Т.Бадамжунай сайдын “эротик” зөвлөгөө

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Монгол улсын Засгийн газрын цом 2012” тэмцээн 4 дүгээр сарын 6-8-ны хооронд болж байгаа билээ. Энэхүү тэмцээн нь зөвхөн төрийн албан хаагчдын дунд болдог бөгөөд найм дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа юм. “Засгийн газрын цом 2012” тэмцээнийг энэ удаад Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам зохион байгуулж байгаа юм.

Тэмцээнд зориулж тус яамнаас хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хөгжлийн үзүүлэлтийг харуулсан “Засгийн газрын цом 2012” нэртэй, 23 нүүр танилцуулга бүхий номыг гаргажээ. Тус номонд хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хөгжлийн үзүүлэлтээс илүү шал өөр нэгэн зүйл анхаарал татаж байлаа. Тэр бол Т.Бадамжунай сайдын спорт “эротик” зөвлөгөө юм.

Тэрээр тэмцээнд оролцох баг тамирчид болон номтой танилцах хүмүүсийг хөгжилтэй байгаасай гэж бодсон бололтой. Тэрээр ихэвчлэн +18 бүхий утга агуулгатай онигоо, хошин зөвлөгөө, үг, өгүүлбэрийг сонгон номондоо оруулжээ. Ингээд түүний “эротик” зөвлөгөөтэй танилцацгаая.

-       Жүдо бөхийн тэмцээн дээр зөвлөгөө өгч байгаа нь:

  1. Яваад өгөөч
  2. Түргэн хөдлөөч
  3. Түргэн боогооч
  4. Чи яагаад байгаа юм бэ?
  5. Одоо хийгээчээ
  6. Бариад аваач
  7. Тавиулаач
  8. Сэгсрээд хийгээч
  9. Араас нь сайн мордоод хий
  10. Сайн тэврээд дараач

11.   Урдаас нь түлхээч

  1. Салтайнаас нь гараад дараач
  2. Хойноос нь хийгээч

14.   Бөгсөө сайн оруулаач

  1. Бөгсөө хаяач

-                    Сагсан бөмбөгийн секс ярилцлага:

Барууны нэгэн сэтгүүлч хүүхэн орчин үеийн эмэгтэй тамирчдын сексийн амьдралын тухай жижигхэн өгүүлэл бичжээ. Тэгээд нэг сагсчин эмэгмэйгээс ярилцлага авсан байна.

Сэтгүүлч: – Та ямар байрлалд үзэх дуртай вэ?

Сагсчин: – Би зогсоогоосоо үзэх дуртай.

Сэтгүүлч: – Уучлаарай жаахан эвгүй асуулт асууя. Та хаанаас өндөр партнер олдог юм бэ?

Сагсчин: – Аан, би доор нь сандал тавьчихдаг юм.

Сэтгүүлч: – Тэгвэл та хамгаалах эм хэрэглэдэг үү?

Сагсчин: – Мэдээж. Би залуугийн нүдрүү нь харж байгаад, нүд нь эвгүйтээд ирэхээр нь сандалыг нь өшиглөөд л болоо! гэжээ.

-                  Хөл бөмбөг ба хүүхэд:


  1. Олон хүнтэй унтаж, замбараагүй явдлаас олдсон хүүхдийг бурангийн цохилтын бужигнаан дундаас олдсон гоол.
  2. Төлөвлөж байгаад жирэмсэн болохыг 11-ын цохилтоос орсон гоол.
  3. Нэг залуутай яахын аргагүй хийгээд олдсон хүүхдийг нэгийн эсрэг нэг гараад гоолдсон гоол.
  4. Жирэмсэн болчих вий гэж бодсон ч хариуцлагагүй байдлаасаа болоод хүүхэдтэй болчихвол отон тоглолтоос орсон гоол гэнэ.
  5. Бэлгэвч, бусад хамгаалалт хэрэглээд байхад хүүхэдтэй болчихвол хаалттай цохилтоос орсон гоол.
  6. За тэгээд хамаатан садан ч юм уу, санаанд оромгүй хүнтэй унтаад хүүхэдтэй болчихвол авто гоол.
  7. Нөхөр нь эзгүйд олдсон хүүхдийг хамгаалагч нарын алдаанаас болж орсон гоол.
  8. Нэгэнт олдсон хүүхдээ авахуулчихвал шүүгч нар тооцоогүй гоол.
  9. Зохиомол аргаар үр суулгуулсныг “handball” буюу гараар орсон гоол гэдэг гэжээ.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам “Засгийн газрын цом 2012” хэмээх өөрсдийн гаргасан номондоо энэ мэтчилэн эротик зөвлөгөө, оруулах шаардлагатай байсан үгүйг нь хэлж мэдэхгүй юм. Ямартай ч төрийн өндөр албан тушаалтай хүн энэ зэргийн зүйл нийтлэх нь зохисгүй хэрэг мэт. Уншигчид өөр, өөрийнхөөрөө хүлээн авах биз ээ.


URL:

Сэтгэгдэл бичих