хойш ая зохиож бай гаа. Миний хичээл зүтгэлээс илүүтэйгээр нутаг ус минь намайг хөгжим шиг хөглөдөг. Нутагтаа би 38 дахь жилдээ ажиллаж байна.
-Таны урын санд хэчнээн бүтээл бий вэ?
-Миний урын санд найм, есөн дуу бий. “Цагаан нуур”, “Лимбэний эгшиг” гэх мэт дууг минь хүмүүс гайгүй мэддэг. Уран бүтээлч хүн байнга шинийг санаачилж, шинэд тэмүүлж байдаг. Сайхан шүлэгт ая хийгээд сум, аймгаасаа хальж, олонд танигдсан хүмүүсээр дуулуулах хүсэл байна. Уран бүтээлийн талаар бодож төлөвлөсөн зүйл их бий.
-Таны тоглолтод ямар уран бүтээлчид оролцох вэ?
-Тоглолтын зохион байгуулагчаар “Очирваань холбоо”, “Ялгуун сан” ХХК, “Этүүгэн” дээд сургууль зэрэг байгууллага хамт ран ажиллаж байна. Тоглолтод гавьяат жүжигчин С.Батсүх, Н.Чулуунхүү, соёлын тэргүүний ажилтан Л.Нарантуяа, “Улаан баатар чуулга”-ын дуучин С.Отгонбаатар, дуучин Б.Мөнхбат, жүжигчин Т.Эрдэнэбаяр нар оролцоно.
Л.МӨНХЧИМЭГ /Mongolnews.mn/
URL: