ХААИС-ийн багш нарыг ажлаас нь халжээ

Дархан-Уул аймаг дахь ХААИС-ийн харъяа дээд сургуулийн захирал нь тэтгэвэрт гарч, оронд М.Ганболд гэдэг хүн томилогджээ. Тэрээр захирлаар томилогдсоноор тус сургуульд бүтцийн өөрчлөлт хийх нэрээр багш, ажилчдыг нь үндэслэлгүйгээр халж эхэлсэн байна. Тухайлбал, тус сургууль дөрвөн тэнхимтэй бөгөөд одоогоор Эдийн засгийн, Суурь боловсролын зэрэг гурван тэнхмийн эрхлэгч багшийг ажлаас нь халсан аж. Мөн сургуулийн аж ахуй, сургалтын албаны дарга нарыг ажлаас халж, аж ахуйн даргаар өөрийнхөө найзыг томилжээ. Тэгээд шинэ аж ахуйн даргад сургуулийн санхүүг хариуцуулахаар болсон гэнэ. М.Ганболд нь 2006 онд Дархан дээд сургуулийн захирал байх үедээ бусдад хуурамч диплом гаргаж өгсөн нь батлагдаж ажлаасаа халагдаж байжээ. Харин өнгөрсөн есдүгээр сард Дархан-Уул аймаг дахь  ХААИС-ын салбар дээд сургуулийн захирлаар томилогдсон байна.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих