Мисс Ц. Сансармаа эх орондоо ирж, сургууль нээхээр шийджээ
“Монголын мисс-99” тэмцээний “Алтан эрдэнэ”-ийн өргөмжлөлт мисс Ц.Сансармаа миссүүд дундаа хамгийн их шуугиан тарьдаг нэгэн. АНУ-аас Монголд суугаа бүрэн эрхт элчин сайд Томас Шерьертэй амрагийн холбоо үүсгэн хоёр хүүхэдтэй Солонгос эхнэрийг нь “гээлгэчих” шахсан гээд түүний сенсациуд дуусахгүй.
Жижигхэн биетэй ч фото төрхөөрөө үзэгчдийг шуугиулж чадсан энэ бүсгүй японд порно сэтгүүлийн од болсноор нэр хүнд нь унаад эх орондоо ирэх нүүргүй болсон гэдэг. Гэсэн ч Ц.Сансармаа одоо хүртэл миссийн титмээ нандигнан гэрийнхээ хойморт залдаг гэнэ лээ. Сүүлийн үед түүнийг монголдоо ирэх гэж байна гэсэн мэдээлэл чих дэлслэх болсон. Тэрээр нутагтаа ирж, бүжгийн сургууль нээхийг хүсч байгаа гэсэн шүү.
Д.Отгон www.secret.mn
URL: