Хурц Германд хүргэгдвэл монголчууд их юм дуулна даа

Европын холбооны нутаг дэвсгэр дээр гэмт хэрэг үйлдсэнийхээ төлөө Лондон хотод баригдаад нийтдээ 7 удаагийн шүүхээр ороод байгаа Батын Хурц хэмээх иргэнээ буцааж авах гэж  монголын төр засаг туйлаас мэрийж байгаа тухай зөвхөн үндэсний биш олон улсын хэвлэл мэдээллээр ихээхэн шуугиж байгаа энэ үед миний бие нэлээд хүч гаргасны эцэст улс төрийн золиос болж амиа алдсан иргэн Д.Энхбатын эхнэр, хадам эгч нартай холбоо барьж  сонирхсон асуултнууддаа хариулт авсан юм. Тэд нартай ярилцсаны дараа  тун ч их зүйлийг ойлгож авснаа чадан ядан дүрслэхийг хичээе! Талийгчийн хоёр хүү, эхийнхээ хамтаар Герман улсад  aжиллаж амьдарч байгаа бөгөөд тус улсын иргэншлийг хүсэхэд татгалзах үндэслэл байхгүй гэдгийг ойлгож авлаа. Аав нь монгол улсад муу нэртэй луу данстай байсан гороо амсаж улс төрчдийн бузар бодлогын овоо хараанд өртөж зуурдаар амиа алдсанд гомдсондоо энэ хөөрхөн хоёр хүү хүний нутгийн ивээлд орж байгааг  дуулаад эрүүл энх тунх, аз жаргалтай  өсөн дэвжээрэй гэхээс өөр юм хэлж чадсангүй. Үндэсний аюулгүй байдлын хорооны даргыг минь хурал зөвлөгөөнд урьж, хулхидаад барьсан явдал хууль бус учраас суллах ёстой гэж ажлын албаныхан үзэж байгаа юм байна.

Тэгвэл тэр Хурц гуай Францад ирчихээд өөрийн найз ч юмуу нууц ч юмуу бүү мэд Туул гэгч хүүхнээр дамжуулан Цэрэнчимэдийг ( талийгчийн танил) олж уулзаад талийгчийг дуудуулж барьсан нь хулхидсан хууль бус баривчилгаа биш байсан юм болов уу. Дипломат паспорттай байхад нь баривчилсных төлөө Лондонг буруутгах ганцхан л шалтаг  Монгол төрийн нүүрийг халхлаад байгаа юм бол хувийн журмаар зорчиж байгаад баригдсан бол зөнд нь хаях байсан юмуу яах байсан юм . Иргэд чинь хэрэг хийгээгүй байж энд баригдахад нь илүү дутуу зардал гаргаж өмөөрөх нь битгий хэл, мэддэг ч үгүй байж энэрэнгүй ардчилсан хүний төлөө нийгмийн царай гаргаж жүжиглэх хэрэг байнуу олон улсын тавцанд,өөе. Хууль цаазаа мөнгөтэй нь зэврээж, хахуулийн өтөнд хамаг албатаа бариулчихсан , олигархчууд төрийн эрхийг монопольчилсон ардчилал биш анархизм нийгмийг цогцлоож байгаагаа нуух шаардлага байхгүй болсныг гадаадын хэвлэл мэдээлэлд бичдэг болоод удаж байна.

Дипломат халдашгүй эрхтэй Хурцыг хэрэг хийчхээд байхад , хийгээгүй гэж үзэж байгаа юм бол нэгмөсөн хүн хулгайлсан дөрвөн ажилтангаа дипломат статустай явсийм бүгд, хэрэг хийгээгүй тэд, юун олон улсын баривчлах ордер, ёстой хуцваа гээд европ тивтэй нэг хэрэлдвэл зүгээрдээ, уучлал муучлал гуйж мулгуйтаж байхаар. Уучлал гуйсан юм одоо наад нөхрийг тавиад явуулчих гэж хэлнэ гэж бодоо юу даа . Үгүй л болов уу гэж би хувьдаа бодох юм. Талийгчийн эхнэртэй Герман улсын дотоодын яамнаас төлөөлөгч ирж олон цагийн ярилцлага авсан байна. Нөхрөө шоронгоос гараад амьд байх 70 хоногийн хугацаанд сонссон аймшигт юмсыг бүгдийг нь дамжуулсан, мөн холбогдох бичиг баримтуудыг бүрдүүлж өгсөн гэдгээ надаас нуусангүй. Зайсанд байрлах хорихын эмнэлэгт шоронгын эмч нар хоорондоо  *Энхбат эндээс гараад 2 сар амьд тэсчихвэл бидэнд хамараахгүй* ухааны  юм ярьж байсан гэдгийг энд дурдахад илүүдэхгүй болов уу. Тэгэхээр хууль чандлан биелүүлэх тал дээрээ толгой цохиж явдаг Герман улс тэр Хурцыг авахгүй гэж хэлэхгүй л байх , барьсан хүнээ нэхвэл Англи улс өгч л таарна аричуудад.

Тэртэй тэргүй дарга нар эхнэр, хүүхэд , хамаатан садангууддаа мундагдаад гаргаад өгдөг, эсвэл худалдаж авч болоод байдаг Дипломат паспортны нэр хүнд гэж юу байхав. Ингэхэд нээрээ дипломат паспорттай хар тамхи зөөж байгаад баригдсан элчингийн  ажилтнаа  хэрэг хийгээгүй гэж өмөөрлүү, яалаа санахгүй байх чинь. Франц улс Хурцыг нэхэж монголыг зовоохгүй гэснийхээ шанд манай улсын ураны ордыг эзэмших гэрээнд гарын үсгээ мутарлаад Канадыг жийсэн сурагтай , энэ тухай Хурцын өмгөөлөгчийн хэлсэн үгнээс тэгж ойлгогдлоо. Тэгвэл англичуудад биржийн самбар дээрээ монголын баялгыг гэрэлтүүлэх болсон нь багадаад байгаа юм болов уу, хаялгаа голоод Хурцыг германчуудад тушаачихвал яанаа, Анжэла Меркэль манай улсын засгийн газрын албыг давхар хашна гэвэл бултах газаргүй зөвшөөрчих гээд байнаа даа, янз нь. Энэ Хурц ийм үнэ цэнэ хүрээд түүнийг суллуулахын тулд юугаа ч хайрлахгүй Монголын төр засаг юунд ингэтлээ санаа тавиад байгаа юм болоо. Иргэндээ ийм хайртай болциймуу гэхээр тийм бишээ, энэ улсад  эх орны хайр дутагдсан гурван мянган иргэн өөрсдийгөө болгоод хараар аж төрж байна.

Энд л миний нөгөө яриад байгаа зохион байгуулалттай аллаганы үнэр ханхлаад , энэ Хурц л тэр хиншүүнд нэлээд дуниартчихсан байгаа нь мэдрэгдээд байна даа. Талийгчийн эхнэр Герман улсын талаас Хурцыг ирүүлж нөхрийг нь ямар зорилгоор хулгайлж монголд аваачиж яаж тамлан зовоож  амь насыг нь егүүтгэснийг байцаалгах хүсэлтэй бөгөөд чухам хэн гэдэг албан тушаалтнууд  баривчилж , хулгайлах үүрэг даалгавар өгсөн бэ гэдгийг тодруулж өгөхийг хүссэн бөгөөд эцэст хэлэхэд хүнд хор өгч цааш нь харуулчихаад , өвчнөөр үхчихлээ гэж ард түмэнд ойлголт төрүүлэх гэсэн явдлыг буруушаагаад нөхрийн минь нэрийг энэ зохиомол хэргээсээ салгаж нэрийг нь цагаатгуулахыг хүсэж байгаа юм.  Хурц германы шүүхийн өмнө очвол захиалга өгөгч албан тушаалтнуудын нэрс тодрох магадлалтай бөгөөд  үүнээс улбаалан  талийгаач С.Зоригийн алуурчид, аллагын захиалагчид илрэх магадлал ихтэй байгаа бөгөөд нийт монголын ард түмэн үүнээс өөрийг хүсээгүй гэдэгт бат итгэлтэй байна. Д.Энхбатыг С.Зоригийн аллаганд буруутган хэрэг  хүлээлгэж дөнгөхгүй болохоороо өчнөөн мөнгө амлаж Цагаан шонхорын Энхтайваны захиалгаар болгон гүтгүүлэх гэж оролдсон гэж байгаа, тэхээр Энхтайванд хэн гэдэг дайсан байгаа нь бас тодрох учиртай. Үйл явдал цаашид яаж өрнөхийг чих тавин хүлээе дээ, энэ сарын 18 нд сүүлийн шатны шүүх хурал гэлүү, та минээ.

Хурцыг баатар мэтээр төсөөлж бичдэг зарим нэгэнд зориуд нэг зүйлийг цохоод хэлчий, өөрийнхөө хань ижил, ах дүү, аавыгаа хилс хэрэгт гүтгүүлж , тамлуулан зовоолгож байж нөгөө ертөнц лүү зуурдаар илгээгдчихвэл барьж, хулгайлж ирсэн хүнийг нь баатар болгоод сулла гэж хашгирхыг чинь харъя, за. Миний хувьд тэр баатар чинь даргын өгсөн буруу тушаал биелүүлсэн , биелүүлснийхээ төлөө тушаал ахисан , одоо тэгээд буруу хэрэг хийснийхээ төлөө баригдчихсан байгаа , баригдсан шалтгааныхаа төлөө мэдүүлгээ үнэн зөв өгчихвөл монголын нийт ард түмэнд төрд бугласан идээ бээрийг шахан зайлуулахад тус болох гавъяа байгуулах нэгэн бөлгөө гэж бодож сууна. Харамсалтай нь тэгж чадахгүй өчүүхэн амьтан байхдаа , чааваас.

Олигархи Эртний грек гаралтай үг. Улс орныхоо төлөө бус зөвхөн цөөхөн тооны  бүлэг хүмүүс эрх ашиг, сонирхолдоо  нийцүүлж төрийн эрхийг барих хэлбэр.

Анархизм Эртний грек гаралтай үг. Хүн хүнээ шударга бусаар дарлан мөлжиж, нийгмийн идэвхийг илт боомилсон чөлөөт эрхт засгийн эрхийг тунхаглагч улс төрийн ухааны нэг хэлбэр. Жишээ нь : Oдоогийн Сомали улс.

Блогч: Өгөөмөр
Блог: Өгөөмөр блог


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих