Дуучин Б.Амархүү хөтлөгч П.Одгэрэлийг мэдлэг муутай сэтгүүлч гэж боддог
ОХУ-ын “Народныи артист” уралдаанд түрүүлж эх орныхоо нэрийг их гүрэнд дуурсгаж яваа дуучин Б.Амархүү өнгөрсөн жил мэргэжлийн продюссерийн компани нээсэн. Учир нь тэрээр өөрийнхөө тус компаниар дамжуулж монголынхоо чадал, чансаатай залуу хамтлаг дуучдыг дэлхийн тавцанд гаргахыг хүсч явдаг нэгэн.
Харин энэ жил тэрээр “Universe best songs” наадмын шүүгчээр ажиллах болсон нь үүнтэй холбоотой бөгөөд тэрээр дэлхийд гаргах чансаатай залуучуудыг энэ уралдаанаас ч хайж байж болох. Дуучин Б.Амархүү таван жилийн өмнө “Народныи артист” наадамд түрүүлмэгцээ Буриад Улсын Ардын Жүжигчин гэх хүндтэй цолыг хүртсэн гэдэг.
Гэвч энэ нь худлаа бөгөөд тэрээр хэлэхдээ “Би хэзээ ч өөрийгөө Буриад Улсын Ардын жүжигчин гэж ярьж явдаггүй. Би бол Буриадын гавъяат жүжигчин, Монголын СТА. Харин намайг Ардын жүжигчин гэж яриад байдгийн учир нь мэдлэг муутай сэтгүүлчдээс болсон хэрэг. Тэрнээс биш би Ардын жүжигчин болоогүй” хэмээн ярьжээ.
Гэтэл түүнийг “Universe best songs” наадмын хөтлөгч П.Одгэрэл үзэгчдэд зарлах болгондоо Буриад Улсын Ардын жүжигчин гэж танилцуулдаг бөгөөд саяхан тус наадмын гуравдугаар шатны шалгаруулалт эхлэхэд тэрээр мөн л ийнхүү зарласан аж. Харин энэ үед дуучин Б.Амархүү хөтлөгч бүсгүй рүү харж ёжтой гэгч нь инээмсэглэн толгой сэгсэрч байгаа харагдсан. Тэгэхээр энэ мэтчилэн түүний мэдлэг муутай сэтгүүлч гээд байгаа нь хөтлөгч Одгэрэлд бүрэн хамааруулж хэлсэн үг бололтой.
Н.Хувьзаяа secret
URL: