Д.Баяртогтох: Азийн топ модель болчихлоо. Одоо маркетингаар амжилт гаргана
Эрэгтэй загвар өмсөгчдөөс Азийн тол модель хэмээх нэр хүндтэй шагналын анхиы эзэн болсон Д.Баяртогтохтой ярилцлаа.
-Юуны өмнө Азийн топ модель болсонд баяр хүргэе. Өөрийгөө дэлгэрэнгүй танилцуулахгүй юу?
-Баярлалаа. Би Монген коллежийг 2003 онд төгссөн. Мөн 2007 онд “MIU” олон улсын дээд сургуулийг Биотехнологич мэргэжлээр амжилттай төгссөн. Харин загварын ертөнцөд дээд сургуулиа төгсөөд орж байлаа. “Монгол модель” агентлагийн гэрээт загвар өмсөгч. Үндсэндээ загварын ертөнцөд ороод таван жил болж байна. Загварынхан фэйшн, фото модель гэсэн хоёр төрлөөр ажилладаг. Миний хувьд хоёуланг нь хослуулаад явж байна.
-Саяхан Азийн топ модель болоод ирлээ. Тэмцээний тухай ярихгүй юу?
-Манайд загвар өмсөгчдийн дунд албан ёсны тэмцээн маш ховор болдог. Ихэнх нь шоу байдаг. Жилдээ ганц болдог нь “Гоёл” наадам. Гэхдээ шинэ залуу, чадвартай моделио харахаас илүүтэй хэн нь олон жил загвар өмсөж байна вэ гэдгээ шалгаруулах гээд байдаг. Тэдэндээ топоо өгдөг. Энэ нь жаахан харамсалтай л даа. Харин сая Солонгост болсон тэмцээнд Азийн 20 орны төлөөлөл оролцох байсан ч 18 улсын загвар өмсөгч оролцсон. Үнэхээр өргөн хүрээг хамарсан, том тэмцээн байлаа. Тэмцээн урьдчилсан, үндсэн гэсэн хоёр шалгаруулалттай байсан. Шүүгчдийн бүрэлдэхүүнд Монголоос Д.Болормаа багш багтсан. “Asian new face model contest” буюу Азийн шинэ дүр гөрх шалгаруулах, Азийн топ модель шалгаруулах тэмцээн байлаа. Ерөнхийдөө тайзны техник, үзэгчдийг хэрхэн татаж байгаа, тухайн хувцсаа хэр зэрэг амилуулж байна вэ гэхчлэн үзүүлэлтүүдийг харгалзан үздэг юм билээ. Урьдчилсан шалгаруулалтын дараа Д.Болормаа багш “Солонгос, Малайз, Филиппин, Хятадын моделиуд их хүчтэй байна. Үндсэн шалгаруулалтад зургаан модель үлдэнэ. Нэг нь чи шүү. Хичээгээрэй” гэсэн. Тэгэхээр нь урам ороод бусад загвар өмсөгчдийн алхааг дэлгэцээр анхааралтай ажиглаж байлаа. Шударгаар хэлэхэд алхааны хувьд миний алхаа тэднээс ялгарч байсан. Илүү байгаагаа мэдэрч байсан. Харин бие бялдрын хувьд тэд нар гоё харагдаад байдаг. Гэхдээ тэмцээний маань гол үзүүлэлт техник, тайзны алхаа байсан учраас тун амжилттай оролцоод ирлээ.
-Монголоос хэдүүлээ явсан бэ. Мөн тэмцээнд оролцох эрхээ хэрхэн авав?
-Манайхаас долоон модель оролцсон. Хоёр эрэгтэй, таван эмэгтэй явсан юм. Азийн нэр хүндтэй тэмцээнд оролцох эрхээ “Face of Mongolia” тэмцээнд оролцож түрүүлээд авсан. Уг тэмцээнийг Монгол дахь Солонгосын моделийн холбоо болон “BBQ” компани хамтран зохион байгуулдаг. Тэмцээнд явахдаа болон ирчихээд байхдаа нэг зүйл бодсон. Юу вэ гэхээр Монголд загварын агентлаг олон байна. Загвар өмсөгчид нь өөрийгөө гадаадын тэмцээнд тэр бүр сорихгүй байна. Нэг бол эндэх карьертаа ханачихсан байдаг юм уу. Харин би тэмцээнд явж ирчихээд Монголд явагдаж байгаа шалгаруулалтад олон хүн оролцоосой, өөрийгөө сориосой гэж бодсон. Миний сая оролцсон тэмцээнээс топ модель гэсэн шагналыг Монголд анх манай багш Д.Болормаа 1997 онд авчирч байсан. Түүнээс хойших, дээрээс нь эрэгтэй загвар өмсөгч гэдэг утгаараа Азийн топ болсон анхны модель нь би болж байна. Эмэгтэйчүүдээс загвар өмсөгч Х.Оюунгэрэл оролцоод Азийн хатан хаан болоод ирсэн. Ер нь манайхан сүүлийн үед тун амжилттай оролцож байгаа.
-Гадны моделийг харж байхад манай загвар өмсөгчдийн давуу болон сул тал нь юу байх шиг харагдсан бэ?
-Япон, Солонгосын ч юмуу бусад орны моделиуд бие хаа сайтай ч яс жижигтэй. Эсвэл царай сайтай ч тайзны техник муутай байдаг. Харин манай моделиуд өөрийгөө жигд хөгжүүлсэн байдаг юм шиг ээ. Мөн гадныхан зурган дээр сайхан гардаг хэдий ч ердийн үед тэгтлээ хүний анхаарал татаад байхааргүй. Олон удаагийн гоо сайхны мэс заслын аргаар дүр төрхөө бүрдүүлсэн байдаг. Гэтэл манайхан оригоороо шүү дээ. Энэ мэтчилэн давуу тал ихтэй. Тайзны техник ч тэр, зурган дээр ч тэр сайн юм билээ.
-Эрэгтэй хүн эмэгтэйчүүдийг бодвол загвар өмсөх нь бага байдаг. Таны хувьд яаж яваад загвар өмсөгч болсон бэ?
-Би 2002 онд Солонгосын “Загварын ертөнц” киног үзэж байсан юм. Тэр киног үзээд л загвар өмсөгч болох юмсан гээд бүр бодчихсон байлаа. Гэхдээ намхан байсан учраас боломжгүй юм байна гээд бодчихсон. Уг нь эрэгтэй модель 180 см-ээс дээш, эмэгтэй модель 175 см-ээс дээш өндөртэй байвал загварын, түүнээс доош өндөртэй бол фото модель болдог. Тэрийг нь тухайн үед мэддэггүй байсан. Тэгээд ч оюутан байсан учраас хичээл ихтэй, байнга завгүй байдаг байлаа. Харин сургуулиа төгссөний дараа буюу 2007 онд нэгэн арга хэмжээн дээр Д.Болормаа багштай танилцсан. Тэгээд менежер нь надад “Загвар өмсөгч болох сонирхолтой юу. Манай агентлагт ажиллахыг урьж байна” гэсэн. Тэгэхээр нь загвар өмсөгч болох хүсэлтэй тухайгаа хэлсэн. Тэгсэн чинь надад “Чиний өндөр хангалттай. Дээрээс нь гадаад төрх чинь өвөрмөц юм чинь амжилт үзүүлж чадна” гэлээ. Ингээд л “Монгол модель” агентлагийн загвар өмсөгч болсон доо. Анх тайзан дээр гарахад ямар ч туршлагагүй байлаа. Нас ч гэсэн жаахан оройтож орсон. Одоо би чинь 27 настай. Хөгшнийхөө тоонд орно шүү дээ. Гэхдээ хүн өөрөө хичээвэл бүхнийг чадна гэдэгт итгэдэг. Тиймдээ ч амжилт үзүүлээд явж байна.
-Намхан байхдаа өндөр болох гэж янз бүрийн зүйл хэрэглэж байв уу?
-Ёстой үгүй. Байгалийн жамаараа л өсчихсөн. Яахав хичээлдээ явахын зэрэгцээ сагсан бөмбөг тоглодог байсан маань нөлөөлсөн байж магадгүй. Сагсан бөмбөгийг өндөр болъё гэж тоглож байсангүй. Ямар ч байсан спортоор хичээллээд, эрүүл, зөв хооллож байя гэсэн үүднээс тоглодог байсан.
-Зөв хооллолт гэснээс хоолны дэглэм барьдаг уу?
-Айхтар хоолны дэглэм бариад байдаггүй. Гэхдээ загварын ч тэр, фотогийн ч тэр моделиуд тайзан дээр хувцас үүрэх чадвар, биеийн хөгжил шаарддаг. Тэр утгаараа фитнесээр тогтмол биш юмаа гэхэд тодорхой хугацаанд хичээллэдэг.
Харин фитнесээр хичээллэж байхдаа сайн идэх хэрэгтэй. Тэгэхгүй бол ядарна, турна. Өдөрт дөрвөөс таван удаа багаар хооллодог. Эрүүл хооллолтын хувьд өөх, тостой хоол идээд байдаггүй. Харин давс бага хэрэглэнэ шүү. Түүнээс бусдаар эрчүүдийн адил л хооллодог юм. Цуйван, хуушуураа идээд явна даа.
-Эмэгтэй моделиудын хувьд тодорхой биеийн харьцааг үзүүлэлт болгодог. Эрчүүдийг юугаар нь тодорхойлдог юм бол?
-Ерөнхийдөө өндөр нь заагдчихсан байдаг болохоор тухайн моделийн биеийн харьцаа яснаасаа хамаараад өөр, өөр байдаг. Булчингууд тодорхой хэмжээний ялгаралттай байх хэрэгтэй. Түүнээс хэт бадируун байж болохгүй. Дээрээс нь нүүрний зөв төрхтэй, арьс аятайхан байх хэрэгтэй гэсэн шалгуур бол байдаг.
-Гоо сайхандаа анхаарч салоноор үйлчлүүлдэг үү?
-Учиргүй гоо сайхны салоноор яваад байдаггүй. Оройдоо гүн цэвэрлэгчээр нүүрээ цэвэрлээд, тас түрхээд унтчихдаг.
-Зодоон цохион хийх хориотой биз?
-Гадуур явж байхад загварын эрчүүдийг залуус албаар өдөж, хоргоох явдал гарна л даа. Яахыг нь харья гэж боддог юм шиг байгаа юм. Гэхдээ манай “Монгол модель” агентлаг загвар өмсөгчдийнхөө хүмүүжилд онцгой анхаардаг учраас асуудалтай орооцолдоод байдаггүй. Багш маань аливаа асуудал тулгарахад ярилцаад бүр болохгүй бол зугтаа гэж захидаг. Учир нь гадаад төрх их чухал. Манай агентлагийн нэгэн модель өөдөөс нь зодолдолгүй хүнд цохиулаад уруулаа сэтлүүлчихсэн. Тэрнээс болоод загвараа хаяж байх жишээтэй.
-Эрчүүдийн үнэлэмж эмэгтэйчүүдийнхээс ямар байдаг вэ. Цөөхөн учраас үнэлгээ өндөр байдаг уу?
-Манайд төдийгүй дэлхийн хэмжээнд эрэгтэй нь эмэгтэй моделийнхоо ард явдаг. Гэхдээ хүн өөрөө хичээх юм бол зөндөө боломж урд нь байдаг. Манайд гэхэд эрэгтэй модель цөөхөн ч гэлээ тэдний орон зай их байна шүү дээ.
Жишээ нь манай агентлагт гэхэд А зэрэглэлийн модель өндөр үнэтэй. Сая манай найзууд тоглоод “Одоо чи Азийн топ болчихсон юм чинь клип рекламанд өндөр үнэтэй тоглоно биз дээ” гэж байсан. Мэдээж хэрэг би өөрийгөө тодорхой хэмжээнд үнэлж л таараа.
