Т.Ариунаа: Намайг хэвлэлүүд “жирэмсэн болгоод” байгаа
Сүүлийн үед МУГЖ, Хүүхдийн элч дуучин Т.Ариунааг “Жирэмсэн бөгөөд тун удахгүй төрөх гэж байгаа, хүүдээ охин дүү төрүүлж өгөх нээ” гэсэн сенсаци хэвлэл мэдээллээр цацах болсон. Энэ талаар МУГЖ дуучин Т.Ариунаатай утсаар холбогдож, энэ талаар тодрууллаа.
-Сайн байна уу. Таны бие сайн биз дээ?
-Сайн, сайн байна уу. Миний бие зүгээр. Сайн байгаа.
- Таныг сүүлийн үед хэвлэлээр “жирэмсэн” гэж яригдаад байгаа…?
- Намайг хэвлэлүүд өөрсдөө л “жирэмсэн болгоод” бичээд байгаа шүү дээ. Уг нь би уран бүтээлээ хийгээд л зүгээр л явж байна. Ямар ч “давхар бие”-тэй болсон юм алга. “Монгол хатан суу ухаан” лекц уншиж байхад ямар ч гэдэс томорсон юм байхгүй л байгаа биз дээ. /инээв/
-Та өнөөдөр ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?
-Шинэ уран бүтээлийн ажилдаа орчихсон ойрд зав муутай л байна. Ойрын хугацаанд хэд хэдэн шинэ дуу гаргана.
-Таныг уран бүтээлээсээ гадна “Манукол” академид харьялагдах болсон гэдэг. Энэ ажлаар чинь сонин юу байна?
-Би “Манукол” академийн Хатан ухаан танхимын жинхэнэ гишүүн болоод бараг хоёр жил болж байна. Монгол суу ухааны “Манукол” академийн ерөнхийлөгч, физикч, философич, доктор З.Бат-Отгон багшийн 100 лекцийг сонсож, хүн өвөг дээдсээ хүндэлж, өөрийн гэр бүлээс гадна эх орноо хайрлах, монгол хүний тархи гайхамшигтай, монгол хатдын суу билиг ямар агуу байсан тухай сонсоод энэ академид элссэн. Энэ гуравдугаар сарын 9-нд монголын охид бүсгүйчүүддээ зориулж, “Монгол хатан ухаан” лекцийн “Монгол улсын амь” гэсэн сэдвээр лекц уншсан. Энэхүү лекцээ Булган аймгаас эхлэн эх орныхоо 18 аймгаар явж уншихаар төлөвлөөд байна
-Ярилцсанд баярлалаа
Б.Дэжид
URL: