Замын цагдаа, Зайсангийн баячууд нийлж ХААИС-ийн цагийн хуваарийг өөрчлөв

-Түгжрэлээс болж оюутнуудын хичээлийн цаг 10:00 болов-

Улаанбаатар хотод ба­рилга барь­чихмаар дэл сул газар үгүй болсон. Гэтэл одоо бүр авто­ замын зурагт орсон газрууд ч хувийнх болж эхэллээ. Бас хувийн зорилгоор ба­рилга барих газар гэж бий. Гэвч дархан цаазтай, тус­гай хамгаалалтад байдаг, эсвэл бүр онцгой объект бү­хий газар ч томчуудын ха­раанаас мултарч чадахгүй байна. Ийм газруудын нэг нь Зайсан.

Өдгөө Богд уулын арын бяцхан толгойн эргэн той­ронд зөвхөн баян хүн амь­дардаг гэх ойлголт олон ний­тэд бий болсон. Энэ нь ч үнэн. Жирийн иргэн тэнд байр авна гэвэл ёстой мө­рөө­дөөд ч барахгүй зүйл. Гэтэл ХААИС-ийн оюутнууд болон Зайсангийн баячуудын хоо­ронд болж буй үйл явд­лын талаар хачирхалтай зүйл сонсогдлоо.

Үүний үр дүнд Хөдөө аж ахуйн их сургуулийн 10 мянга орчим оюутан хохирч үлдээд байгаа аж. Болж байгаа үйл явдал, маргааныг товч сийрүүлбэл, Зайсангийн баячууд буурай оюутнуудтай нэг дор амьдрахыг хүсээгүй учраас замын түгжрэл, гацаа зэргээр шалтаглаж хичээлийнх нь цагийг ду­раа­раа зохицуулжээ. Ха­рин тэр хол, автобус, ний­тийн тээврийн нэгдсэн сүл­жээнээс зайтай байдаг, бас ч үгүй томоохон сургуулийн хи­чээ­лийг өглөө 10:00 цагаас эх­лүүлснээр оюутнууд үдэш оройт­вол такси барихаас өөр ар­гагүй болж байгаа гэдгийг тооцоогүй бололтой.

Хатан Туулын хоёр та­лын амьдрал өдөр, шөнө шиг ялгаатай. Уг нь “Ард тү­­мэнтэйгээ амь нэгтэй” Ерөн­­хийлөгч маань ч тэнд амь­дардаг. Гэтэл сайд, дарга нараар тушаал гаргуулсан шиг оюутнуудын цаг, за­ваар тоглож байгаад нь гомдмоор.

Эх сурвалжийн хэлснээр Замын цагдаагийн газраас ХААИС-ийн удирдлагуудад энэ хүсэлтийг тавьснаар тус сургуулийн оюутнууд ийнхүү өглөө 10:00 цагаас хичээлээ эхлүүлж, зарим нь шөнө болтол хичээллэх шаардлагатай болсон аж. Тус сургуулийн хоёрдугаар дамжааны оюутан Г.Мөнхзул “Манай сургуулийг нүүлгэх талаар яригдаж байгаа гэ­сэн. Учир нь бид Зайсанд амь­дардаг баячуудад их л садаа болдог гэж байна би­лээ.

Ер нь замын түгжрэл өдөр, орой гэлтгүй л гардаг жи­рийн үзэгдэл болсон. Гэ­тэл ядарсан оюутнуудаа ин­гэж ад үзэх хэрэг төр за­сагт байгаа юм болов уу. За­мын цагдаагийн дарга руу нэг том дарга ярьж “Зам түгжрээд асуудалтай бай­на”. Иймд тус сургуулийн хи­чээлийн хуваарьт өөрчлөлт оруул гэж тушаасан гэсэн. Үүнийг манай сургуулийн бүх оюутнууд мэдэж байгаа. Хичээлийн  хуваарьт өөрч­лөлт орсноор бидний су­рах идэвх буурч байгаа. Ард­чилсан Ерөнхийлөгчтэй бол­лоо гэсэн чинь алдаг Ерөн­хийлөгчтэй болж дээ.

Хү­ний эрхийг боомилж бай­гаагаа баячууд ойлгох хэ­рэгтэй. Нэртэйгээр нь Вант улс байгуулчихмаар юм” гэ­лээ. Ер нь Зайсангийн вант улсад олон зам бий. Нэг замын наадах, цаадхыг “American school” ба ХААИС гэж хоёр ангилна. Аме­рик сургууль 700 гаруй сурагчтай. Тэд сургуульдаа машинаар хүргүүлж, ма­шинаар тосуулдаг бол ХААИС-ийнхан ихэнх нь ав­то­бусаар ирж, автобусаар буцдаг. Тоог нь харвал ХААИС-ийнхан бус нөгөө хэс­­гийнхний хичээлийн ца­гийн хуваарийг өөрчил­мөөр юм. Ер нь оюутнууд суухгүй байсан ч автобуснууд ца­гийнхаа хуваариар л явна шүү дээ.

Зайсанг эзэлж, бүр бус­дын автобусанд суух эрхийг хязгаарлагсад гэж ямар нөхөд байгаа бол.  Зай­сангийн вант улсын том­чуудад яршиг удаад байгаа ХААИС-ийн хувьд олон  жилийн түүхийг бү­тээж, хадгалсан тус газраас нь нүүлгэж, Багануур дүү­рэгт аваачих тухай дээгүүр яригдаж байгаа гэнэ. Хэрэв үнэн бол “Арай ч дээ, бая­чууд аа. Битгий давар” гэж хэл­мээр санагдаж байна.

Р.Саруултөгс

Эх сурвалж: “Өглөөний сонин”


URL:

Сэтгэгдэл бичих