-Эрчүүд тайзан дээр дотуур хувцастай гарах ч юм уу ерөнхий шалгуур гэж байх уу?
-Эмзгтэйчүүдийг бодвол мэ-дээж харьцангуй бага. Бүсгүйчүүд маань уены хувцас, дотуур хувцао тай тайзан дээр гарах нь тогтеон шалгуур байдаг бол эрчүүдийн хувьд үерээд л цэәж нүцгэн гарна.
-Ажлаар гадагшаа их явна биз?
-Америкт болсон Монголын соёлын өдрүүдэд явж байсан. Шанхайд экспод оролцож байлаа. Сая Солонгос явчихаад ирлээ. Харин эх орондоо Цөөн хэдэн тэмцээнд орж байсан. Угаасаа ороод байх тэмцээн, уралдаан болоод байх нь цөөн.
-Загвар өмсөгчдийг харж байхад харьяалагдаж байгаа агентлагийнхаа мэдэлд бүрэн орчихсон юм шиг харагддаг. Гэрээний хувьд ч гэсэн?
-Хэдийгээр агентлаг дээрээ байнга очоод байхгүй ч гэлээ өөрийнхөө агентлагийн модельтой илүү дотно байгаа нь ажиглагдаад байдаг. Тэдний хооронд өрсөлдөөн байна. Гол нь олон агентлагийг нэгтгэсэн холбоо гэж байх хэрэгтэй байх. Магадгүй би энэ холбоог байгуулчих ч юм билүү. Би хийхгүй бол хэн хийх вэ, одоо хийхгүй бол хэзээ хийх вэ гэсэн үг байдаг. Тэрэн шиг хэн нэгэн хэзээ нэгэн цагт энэ ажлыг хийх л байх. Гэрээний хувьд бүх модель агентлагтайгаа тохирох юм байна. Түүнийгээ гэрээгээр тохирно. Мэдээж хэрэг модельдоо ч тэр, агентлагтаа ч тэр харилцан ашигтай гэрээ байгуулдаг.
-Сая Азийн топ модель болоход ямар шагнал дагалдсан бэ?
-Цом өгсөн. Солонгост загвар өмсөх нээлттэй эрх өгсөн. Тэмцээний дараа шүүгчид “Чи киногоор явбал яасан юм бэ. Амжилтад хүрэх боломжтой байна шүү” гэж байсан. Харин мөнгөн шагналын хувьд анх тэмцээнд орохдоо топ болвол өндөр шагналтай байдаг байх гэж бодож байсан ч их ч биш, бага ч биш мөнгө өгдөг юм билээ.
-Манайхан Азийн тэмцээнд ороод хоосон ирэхээ больчихож. Одоо эндээсээ ахиж, цаашаа өрсөлдөж болдоггүй юм болов уу?
-Манайхан загварын гэхээсээ илүүтэй миссийн тэмцээнд их оролцож байгаа. Азиасаа миссийн тэмцээнд оролцоод хоосон ирэхгүй л байна. Харин одоо сайн бэлдэж байгаад “Дэлхийн мисс”, “Дэлхийн мистер”-т амжилттай оролцох хэрэгтэй. Манайхаас “Дэлхийн мистер”-т манай агентлагийн Галбадрах оролцоод чамлахааргүй амжилт үзүүлээд ирж л байсан. Одоо өшөө илүү бэлдэж оролцох хэрэгтэй байна.
-Загвар өмсөхийнхөө зэрэгцээ ямар ажил хийж байна вэ?
-Би “Орэл” банкинд Маркетингийн менежер хийдэг. Сая загварын ертөнцдөө амжилт үзүүлчихлээ. Одоо маркетингаар амжилт үзүүлэхийн төлөө хичээж ажиллана даа.
С.АЛТАНЦЭЦЭГ
URL: