Увсын иргэд өлсгөлөн зарлав
Увс аймгийн Бөхмөрөн сумын хэсэг иргэд өчигдөр оройноос өлсгөлөн зарлажээ.
Тус сумын “Хар алт” багийн нутаг тэр чигтээ ЭБЭХЯ-наас Канадын “CGBEM” компанид олгосон ашигт малтмалын хайгуулын лицензийн талбайд багтсан нь ийнхүү иргэдийн дургүйцлийг хүргэсэн юм байна.
“Хар алт” багийн 2000 гаруй иргэн малын бэлчээргүй болоод байгаа бөгөөд иргэдийн эсэргүүцлийг аймгийн удирдлага хүлээж авахгүй байгаа учир ийнхүү өлсгөлөн зарлахад хүрлээ” гэж тэд мэдэгдэж байна.
Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Ашигт малтмалын хуулийг эргэж харах зайлшгүй шаардлагатай гэдгийн нэг жишээ энэ юм.
Х.Сайхан
URL: