Өмнөговийн тагнуул,цагдаагийнхан урд хөршийн компаний халаасанд “оржээ”
Дэлхийн улс орнуудад тагнуул цагдаагийн байгууллагад ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан хүн доод тал нь таван жилийн дотор гадны ямар нэгэн компани пүүсэд ажиллахыг хуулиар хориглодог. Тэгвэл манайд тэтгэвэрт гарах эсвэл ажлаасаа халагдаад л маргааш нь гадны компанид зөвлөх, менежер хийгээд явж байх болсон. Үүний хамгийн тод жишээ нь “Бороогоулд” компанийнЗасгийн газартай харилцах албаны дарга генерал Д.Сандаг байна. Цагтаа манай тагнуулын газрыг удирдаж байсан энэ хүн албан тушаалаа өгөөд л маргааш нь Канадын компанид сардаа тавансая төгрөгийн цалинтай ажилд орчихсон.
Ингэж манай нууц нүд чих болсон хүмүүс маань эргээд тагнаж чагнаж байсан орныхоо төлөө морь нохой мэт зүтгэж байгаа жишээг Өмнөговь аймгаас харж болно. Салхи хагалсан хүн нь өдгөө Хятадын хөрөнгө оруулалттай “Чинхуа-МАК” компанийнхил гааль хариуцан ажиллаж байгаа цагтаа аймгийн Тагнуулын хэлтсийн дарга явсан Н.Александр юм. Түүний араас хэлтсийнх нь орлогч дарга Ж.Ганхүү бас тэр компанид орсон. “Чинхуа-Мак” компанийнзахиргааны байранд хөл тавьдаг хоёрхон Монгол хүн бол тэд, өөр хэнбугай ч байсан оруулдаггүй гэж байгаа. Бүр тагнуулд ажиллаж байхдаа л Хятадуудтай холбоотой, явж гэрт нь урд хөршийнхөн олон сараар байрлаж хонож өнждөг байжээ. Дараа нь тагнуулын хэлтсийн хүний нөөцийн менежер Ц.Баяраа, жолооч Г.Өлзий гээд бүгд л нүүрс гаргадаг хятад компанид шингэсэн. Тэд 4-6 мянган юань буюу сардаа 1.2 сая төгрөгийн цалин авдаг гэсэн. Тагнуулыхны араас цагдаагийнхан бас хятад компани бараадаад эхэлсэн. Өмнөговийн цагдаагийн хэлтсийн орлогч дарга байсан Равдагдорж, Цэвэгдорж нар бүгд хятад захирлаас цалин авдаг хүмүүс болон хувирсан. Зарим нь бүр хятад хүргэнтэй болжбайгаа сурагтай. Социализмын үед хятадын эсрэг үзэлтэйгээрээ гайхагддаг байсан өмчийн төлөөлөгч Батсайхан охиныхоо хуриманд очихоор урд хөршийг зорьжээ. Хүргэн нь Улаанбаатарын бүх цахилгаан шатыг хариуцдаг гэх Хятадын хөрөнгө оруулалттай “Лифт” компанийнзахирал аж. Манай урд хилийн тагнуул цагдаад ажиллаж байсан нөхдүүд иймэрхүү л байдалтай байна даа.
С.Цог
URL: