Бурхан Халдун уулыг дэлхийн өвд бүртгүүлнэ

Байгаль орчин аялал жуулчлалын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн хороо хамтран Бурхан Халдун уулыг ЮНЕСКО-гийн дэлхийн байгалийн өвд бүртгүүлэхээр баримт бичиг боловсруулж байна.

Бурхан Халдун уулыг Чингис хааны төрж, өссөн нутаг, дэлхийн анхны тахилгат уул гэдгээр нь дэлхийн өвд бүртгүүлэх аж.

Ингэхийн тулд ирэх арванхоёрдугаар сар гэхэд материалаа Дэлхийн өвийн хороонд өргөн барьсан байх ёстой бөгөөд ингэснээр Олон улсын байгаль орчныг хамгаалах холбоо тухайн газарт очиж, судалгаа хийн, үр дүнг танилцуулж, Дэлхийн өвийн хорооноос тухайн газрыг бүртгэх эсэхийг хэлэлцэж, шийдвэрлэх юм байна.

“Нийгмийн толь” сонин


URL:

Сэтгэгдэл бичих